
Монголбанк энэ оны хоёрдугаар улирлын Мөнгөний бодлогын тайлангаа олон нийтэд танилцуулж, хорооны шийдвэрийн үндэслэл, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, цаашдын төлөв, гол эрсдэлийг дэлгэрэнгүй тайлбарлалаа. Тус тайлан нь улирал тутам гардаг бөгөөд инфляц, эдийн засгийн өсөлт, санхүүгийн зах зээл, гадаад орчин, дунд хугацааны төсөөллийг нэгтгэн дүгнэдэг.
Энэ удаагийн тайланд Мөнгөний бодлогын хороо бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргасан нь инфляцыг дунд хугацаанд зорилтот түвшинд тогтворжуулах, үнийн дарамтыг хязгаарлах, эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжих зорилготой болохыг онцолжээ. Сүүлийн саруудад инфляц мах, хүнсний ногоо, шатахууны үнийн өсөлтөөс шалтгаалан нэмэгдсэн ч эдгээр нь голчлон нийлүүлэлттэй холбоотой тулшинээр үнийн хүчтэй шок үүсэхгүй тохиолдолд оны сүүлийн хагасаас аажмаар буурч, 2027 оноос зорилтот интервалд тогтворжих төлөвтэй гэж үзсэн байна. Мөн нүүрсний экспорт сэргэж, зэс, алтны олборлолт нэмэгдсэн, томоохон бүтээн байгуулалтын төслүүд нь эдийн засгийн өсөлтийг дэмжихээр байгааг тайланд дурджээ. Үүнээс гадна банкны салбарын зээлийн идэвхжил, хөрөнгө оруулалтын өсөлт эдийн засгийн идэвхийг хадгалахад эерэг нөлөө үзүүлж байгаа аж.
Харин цаашдын төлөвт нөлөөлөх эрсдэлүүд хэвээр байгааг Төвбанк анхааруулсан байна. Үүнд олон улсын геополитикийн тодорхой бус байдал, дэлхийн зах зээл дээрх шатахууны үнийн савлагаа, мөн төсвийн бодлогын тэлэлт зэрэг нь инфляц болон эдийн засгийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэйгэж үзжээ. Монголбанкэдийн засаг, инфляцын цаашдын нөхцөл байдал, гадаад зах зээлийн өөрчлөлтийг анхааралтай ажиглаж байгаад шаардлагатай тохиолдолд мөнгөний бодлогын арга хэмжээг тухай бүрднь авч хэрэгжүүлэх гэнэ.
Л.НЯМ