
Газар тариалан, мал аж ахуйн салбарын эхний хагас жилийн үзүүлэлтийг Үндэсний статистикийн хороо (ҮСХ)- ноос танилцууллаа. Тодруулбал, нийт тариалсан талбай өмнөх оны мөн үеийнхээс 21.8 мянган га-гаар буюу 3.9 хувиар өссөн байна. Улсын хэмжээнд энэ жилийн эхний зургаан сарын байдлаар 575.5 мянган га-д тариалалт хийснээс үр тариа 352.4, техникийн ургамал 98.4, таримал тэжээл 88.9 мянган га-г тус тус эзэлж буй юм. Тариалсан талбай гэдэг нь хөдөө аж ахуйн ургамал тариалсан газрыг хэлэх бөгөөд тухайн жилд үр суулгасан талбайн нийт хэмжээгээр тодорхойлогддог.
Мал аж ахуйн салбарын хувьд төл бойжилт улсын хэмжээнд 98.7 хувьтай буй гэв. Харин том малын зүй бус хорогдол энэ оны эхний хагас жилд 348.5 мянга болж, өмнөх оны мөн үеийнхээс 84.9 хувиар нэмэгджээ. Тэр дундаа Өвөрхангайд 96.4 мянган мал хорогдсон нь хамгийн өндөр үзүүлэлт аж. “Газар тариалангийн нийт тариалсан талбай өмнөх оны мөн үеэс өссөн нь идэвхжил сэргэж, үйлдвэрлэгчид тариалалтаа тэлэх сонирхолтой байгааг илтгэж байна. Харин нөгөө талд малын зүй хорогдол нэмэгдсэн нь цагуурын хүндрэл, бэлчээрийн даац хэтрэлт, тэжээлийн хомсдол, малын халдварт өвчний эрсдэл өндөр буйг илэрхийлж байна” хэмээн мэргэжилтнүүд цахим орчинд байр сууриа илэрхийлжээ.
Д.ХЭРЛЭН