Хөвсгөл нуурт живсэн “Зил 131” автомашиныг 23 метрийн гүнээс татан гаргалаа
Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын VI багийн Хатгал тосгон “Тойлогтын үзүүр” гэдэг газар өнгөрөгч нэгдүгээр сарын 11-нд живсэн Зил 131 загварын автомашиныг Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа С.Ганболдоор ахлуулсан алба хаагчид, ар гэрийн нийт 23 хүн, жижиг оврын экскаватортайгаар татан гаргаж, эзэмшигчдэд хүлээлгэн өглөө.
2026-04-01
Үндэсний төв номын сан “Эртэч уншлага“ нэвтрүүлжээ
Монгол Улсын Үндэсний Номын Сангийн Салбар номын сан дахь Онцлог хэрэгцээт иргэдийн танхимд 2026 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс зургаадугаар сарын 15-ны өдрийг хүртэл "Эртэч уншлага" үйлчилгээг нэвтрүүлж, ажлын өдрүүдэд 07:30 минутаас уншигчдад үйлчилж эхэлж байна.
2026-03-31
Гамшгаас хамгаалах төлөвлөгөөт хяналт, шалгалтыг зохион байгуулж байна
Онцгой байдлын байгууллагаас улсын хэмжээнд "Үйлдвэрлэлийн зориулалттай тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл, химийн хорт болон аюултай бодис ашигладаг иргэн, хуулийн этгээдийн үйлдвэр, агуулахад гамшгаас хамгаалах төлөвлөгөөт хяналт шалгалт"-ыг энэ сарын 09-30-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
2026-03-31
Энэ онд шинээр 1046 цэгт 2159 камер суурилуулна
Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн болж, үүрэг даалгаврын хэрэгжилт, нийслэлийн худалдан авах ажиллагааны явц, энэ онд хийх зарим ажлын талаар хэлэлцэв. Өмнөх хоёр шуурхай зөвлөгөөнөөр хотын дарга Х.Нямбаатар 60 үүрэг даалгавар өгсөн бөгөөд хэрэгжилт 80.5 хувьтай байна.
2026-03-30
ТББХ: Н.Учралыг УИХ-ын даргаас чөлөөлөхийг дэмжлээ
Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдөр хуралдалаа. Хуралдаанаар УИХ-ын дарга Н.Учралыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцэж, дэмжлээ. Санал хураалтад Төрийн байгуулалтын байнгын хорооны 20 гишүүн оролцож 85 хувийн саналаар үүрэгт ажлаас нь чөлөөллөө. Үргэлжлүүлэн УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэж, санал хураалтаар эцэслэх юм.
2026-03-30