Гиннесийн дээд амжилт тогтоолоо
Ой тогтоолтын Simon тоглоомыг харахгүйгээр буюу нүдээ боож зөвхөн хөг сонсоод алдаагүй дарж тоглох төрөлд тамирчин С.Чингим 276 даралт (23 үе), Монголын Оюун Ухааны Академийн захирал Х.Хатанбаатар 325 даралт (25 үе)-ыг тус тус алдаагүй санаснаар Гиннесийн дээд амжилтын эзэд боллоо.
2024-02-14
Өнөөдөр Олон улсын ном бэлэглэх өдөр тохиож байна
Өнөөдөр Олон улсын ном бэлэглэх өдөр буюу International Book Giving Day тохиож байна. Энэхүү өдөр анх Их Британи улсаас гаралтай бөгөөд өнөөдөр дэлхийн 44 орны олон сая номонд дурлагсад тэмдэглэн өнгөрүүлж байна.
2024-02-14
Богд гэгээний өлмий бататгахын залбирал
Монголын Бурхан Шашны Төв-Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба, Хамба Номун хан, гэвш лхаарамба Д.Жавзандорж бээр Монголын бурханы шашинтны төвийн тэргүүн лам нарын зөвлөлийн гишүүн хийдүүдэд X Богд Жэвзүндамба хутагтын шүтээн дүрийг залах айлдварыг нийт дацан хийдүүдэд илгээжээ. Айлтгалд "Богд Гэгээний өлмий бататгахын залбирал"-ыг өдөр тутам унших уриалга хавсаргасан байна.
2024-02-14
СТАТИСТИК: Ижил сар, өдөр төрсөн 2121 хос байна
Хүн ам, өрхийн мэдээллийн санд 2024 оны хоёрдугаар сарын 14-ний байдлаар "Валентин" нэртэй гурван хүн, ижил нэртэй 348 хос мөн ижил сар, өдөр төрсөн 2121 хос, 2 дугаар сарын 14-нд төрсөн 9866 хүн байна.
2024-02-14
Шингэрүүлсэн шатдаг хий ашигладаг барилга байгууламжуудад хяналт шалгалт хийв
Онцгой байдлын байгууллагаас “Орон сууцын зоорийн болон I давхарт шингэрүүлсэн шатдаг хий ашиглан үйл ажиллагаа эрхэлдэг иргэн, хуулийн этгээдийн барилга байгууламжид төлөвлөгөөт хяналт шалгалт”-ыг улсын хэмжээнд зохион байгуулжээ. Хяналт шалгалтад 763 барилга байгууламжийг хамруулан, 3441 зөрчил илрүүлсэн байна. Үүнээс 835 зөрчил буюу 24.2 хувийг нь газар дээр нь арилгуулсан аж. Бусад зөрчлийг нь арилгуулахаар заавал биелүүлэх албан шаардлага, мэдэгдэл, танилцуулга, зөвлөмж боловсруулж, тэдгээр байгууллагын шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтанд хүргүүлсэн гэнэ.
2024-02-14
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил 57.6 хувиар буурчээ
Өнөө жилийн сар шинийн баярын өдрүүдэд зам, тээврийн осол, гэмт хэрэг, зөрчил харьцангуй цөөн гарсан талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс танилцуулав. Энэ сарын 9-12 хүртэлх хугацаанд зам, тээврийн ослоор 24 том хүн, хүүхэд гэмтсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 22-оор цөөн үзүүлэлт болжээ. 2023 оны Цагаан сараар найман хүн ийм шалтгаанаар эндсэн бол өнөө жил нэг иргэн амиа алдсан байна
2024-02-14
Орон нутгийн замд анхаарал болгоомжтой зорчихыг зөвлөлөө
Энэ сарын 11-ний шөнөөс эхлэн зарим аймгийн нутагт цас орж, авто замуудад нь хунгар, халтиргаа үүсээд буй гэнэ. Тухайлбал, Завхан, Баян-Өлгий, Ховд, Төв, Өвөрхангай аймгийн нутгаар энэ сарын 11-12-нд цас орж, шуурчээ. Мөн Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн нутгаар бага зэргийн цас орсон байна. Үүний улмаас Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн авто замын 210-260 дахь км-т нь халтиргаа гулгаа үүсжээ.
2024-02-14
33 байршилд халиа, тошин үүсжээ
Шар усны үерт өртөж болзошгүй газруудад Нийслэлийн онцгой комиссын шийдвэрээр гамшгийн шар түвшин тогтоожээ. Үүнд Сэлбэ голын дагуух газруудыг хамруулсан гэнэ. Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга А.Дашням энэ талаар “Нийслэлийн хэмжээнд 33 байршилд халиа, тошин үүсээд байна” хэмээн мэдээлсэн. Тухайлбал, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт хамгийн олон буюу 12, Чингэлтэйд ес, Сонгинохайрханд долоо, Сүхбаатарт таван байршилд халиа, тошин үүсжээ.
2024-02-14
Нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй Хятадын компанийн захиралд ял шийтгэв
Нүүрс тээвэрлэн хилээр гаргадаг аж ахуйн нэгжүүд мэргэшсэн жолооч нарын үнэмлэх, бичиг баримтыг бүртгэж аваад, өөрсдийн хүний нөөцтэй юм шиг харагдуулдаг ч татварын болон нийгмийн даатгалын шимтгэл төлдөггүй байх тохиолдол цөөнгүй гарах болжээ. БНХАУ-ын хөрөнгө оруулалттай тийм аж ахуйн нэгжийн удирдлагад холбогдох хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн долоо хоногт хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн байна. Өмнөд хөршийн иргэн, манай улсад үйл ажиллагаа явуулдаг “Гуо хуй олон улсын тээвэр”, түүний охин компани болох “Галба-Ус”, мөн “Ихборзон говь” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ян Фэнтао манай улсын нийгмийн даатгалын шимтгэлд нийт 878.5 сая гаруй төгрөг төлөх ёстой байсан ч түүнийг нь худал мэдүүлж зайлсхийсэн хэрэгт холбогдсон юм
2024-02-14
2019 онд оргосон хүнийг “Шувуу” ажиллагааны хүрээнд олж, авчирчээ
Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Авлигатай тэмцэх таван "Ш" ажиллагаа”-ны “Шувуу” ажиллагааны хүрээнд 2019 онд гадаад улсад оргон зайлсан “Э” гэгчийг Интерполын “Улаан булант” зар мэдээгээр олон улсын хэмжээнд эрэн сурвалжилж олж тогтоолоо.
2024-02-13