
Амралт зугаалгын улиралтай давхцаад жил бүрийн 7-10 дугаар сард тарваган тахлын өндөр эрсдэлийн үе тохиодог. Ялангуяа байгалийн голомтын идэвхжил нь долоо, наймдугаар сард хамгийн өндөр хувьтай байдгийг Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс сэрэмжлүүллээ. Зуны саруудад иргэд тарвага агнах, төхөөрөх, тээвэрлэх, мах, дотор эрхтнийг нь боловсруулах нь нэмэгддэг тул тэр хэрээр халдвар авах эрсдэл өндөр байдаг аж.
Тарваган тахал нь Yersinia pestis нянгаар үүсгэгддэг, тарвага, зурам, оготно тэргүүтэймэрэгч амьтан болон тэдгээрийн бөөс, бүүргээр дамжин хүнд халдварладаг зоонозын цочмог, аюулт өвчин юм. Өвчилсөн тарваганыцус, эд, эрхтэнтэйхарьцах, махыгньдутуу болгожхэрэглэх үед ч халдвар дамжих эрсдэлтэй. Угөвчин ньуушгины, булчирхайн, гэдэснийгэсэн гурван хэлбэрээр илэрдэг бөгөөд хүнээс хүнд, агаар дуслын замаар халдварладаг нь уушгиных. Энэ төрлийн халдвар нь яаралтай эмчилгээхийлгэхгүйхугацаа алдвалшууд үхэлд хүргэх эрсдэлтэйгэмч нар анхааруулсан.
Монгол Улс нь тарваган тахлын байгалийн голомттой орнуудын нэг бөгөөд 17 аймгийн 137 сум эрсдэлт бүсэд хамаардаг. Иймд байгалийн голомт идэвхэжсэн үед тарвага агнаж хүнсэнд хэрэглэхээс татгалзах, эрүүл мэндийн байгууллагуудаасхүргэжбуйурьдчилан сэргийлэх зөвлөмжийг мөрдөх нь өөрийгөө болон гэр бүлээ хамгаалах хамгийн үр дүнтэй арга гэв. Гэнэт өндөр халуурах, тунгалгийн булчирхайтомрох, толгойхүчтэйөвдөх, ханиалгах, цустайцэр гарах, гүйлгэж, суулгах зэрэг шинж тэмдэг илэрвэл эмнэлэгт яаралтай хандахыг зөвлөлөө.