Цэцэрлэгийн менежментийн шинэ загвар нэвтрүүлнэ
Боловсрол, шинжлэх ухааны яам, Боловсролын ерөнхий газар хамтран цэцэрлэгийн менежментийн загварыг нэвтрүүлэхэд зөвлөн туслах, байгууллагын стратеги, гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах, өөрийн үнэлгээ хийхэд дэмжлэг үзүүлэх багуудыг орон нутагт ажиллуулав. Зөвлөн туслах сургалтад 21 аймаг, 9 дүүргийн төрийн болон орон нутгийн өмчийн 995 цэцэрлэгийн эрхлэгч, 858 арга зүйч, 300 эцэг эх, асран хамгаалагч, орон нутгийн төлөөлөл оролцлоо.
2024-02-07
2023 онд гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн тоо өсжээ
Прокурорын байгууллагаас 2023 онд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодох, харгис хэрцгий харьцах зэргээр Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 773 хэрэгт хяналт тавьж, 501 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна.
2024-02-07
Нийслэлийн шилдэг фермерүүд тодорлоо
Хөдөө аж ахуйн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийн нийгэм, эдийн засагт оруулж буй хувь нэмрийг үнэлж, шагнаж урамшуулдаг. Энэ хүрээнд нийслэлд сүү, махны чиглэлээр ферм эрхэлж буй шилдэг гэр бүл тодорчээ.
2024-02-07
Нэг хүний оффис ажиллаж байна
Нэг хүний оффис ажиллуулж, энэ төрлийн үйлчилгээ, соёлыг манайд нэвтрүүлэх, хөгжүүлэх санаачилгыг залуус гаргаж, үйл ажиллагаагаа хэдийн эхлүүлжээ. Үүний хүрээнд тэд “SoloStudy” нэртэй нэг хүний оффисыг өнгөрсөн оноос нээсэн гэнэ. “Нэг хүний оффис нь зорилго, үр дүндээ богино хугацаанд хүрэх боломж олгодог. Бас анхаарлаа төвлөрүүлэхэд ч тустай бөгөөд бусад хүн танд саад болохгүй гэдгээрээ онцлогтой. Олон улсад ийм үйлчилгээ хэдийн өргөн хүрээнд нэвтэрсэн” гэж уг ажлыг санаачлагчид хэлсэн юм.
2024-02-07
2022 онд 2453 хүүхэд тоглоомын талбайд тоглож байгаад гэмтжээ
Нийслэлд хүүхдийн тоглоомын 1200 гаруй талбай байдгаас 976 нь нийтийн эзэмшлийн талбайд байдаг. Эдгээр 803 талбайд стандарт хангуулах шаардлагатай бөгөөд 173 нь стандартын шаардлагыг 70 хувиас дээш хангасан байна. Сүүлийн жилүүдэд тоглоомын талбайд гэмтэж, эмнэлгийн тусламж авсан хүүхдийн тоо өссөн. Тухайлбал, 2022 онд энэ тоо 2453 болж нэмэгдсэн байна.
2024-02-07
Галлагаа, цахилгааны аюулгүй байдлаа хангахыг зөвлөж байна
Ахуйн хүрээний буюу объектын гал түймрийн тохиолдол сүүлийн үед эрс нэмэгдэж байгааг онцгой байдлын байгууллагаас анхааруулав. Өнгөрсөн сарын 29-нөөс энэ сарын 4 хүртэлх хугацаанд улсын хэмжээнд 83 тохиолдол бүртгэгдсэнийг дээрх байгууллагаас мэдээлсэн. Үүний 41 нь нийслэлд бүртгэгджээ. Өдөрт дунджаар 11 удаа түймэр гарсан гэсэн үг. Уржигдар буюу энэ сарын 5-нд гэхэд түймрийн таван дуудлага бүртгэгдсэний дөрөв нь Улаанбаатарт, нэг нь Сэлэнгэ аймагт гарчээ.
2024-02-07
Аялал жуулчлалын өсөлтөөр тэргүүлсэн 20 орны тоонд Монгол багтав
Олон улсын аялал жуулчлал өнгөрсөн жилд эрчимтэй сэргэж, цар тахлын өмнөх үе буюу 2019 оны үзүүлэлтийн 88 хувьд хүрснийг НҮБ-ын Аялал жуулчлалын агентлагаас мэдээлсэн. Тодруулбал, 2023 онд дэлхий дахинд 1.2 тэрбум хүн жуулчилсан нь дөрвөн жилийн өмнөх үзүүлэлтийн 88 хувьд хүрсэн, өнгөрсөн оныхоосоо 34 хувь буюу 325 саяар өссөн үзүүлэлт болсон юм.
2024-02-07
Геополитикийн сорил, хүрээлэн буй орчны нөхцөл байдлын талаар ярилцжээ
Стратеги судалгааны хүрээлэнгээс уламжлал болгон зохион байгуулдаг “Зочны цаг” цуврал ярилцлагын “Элчин сайдын цаг” хөтөлбөрийн зочноор НҮБ-ын Суурин зохицуулагч ноён Тапан Мишра уригдан оролцлоо. Тэрбээр Монгол Улсын геополитикийн сорил, эдийн засаг, нийгэм, хүрээлэн буй орчны нөхцөл байдал, хүний эрхийн болон бусад асуудлын талаар ярилцжээ. Мөн Тогтвортой хөгжлийн чиглэлээр НҮБ-аас Монгол Улсад хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар танилцууллаа.
2024-02-07
Монгол Улсын Үндэсний атласт 246 сэдэвчилсэн газрын зураг багтжээ
Монгол Улсын Үндэсний атлас нь монголчууд бидний амьдрал ахуй, түүх, соёл, газар нутгийн талаарх шинжлэх ухаан-танин мэдэхүйн цогц мэдээллийг зураг зүйн хэлээр илэрхийлдэг. Энэ нь Монгол орны газар нутаг, засаг захиргааны бүтэц, газарзүйн нөхцөл, байгалийн нөөц баялаг, хүн ам, түүх, соёл, нийгэм, эдийн засгийн талаарх бүхий л мэдээллийг нэгтгэн харуулсан шинжлэх ухаан-зураг зүйн иж бүрэн агуулгатай, эрдэм шинжилгээ-танин мэдэхүйн өргөн ач холбогдолтой суурь бүтээл юм.
2024-02-07