Шанхай урт чацтай хот болно
Ингээд 2025 он гэхэд БНХАУ эл зорилтоо хүрэх гэнэ. Мөн Шанхай дэлхийн шилдэг хотоос гадна инновацын төв, хүн төрөлхтний хамгийн их очих дуртай тав тухай орчин, ногоон бүс бүхий орчин үеийн олон улсын метрополис хот болох гэнэ. Шанхай Хөх мөрний бэлчирт орших дэлхийн жишигт нийцсэн хот суурингаа 2035 он болтол хөгжүүлнэ.
2023-06-26
Төрийн нарийн бичгийн даргын орлогч Фернандезийн айлчлал эхэллээ
АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын Эдийн засгийн өсөлт, эрчим хүч, байгаль орчны асуудал эрхэлсэн орлогч Хосе У.Фернандез өчигдөр Монгол Улсад хүрэлцэн ирлээ. Тэрбээр энэ сарын 25-29-ний хооронд манай улсад айлчилж буй бөгөөд хоёр улсын эдийн засгийн түншлэлийг ахиулахаар манай төр, засгийн өндөр албан тушаалтнууд болон бусад оролцогч талтай уулзах юм. Эрчим хүч, хүнсний аюулгүй байдал, чухал ашигт малтмал, тээвэр, оюуны өмчид тулгуурлаж Монгол Улсын эдийн засгийн хөгжил, бат бөх тогтолцоог дэмжих төслүүдэд хамтран ажиллах боломжийг эрэлхийлэх нь түүний айлчлалын зорилго юм байна.
2023-06-26
Энэтхэгт хэт халуунаас болж 170 хүн энджээ
Энэтхэгт өчигдөр хэт халснаас 170 хүн нас баржээ. Тэдний олонх нь ахмад настнууд бөгөөд архаг хууч өвчтэй хүмүүс байж. Уттар-Прадеш мужид л гэхэд гурав хоногийн хугацаанд 400 гаруй хүн амьсгалын замын зовууриас болж эмнэлгийн тусламж авсан байна. Хотуудад агаарын температур хэмжигч багаж 42 градусаас дээш зааж байсан аж. Олон газарт цахилгаан тасарчээ. Цаг агаарын мэдээгээр хэт халуун дахин хэд хоног үргэлжлэх төлөвтэй юм байна.
2023-06-21
Хантер Байден татварын хэрэгт буруутай гэдгээ хүлээн зөвшөөрчээ
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены хүү Хантер татварын гэмт хэрэг үйлдсэн хэргээ хүлээжээ. Энэ тухай CNN агентлаг АНУ-ын Хууль зүйн яамны баримт бичигт үндэслэн мэдээлэв.
Ерөнхийлөгчийн хүүг санаатайгаар татвар төлөөгүй гэсэн хоёр зүйл ангиар буруутгасан юм. Түүнээс гадна галт зэвсэг эзэмшихтэй холбоотой эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн хэргээр Хантер Холбооны Прокурорын газартай тохиролцсон гэж тус яамны баримт бичигт тэмдэглэжээ.
2023-06-21
Польшид XIX зууны асар том "цус сорогчдын" булш олджээ
Олдсон булшнуудын нэг нь бусдаасаа хамаагүй том байсан бөгөөд дотор 450 орчим хүнийг оршуулсан байжээ. Онцлог нь талийгчдыг 19-р зуунд зүүн болон төв Европт нэлээд түгээмэл байсан зан үйлийн дагуу оршуулсан байсан нь эрдэмтдийн анхаарлыг татсан байна. Тодруулбал үлгэр домогт гардаг цус сорогчдыг оршуулахад хийдэг байсан зан үйл байв.
2023-06-20
Латин Америкаас Африк, Ази, Европ хүртэл
Дональд Трамп дөрөвдүгээр сарын 4-нд эрүүгийн хэрэг үйлдсэн АНУ-ын анхны Ерөнхийлөгч асан болов. Ийн буруутгагдсаныхаа дараа тэрбээр АНУ-аа гуравдахь ертөнцийн орон гэж нэрлээд, 2024 оны Ерөнхийлөгчийн сонгуульд оролцоход нь саад хийх улс төрийн сэдлээр мөрдөн мөшгөсөн дайснуудаа шүүмжиллээ. АНУ-ыг гурав дахь ертөнцийн улстай зүйрлэсэн нь тэр дороо олны анхаарал татсан юм.
2023-06-20
Өнөө шөнө Нарны аймгийн таван гараг зэрэгцэн жагсаж, одон орны ховор үзэгдэл тохионо
Шугамын эхэнд Санчир гараг эхний байрыг эзэлж 6-р сарын 16-нд Хумхын ордонд бусдаас дээш залрах аж. 17-ны өдөр бусад гаригууд нэгдэх юм байна. Далайн ван гариг Загасны ордонд Санчир гарагаас бага зэрэг зүүн, доор байрлана. Бархасбадь түүнээс доох нь Хонины ордонд, дараа нь Тэнгэрийн ван гараг гарч, Буд гараг Үхрийн ордонд сүүл барих аж.
2023-06-16
Үүдэл эсээс хүний анхны хиймэл үр хөврөлийг бүтээжээ
Кембрижийн их сургуулийн эрдэмтдийн хийсэн шинжлэх ухааны судалгаа биотехнологийн салбарт гайхалтай нээлт болжээ. Эрдэмтэд "Өдөөгдсөн ихэсийн үүдэл эсийн технологи" хэмээх шинэ технологийг ашиглан өндгөв болон эр бэлгийн эсийн шаардлагагүйгээр хүний үр хөврөлийг бий болгож чаджээ.
2023-06-16
НҮБ: Дэлхий даяар дүрвэгсдийн тоо 110 саяд дөхжээ
Дэлхий даяар цэргийн мөргөлдөөн, мөрдлөг хавчлага, хүчирхийлэл, хүний эрхийн зөрчлийн улмаас эх орноо орхин явахаас өөр аргагүйд хүрсэн хүний тоо 110 саяд дөхөж байна гэж НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссарын газрын жилийн тайланд дурджээ.
2023-06-15