Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Эрчим хүчний хэмнэлттэй “Ногоон дата төв” байгуулах төслийн талаар, Бодлогын үнэлгээний 2026 оны нэгдсэн төлөвлөгөө батлах тухай, Ипотекийн зээлийн санхүүжилтийн эх үүсвэрийн талаар, "Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах” төслийн талаар авах арга хэмжээ, "Агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай” соёрхон батлах тухай зэрэг 30 гаруй асуудал хэлэлцэж байна.