Улаанбаатар хотод ирэх сарын 17-28-нд зохион байгуулах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын талуудын 17 дугаар бага хурал (COP17)-тай холбогдуулан ерөнхий боловсролын болон их, дээд сургуулийн хичээл сургалтын үйл ажиллагааг хойшлуулж, эсвэл цахимд шилжүүлж болзошгүй гэсэн мэдээлэл тархаад буй. Зарим их сургууль 2026-2027 оны хичээлийн жилийн эхний14 хоногийн сургалтыг цахимаар явуулахаар дотоод журмаараа зохицуулсан тухай мэдээлэл ч бий. Тэгвэл Ерөнхийсайд Н.Учрал COP17-гийн бэлтгэл хангах ажлын хэсгийн хуралдаанд өчигдөр оролцохдооүүнтэй холбоотой албан ёсны шийдвэрийг наймдугаар сарын 1-ний дотор гаргаж, олон нийтэд мэдээлэхийг холбогдох албаны хүмүүст үүрэг болголоо. Тэрбээр “Олон улсын хурлын үеэр аль хэсгийн зам хаах, боловсролын байгууллагуудын хичээл сургалтын үйлажиллагаанд ямар өөрчлөлт оруулахаа эртхэн мэдэгд, мэдээллэ. Цагийг нь тулгаж, гэнэт шийдвэр гаргадгаа болих хэрэгтэй. Үүрэн холбооны операторууд хүртэл сүлжээний засвар шинэчлэлтэй холбоотой түр хугацааны саатлыг урьдчилан мэдээлж, анхааруулдаг болсон” гэлээ.
COP17-д гадаадаас 4000-6000 зочин төлөөлөгч оролцох тооцоолол бий. Үүнтэй холбогдуулан хичээлийн шинэ жилийг 14 хоногоор хойшлуулах саналыг БОУАӨЯ-наас Боловсролын яаманд гаргажээ. Харин салбарын яамнаас энэ чиглэлээр албан ёсны, ямар нэгэн шийдвэр гаргаагүй байгаагаа мэдээлэв.
Н.МИШЭЭЛ