Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдөр хуралдалаа. Хуралдаанаар УИХ-ын дарга Н.Учралыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцэж, дэмжлээ. Тодруулбал, санал хураалтад Төрийн байгуулалтын байнгын хорооны 20 гишүүн оролцож 85 хувийн саналаар үүрэгт ажлаас нь чөлөөллөө. Үргэлжлүүлэн УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэж, санал хураалтаар эцэслэх юм.
Эргэн сануулахад, Өчигдөр МАН-ын бага хурлаар Монгол Ардын намын дарга Ням-Осорын Учралыг Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхийг дэмжсэн тогтоолыг Бага хурлаас баталсан билээ.