
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдад нэр дэвшүүлээд буй Н.Учралыг УИХ-ын даргын үүрэгт ажлаас чөлөөллөө. Тодруулбал, Төрийн байгуулалтын байнгын хороо 09:00 цагаас хуралдаж Монгол Улсын Их Хурлын даргыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэж, УИХ-ын дарга Н.Учралыг ажлаас нь чөлөөлөхийг дэмжсэн. Үүний дараа буюу 10:00 цагаас Чуулганы нэгдсэн хуралдаан эхэлж, санал хураахад, гишүүдийн 80.2 хувь нь дэмжсэнээр Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдад нэр дэвшүүлээд буй Н.Учралыг УИХ-ын даргын үүрэгт ажлаас чөлөөлөв.