Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

Архангайн Ихтамир сумд он гарснаас хойш газар зургаан удаа хөдөлжээ

Архангай аймгийн Ихтамир сумд энэ он гарснаас хойш газар зургаан удаа хөдлөөд байгааг орон нутгийн удирдлагууд хэллээ. Хамгийн сүүлд энэ сарын 2-3-нд хоёр удаа газар хөдөлсөн байна. Тухайлбал, өчигдрийн 05.07 цагт газар 4.7 магнитудын хүчтэй хөдөлжээ. Мөн уржигдар 12.59 цагт газар 4.6 магнитудын хүчтэй хөдөлж, чичирхийлэл нь иргэдэд мэдрэгдсэн гэнэ. Тус сумын удирдлагын хэлснээр он гарснаас хойш ойролцоо бүсэд буюу хоёр км-ийн радиуст удаа дараа газар хөдөлсөн.
2024-03-04

Цахим орчны аюулгүй байдлын талаар хэлэлцлээ

Стратеги судалгааны хүрээлэнгийн Төр нийгэм, эдийн засгийн судалгааны төвөөс хамтын ажиллагааны хүрээнд ээлжит “Цахим орчны аюулгүй байдал” хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
2024-03-04

“Оюутолгой”-н баяжуулах үйлдвэрийн ойролцоо гал гарав

Оюутолгойн уурхайн талбар дахь баяжуулах үйлдвэрийн зүүн урд талд байрлах агуулахад өнгөрсөн бямба гаргийн 11.00 цагийн үед гал гарсныг унтраажээ. Тэдгээр агуулах нь оффисын зориулалттай бус, бараа хадгалах, түгээх зориулалттай бөгөөд аюултай бодис, химийн материал байгаагүйг “Оюутолгой” компаниас мэдээлэв. Утаа гармагц тухайн орчимд ажиллаж байсан ажилтнууд дээрх газраас холдсон бөгөөд Ослын баг яаралтай очжээ
2024-03-04

ОХУ-аас импортолж байсан шингэрүүлсэн хийтэй вагоны улмаас Сэлэнгэд “түгшүүр” зарлав

Үүний дагуу Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газар, Гал түймэр унтраах, аврах 36 дугаар анги, Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид очиж, “Сүхбаатар” өртөөний туслах зам дээр 35 тн пропан хий ачсан вагонцистернийг бусад ачаатай вагоноос салган тусгаарлаж, аймгийн Цагдаагийн газрынхан тухайн орчинд иргэдийн болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлан болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ зохион байгуулсан юм байна. Энэ нь иргэдийг тэвдүүлсэн үйл явдал болжээ. 
2024-03-04

Ойн салбарын үндэсний II чуулган маргааш болно

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 2021 оны арваннэгдүгээр сарын 15-ны өдөр “Ойн салбарын үндэсний чуулган”-ыг зохион байгуулж, байгаль орчны салбарын эрх зүйн орчин, тулгамдсан асуудал, цаашдын хөгжлийн чиг хандлага, шинжлэх ухаанд суурилсан ойжуулалт, технологи, инновацын шийдэл, ойн салбарын хүний нөөц, ногоон санхүүжилт зэрэг сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж, зөвлөмж гаргажээ.
2024-03-04

 Хилийн цэргийн алба хаагч осгож амиа алджээ

 Увс аймгийн Бөхмөрөн сум дахь хилийн цэргийн ангийн ахлах ахлагч цолтой Б.Б хилийн харуулын ээлжээс буугаад буцаж явахдаа амиа алджээ. Түүний нас барсан шалтгааныг осгосноос болсон гэж урьдчилсан байдлаар үзэж буй гэнэ. Түүнтэй хамт хошууч Л, жолооч С, аж ахуйн дарга, ахлагч Ц.Б нар ээлж хүлээлцүүлээд явсан бөгөөд буцах замдаа батлагдсан маршрутаас гарч хилийн харуулаас буусан талийгаач Б.Б-гийн найзындаа очиж сархад хүртсэн аж.
2024-03-04

Завханы өвөлжилт хүндэрсэн сумдын 2800 малчин өрхөд тусламж хүргэж байна

Монгол оронд сүүлийн хэдэн жил тохиогоогүй төмөр зуд нүүрлэсэн. Үүнтэй холбоотойгоор Засгийн газар тодорхой шийдвэрүүд гаргаж, малчдад туслах ажлыг шат дараатайгаар шуурхай эхлүүлсэн. Улмаар УИХ-ын гишүүд зуд нүүрлэснээс хойш тойрогтоо гурав дахиа ажиллаж байна.
2024-03-04

Өнөөдөр -8 градус хүйтэн байна

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө төвийн аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.
2024-03-04

Зэрлэг амьтан, ургамлыг хамгаалах дэлхийн өдөр тохиож байна

ӨНӨӨДӨР ЗЭРЛЭГ АМЬТАН, УРГАМЛЫГ ХАМГААЛАХ ДЭЛХИЙН ӨДӨР
2024-03-03

Завхан аймаг дахь сургууль, дотуур байруудын ариун цэврийн байгууламжийг шалгалаа

Завхан аймаг 26 цэцэрлэг, 40 сургууль, 25 дотуур байртай. Эдгээр  91  сургууль, дотуур байр цэцэрлэгийн нүхэн жорлонг халж, орчин үеийн ариун  цэврийн байгууламжтай болгох ажлыг үе шаттай хэрэгжүүлжээ.  Өнөөдрийн байдлаар Завханы Асгат, Баянтэс, Тэс, Түдэвтэй, Цагаанхайрхан, Дөрвөлжин, Баянхайрхан, Отгон, Ургамал, Яруу, Нөмрөг, Сантмаргаз, Сонгино гэсэн 13 сумын 12 цэцэрлэг, 18 сургууль, 13 дотуур байр буюу нийт 43 объектын ариун цэврийн байгууламжийг 100 хувь ашиглалтад оруулжээ.
2024-03-03

Малчин өрхөд хүргэх хүмүүнлэгийн тусламжийн цуваа орон нутгийг зорьлоо

Малчин өрхөд хүргэх хүмүүнлэгийн тусламжийн цуваа орон нутгийг зорьлоо
2024-03-03

Түр хаасан явган хүний замыг нээлээ

Монгол Улсын Их Сургууль оюутан, багш, судлаачид, ажилтнуудынхаа сурч боловсрох, хөгжих, ажиллах, амьдрах тав тухтай “орчин, нөхцөл, боломж”-ийг бүрдүүлэх мөн тус сургуулийн хичээлийн байрны барилгуудыг сэргээн засварлах, шинэчлэх бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж байгаатай холбогдуулан барилга байгууламж нураалтын ажил хийгдэж байх үед иргэдийн аюулгүй байдлыг хангаж сургуулийн орчмын явган хүний замыг түр хашаалан хаагаад байсан юм.
2024-03-03

Олон жилийн дунджаас хүйтэн, их тунадас орно

Цаг агаарын урьдчилсан мэдээгээр олон жилийн дунджаас хүйтэн, ахиу тунадас орохоор байгаа нь хаваржилтыг улам бүр хүндрүүлэх нөхцөл үүсгэж байна
2024-03-03

Монгол Улсад “Хурандаа” цол олгож эхэлсний 88 жилийн ой тохиож байна

Монгол Улсад “Хурандаа” цол олгож эхэлсний 88 жилийн ой тохиож байна
2024-03-02

Хаваржилт хүндэрсэн 100 суманд туулах чадвар сайтай автомашиныг олгож эхэллээ

Хаваржилт хүндэрсэн 100 суманд туулах чадвар сайтай автомашиныг олгож эхэллээ
2024-03-02

ШШГЕГ-ын харьяа хорих ангиудаас 2023 онд нийт 1633 хоригдол суллагджээ

Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Нийгмийн хамгааллын тусгай төв, ШШГЕГ-ын харьяа хорих ангиудад ажиллалаа.
2024-03-02

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас 269 хурандаа "төржээ"

“МОНГОЛ ХУРАНДААГИЙН ӨДӨР”-Т ЗОРИУЛАН ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2024-03-02

Инновацын төсөлд грант олгох сонгон шалгаруулалт зарлажээ

Инновацын бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлд нэвтрүүлэх зорилготой иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад грант олгох сонгон шалгаруулалтыг Боловсрол, шинжлэх ухааны яамнаас зарлажээ. Засгийн газрын тогтоолын дагуу уг шалгаруулалтыг жил бүр явуулдаг. Шалгаруулалтад оролцогчдын санаачилсан инновацын бүтээгдэхүүн, үйлчилгээ нь зах зээлд гаргах боломжтой байх шаардлагатай. Мөн зах зээл дэх ижил төстэй бүтээгдэхүүн, технологи, үйлчилгээтэй харьцуулахад өрсөлдөх чадвар, техник, эдийн засгийн үзүүлэлтээр илүү байх ёстой. Грантын хэмжээ нь тухайн төслийн нийт санхүүжилтийн 40 хувиас ихгүй, 60 сая төгрөгөөс хэтрэхгүй байх аж
2024-03-01