Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Засгийн газар

Ногоон зээлийн хугацааг 60 сар хүртэл уртасгаж, хүүг нь 4-6 хувиар бууруулна гэв

Засгийн газраас түлш эрчим хүчний хараат байдлыг бууруулах тухай “Ногоон” тогтоол баталж, ногоон зээл, санхүүжилтэд чиглэсэн бодлого, арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр болсныг Ерөнхий сайд Н.Учрал банк, санхүүгийн салбарынхантай уулзах үеэрээ онцоллоо.
2026-05-18

Н.Учрал: Нөөцийн мах зах зээлд  байсан бол махны үнэ ингэж өсөхгүй байсан

“Хүчит шонхор” захын худалдаа эрхлэгчид махны нийлүүлэлт бага, үнэ өндөр байгаа учраас иргэд хагас килограммаар авч байна. Нөөцийн мах зарахгүй, олдохгүй байна. Хэрвээ нөөцийн мах зах зээлд  байсан бол махны үнэ ингэж өсөхгүй байсан гэдгийг хэллээ. Нийтийн хоолны салбарт махны үнэ сөргөөр нөлөөлж, тоног төхөөрөмжөө зарж, үүдээ хааж буй тохиолдол гарч байгааг Ерөнхий сайдад уламжилж байв.
2026-05-16

Ерөнхий сайд Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал ногоон санхүүжилтийн бодлого хэрэгжүүлэх хүрээнд банк, санхүүгийн салбарынхантай уулзлаа. 
2026-05-15

ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд

“Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай” хуулийн төслийг хэлэлцээд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу яаралтай хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
2026-05-13

"Агаарын хөлгийн түлш нийлүүлэх гэрээ"-г соёрхон батлах хуулийг өргөн барихаар тогтлоо

Засгийн газрын ээлжит хуралдаанаас (2026.05.13) гаргасан шийдвэрийг танилцуулж байна. "Агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай” асуудлын талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням танилцууллаа.
2026-05-13

Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна

Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна. Эрчим хүчний хэмнэлттэй “Ногоон дата төв” байгуулах төслийн талаар, Бодлогын үнэлгээний 2026 оны нэгдсэн төлөвлөгөө батлах тухай, Ипотекийн зээлийн санхүүжилтийн эх үүсвэрийн талаар, "Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах” төслийн талаар авах арга хэмжээ, "Агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай” соёрхон батлах тухай зэрэг 30 гаруй асуудал хэлэлцэж байна.
2026-05-13

Стратегийн ордуудын 60 хувийн өгөөжид ямар төлбөр, татвар оруулахыг тодорхой хуульчилна 

Ерөнхий сайд Н.Учрал өчигдөр стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд эзэмшигчидтэй уулзах үеэрээ Засгийн газар стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд, түүний үүсмэл ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоон, Үндэсний баялгийн санд хуваарилж, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийн дийлэнхийг ард түмэнд хүртээх зорилгоор хуулийн төсөл боловсруулж, УИХ-д нэн яаралтай горимоор өргөн мэдүүлнэ гэдгээ илэрхийлэв.
2026-05-12

Н.Номтойбаяр: Бүсчилсэн хөгжлөөр Багануур дүүргийг төв, зүүн, говийн бүсийн эдийн засгийн гол зангилаа цэг болгон хөгжүүлнэ

Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр /2026.05.09/ Багануур дүүрэгт ажиллаж, бүсчилсэн хөгжлийн бодлого, үйлдвэрлэл, логистик, дэд бүтэц, онцгой байдал, лабораторийн үйл ажиллагаатай танилцаж, тулгамдсан асуудлуудын талаар санал солилцлоо.
2026-05-11

ТАНИЛЦ: Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэрүүд

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд болон түүний үүсмэл ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох зорилгоор анхны ажлын хэсгийг Ерөнхий сайдын захирамжаар 2024 оны аравдугаар сард байгуулсан.
2026-05-06

Хархорум хотын эдэлбэр газарт нийт 11853.51 га атар газрыг тариалангийн газрын ангилалд шилжүүлнэ

Монгол Улсын Засгийн газрын өнөөдөр (2026.05.06)-ийн хуралдаанаар Баян-Өлгий, Дорноговь, Хэнтий аймгуудын нутаг дэвсгэрт болон Хархорум хотын эдэлбэр газарт нийт 11853.51 га атар газрыг тариалангийн газрын ангилалд шилжүүлэх асуудлыг хэлэлцэн баталлаа.
2026-05-06

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна
2026-05-06

“Монголын эдийн засгийн чуулган-2026” арга хэмжээг цуцлав

2026 оны зургадугаар сарын 29-30-нд зохион байгуулахаар төлөвлөсөн “Монголын эдийн засгийн чуулган-2026” арга хэмжээг цуцлахаар тогтов. Олон улсын геополитикийн хурцадмал байдал болон том гүрнүүдийн худалдааны сөргөлдөөнөөс шалтгаалан нийлүүлэлтийн сүлжээнд тасалдал үүсэж, түүхий эд, эрчим хүчний үнэ огцом хэлбэлзэж байна.
2026-04-29

Татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны дөрөвдүгээр сарын 29-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
2026-04-29

ЗАСГИЙН ГАЗАР: Нас барсан 132,203 иргэний хувьцаа өвлөгдөх нөхцөл бүрдлээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол батлагдлаа. Тус тогтоолоор 2025 оны арван хоёрдугаар сарын 31-ний байдлаар “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-ийн бүртгэлд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшиж байгаад нас барсан 132,203 иргэний хувьцаа өвлөгдөх нөхцөл бүрдлээ. 
2026-04-29

Ирэх тавдугаар сард түлш, шатахууны үнэ өсөхгүй гэв

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ болон Бүгд Найрамдах Казахстан улсад ажилласан үр дүнгийнхээ талаар Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралд мэдээлэл өглөө. Сайд Г.Дамдинням ОХУ-ын холбогдох хүмүүстэй шатахууны нийлүүлэлтийн асуудлаар яриа хэлэлцээ хийж, Казахстан улстай газрын тосны салбарт хамтарч ажиллах санамж бичиг байгуулах томилолттой явж буй юм.
2026-04-23

“Туулын хурдны зам” төслийг зогсоов 

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар “Туулын хурдны зам” төслийг тодорхой ху­гацаагаар зогсоох шийдвэр гаргалаа. 1.9 их наяд төгрөгийн нийт өртгөөр Туул гол дээгүүр 32 км авто зам, гүүрэн байгууламж барьснаар нийслэлийн түгжрэлийг бууруулна хэмээн хо­тын дарга Х.Нямбаатар тайлбарлаж буй.
2026-04-23

Шатахууны үнийн огцом өсөлтөөс үүдэлтэй төсвийн болзошгүй зардал нэмэгдэх  эрсдэлтэйг Ерөнхий сайд мэдээллээ

Ойрх Дорнод дахь геополитикийн хурцадмал байдал дэлхийн газрын тосны зах зээлд хүчтэй нөлөөлж, шатахууны үнэ богино хугацаанд өсөж байна. Дизель түлш, АИ-92 бензиний үнэ олон улсын зах зээл дэх брент тосны үнээс илүү хэлбэлзэлтэй өсөж байгаа нь дотоодын зах зээлд үнэ өсөх эрсдэлийг нэмэгдүүлж байна. 
2026-04-22

Л.Энх-Амгалан: Багш, ажилчид 50 хувь нэмэгдсэн цалингаасаа нэмэгдлээ тооцуулж авна

Багш, ажилчдын цалингийн “нэмэгдэл”-ийг албан тушаалын цалингаас тооцож олгоно. Өөрөөр хэлбэл, багш, ажилчид 50% нэмэгдсэн цалингаасаа нэмэгдлээ тооцуулж авах нөхцөлийг бүрдүүлж Засгийн газрын 2025 оны 224 дүгээр тогтоол, 382 дугаар тогтоолуудад холбогдох өөрчлөлтийг орууллаа. Тогтоолын хэрэгжиж эхлэх хугацааг 2026 оны 5 дугаар сарын 01-нээс байхаар шийдвэрлэлээ.
2026-04-22