УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин Төрийн ордонд НЗД-ын орлогч Т.Даваадалайд гар хүрлээ. Энэ талаар НЗД-ын орлогч Т.Даваадалай "Санал хураалтын дүн 0 гарахаар нь би "нойл орчихлоо" гэж хэлсэн. Гэтэл үүнийг маань "томорлоо" гэж хүлээж аваад, уурлаж бухимдан, улмаар биед халдах үйлдэл гаргалаа. Төрийн ордонд, хууль тогтоох дээд байгууллагын гишүүн хүн ийм соёлгүй үйлдэл гэж харагдаж байна. Нийслэлийн зүгээс УИХ-ыг үл хүндэтгэсэн хэрэг гэж харахгүй байна. Харин тухайн хувь хүний ёс зүйн асуудал гэж харж байна" хэмээв.
Харин УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин "Т.Даваадалай даргаас уучлал хүсье. Өнгөрсөн хугацаанд УИХ болон байнгын хорооны бүтцүүд хуралдахад хотын удирдлагын хандлага иргэдээ хүндлээгүй хандлагууд их гарсан. Байнгын хорооны хуралдаанд уг хандлага үргэлжилсэн учир ёс зүйгүй хандлага гаргаж болохгүй" гэх тайлбарыг өглөө.