Ирэх оны төсвийн талаар олон нийтээс санал авахаар болжээ
Засгийн газрын хуралдаанд төсөв боловсруулах нэгдүгээр үе шатын явцын талаар мэдээлэл өглөө. ЗГ-аас 2026 оны улсын төсвийг боловсруулахаар ажиллаж байна. Төсөв боловсруулах шатанд олон нийтийг мэдээллээр хангах үүргийг Ерөнхий сайд өглөө. Наймдугаар сарын турш ард, иргэдээс саналыг хүлээн авч, хэлэлцүүлэг хийнэ. Наймдугаар сарын 1-нээс Emongolia-оор саналаа авах юм байна.
2025-07-30
Хотын дарга Х.Нямбаатар Бээжин хотын дарга Ин Юнтай уулзав
Уулзалтын эхэнд хотын дарга Х.Нямбаатар БНХАУ-ын хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийн хүрээнд нийслэл Улаанбаатар хотод зам, гүүр, нүхэн гарц, сургууль, цэцэрлэг зэрэг томоохон бүтээн байгуулалтын ажлууд амжилттай хэрэгжиж байгааг дурдан талархал илэрхийлэв.
2025-07-29
Ирэх сарын цаг агаарын урьдчилсан төлөв
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр ирэх наймдугаар сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан байх боловч баруун аймгуудын нутгаар илүү халах төлөвтэй байна. Хур тунадас баруун аймгуудын нутгаар олон жилийн дунджаас бага, говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу орох төлөвтэй байна.
2025-07-29
Дунд гол дагуу 11.1 км урт талбайг цэвэрлэж, 68.3 тонн хог хаягдлыг төвлөрсөн хогийн цэгт хүргүүлэв
Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврын хүрээнд Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт долоодугаар сарын 24, 25-ны өдрүүдэд Дунд гол дагуу 11.1 км урт, 499.500 ам.метр талбайн цэвэрлэгээг 34 хорооны 61 иргэдийн бүлэг, хот нийтийн аж ахуйн байгууллагуудын 89 ажилчин, албан хаагчид гээд нийт 350 хүний бүрэлдэхүүнтэй, тусгай зориулалтын 10 техник хэрэгсэлтэйгээр цэвэрлэлээ. Цэвэрлэгээний үеэр нийт 17 рейсээр 68.3 тонн хог хаягдлыг төвлөрсөн хогийн цэгт хүргүүлэв. Нийт 350 хүн таван бүлэгт хуваагдан Энхтайваны гүүрний доороос Сонсголонгийн гүүр хүртэлх 11.1 км урт талбайг цэвэрлэсэн юм. Мөн Дунд гол дагуух 261.250 ам.метр талбайн ай савын газрын ариутгал халдваргүйтгэлийн ажлыг тусгай зөвшөөрөлтэй байгууллагаар гүйцэтгүүлсэн байна.
2025-07-29
Нийслэлийнхэн түүхэн дурсгалт газар болох Богд хааны зуны ордноо хамгаалах үүргээ умартав
Богд хааны ордон музейн салбар түүхэн дурсгалт барилга болох Богд хааны улаан ордны үлдэц Хайстай лаврин зуны ордонтой залгуулан хууль бусаар барилга барьж, газрын өмчлөх эрхийг нийслэлээс олгожээ. Өөрөөр хэлбэл, Нийслэлээс түүхэн дурсгалт газраа хамгаалах үүрэгтэй байтал, хамгаалаагүй харин ч давуу байдлаа ашиглан хууль бусаар газар олгосон байж болзошгүй байгаа юм. Тодруулбал, Нийслэлийн улсын бүртгэлийн газраас иргэн О.Баасандоржид 2023 онд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар тус газрын залгаа талбайд 700 м.кв талбайг өмчлөхөөр олгосон байна.
2025-07-29
Маршил Ю.Цэдэнбалын үзэсгэлэн нээгдлээ
Увс аймаг үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. Ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд БНМАУ-ын Маршал, төр, нийгэм, цэргийн нэрт зүтгэлтэн Юмжаагийн Цэдэнбалын дурсгалыг мөнхжүүлэн сурталчлах зорилготой үзэсгэлэн нээлтээ хийлээ.
2025-07-28
Нийслэлд 23 хэм дулаан байна
28-нд Дорнод, Сүхбаатарын нутгаар усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул гэнэтийн аянга цахилгаан, мөндөр, нөөлөг салхи, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2025-07-28
Гол, нуурын усанд үсэрч шумбах нь хүзүү, нурууны гэмтэл үүсгэх эрсдэлтэй
Урин дулааны улиралд амралт болон аялал зугаалгаар явах үедээ хэн хүнгүй л гол, нуурын усанд сэрүүцэж, сэлж шумбах нь бий. Тэгвэл сүүлийн жилүүдэд ус руу үсэрч шумбах үедээ хүзүү, нурууны гэмтэл авч, амь, эрүүл мэндээ хохироох нь нэмэгдсэнийг Гэмтэл, согог судлалын үндэсний төв (ГССҮТ)- өөс сэрэмжлүүллээ.
2025-07-27
Хүчтэй салхины улмаас 116 айлын гэр нурж, хашаа, байшингийн дээвэр хууларчээ
Өнгөрсөн хоногт ихэнх нутгаар 5-10 м/с, борооны өмнө түр зуур 24-33 м/с хүрч ширүүсэж, салхилсны улмаас Сүхбаатар аймгийн Халзан, Уулбаян, Төв аймгийн Аргалант, Баянхангай, Лүн, Эрдэнэсант сум, нийслэлийн Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-уул дүүрэгт нийт 116 айлын гэр нурж, хашаа, байшингийн дээвэр хууларсан дуудлага, мэдээлэл бүртгэгдлээ.
2025-07-25
ЭСЯ: Тайландын Сурин мужид зэвсэгт мөргөлдөөн гарсан тул тус чиглэлд зорчихгүй байхыг анхаарууллаа
Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайдын яамнаас мэдэгдэл гаргажээ. Мэдэгдэлд "2025 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 08:20 цагт Тайландын Хаант Улсын Сурин муж дахь цэргийн бааз руу камбожийн талаас гал нээж, хоёр улсын хооронд зэвсэгт мөргөлдөөн гарав. Энэхүү үйл явдлын улмаас олон тооны иргэд амь насаа алдаж, гэмтэж, бэртсэн тул тайландын талаас тухайн байршилд оршин сууж буй иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг эхлүүлээд байна.
2025-07-25
Сарлагийн үнээнээс 3.8 литр сүү сааж, эмнэг сарлаг дээр 28 секунд тогтож аваргалав
Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Далан булагт 07 сарын 21-ны өдөр зохион байгуулагдсан “Сарлагийн наадам 2025”- аар эрийн гурван наадмаас гадна сарлаг бугуйлдах, булгиулах, тохоштой ганган сарлаг, шилмэл бух, сарлагийн сүүтэй үнээ шалгаруулах уралдаан, “Сарлаг 2025” шүлгийн тэмцээн, сарлагийн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг зохион байгууллаа.
2025-07-25