
Газар дундын тэнгисийн эрэг дагуух Францын Фрежюс хотын ойрол цоох суурингуудад өнгөрсөн ням гарагт түймэр дэгдэж, орон суу цууд шатсан тул оршин суугчдыг нүүлгэн шилжүүлж буй талаар орон нутгийн эрх баригчид мэдээллээ. Бүс нутгийн захирагч Симон Бабр “BFM TV”-д өгсөн ярилц лагадаа “Хэт халалтын давлагаа, онцгой хуурайшилтын улмаас гал маш богино хугацаанд, хурдтай тархсан” гэв. Албаныхны мэдээлснээр ням гаргийн оройны байдлаар түймэр ойролцоогоор 445 акр талбайг хамарсан аж. Фран цын Ривьеран уулын энгэр дэх байшингуудын ард том дөл дүрэлзэж, нарс моддын дээгүүр өтгөн хар утаа өдгөө ч суу наг ласаар. Гамшгийн улмаас Газар дундын тэнгисийн эргийн Тулон боомт болон Ле Арк хот хоорондын төмөр замын хөдөл гөө нийг түр хуга цаанд зогсоогоод байна. Дэлхийн цаг уурын бай гууллага (WMO) өнгөрсөн сард гаргасан сэрэмжлүүлэгтээ “Баруун Европыг хамарсан түүхэн халалт удаан үргэлжлэх төлөвтэй бөгөөд агаарын чийгшил маш бага буй нь ой хээрийн түймрийн эрсдэлийг улам нэмэгдүүлнэ” хэмээн анхааруулж байжээ.
Д.ХЭРЛЭН