Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Д.Баяр-Отгон

Үзлэг, шалгалтаар тэсрэх бөмбөг илрээгүй тул “Интермед“ эмнэлгийн бүх салбар хэвийн ажиллаж эхэлжээ

"Интермед" эмнэлэг хэвийн ажиллаж эхэлжээ. Тодруулбал, өчигдөр өглөө "Интермед" эмнэлэгт тэсрэх бөмбөг суурилуулсан байж болзошгүй мэдээлэл цацагдаж, улмаар цагдаа, тагнуулын байгууллагаас шалгалтын ажиллагааг эхлүүлсэн байдаг.
2026-08-18

Б.Пүрэвдавга: Бид байгаа нөөц бололцоондоо тааруулж тэгш, сондгойгоор явах шийдвэр гаргасан

Автомашины дугаарын хязгаарлалтын талаар Хотын дарга Б.Пүрэвдавга мэдээлэл өглөө. Тэрбээр, "Түгжрэлийн асуудлыг шат дараатай шийдэх шаардлагатай. Бид байгаа нөөц бололцоондоо тааруулж тэгш, сондгойгоор явах шийдвэр гаргасан. Энэ нь сайн шийдвэр биш. Тэгш, сондгой хязгаарлалт бол бүгдээрээ зогсож байснаас ээлжилж ажлаа амжуулъя гэсэн л логик шүү дээ.
2026-08-18

COP-17-ын үеэр эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг хангаж ажиллаж байна

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP-17) хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Эрүүл мэндийн сайд Э.Батшугар COP-17-ын үеэр эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг ханган ажиллаж буй багийнхантай газар дээр нь ажиллаж, бэлтгэл, зохион байгуулалтыг шалган, шаардлагатай үүрэг, чиглэл өглөө.
2026-08-18

Б.Пүрэвдагва: Цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт нь хотын тогтвортой хөгжилд шууд нөлөөлөх сорилт болоод байна

Б.Пүрэвдагва: Цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт нь зөвхөн байгаль орчны асуудал бус хотын тогтвортой хөгжилд шууд нөлөөлөх сорилт болоод байна
2026-08-18

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг сая төгрөг болгохоор шийдвэрлэлээ

Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хороо өнөөдөр /2026.08.17/ хуралдаж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792 мянган төгрөг байгааг 26.3 хувиар нэмэгдүүлэн Улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн нэг цагт 5952,3 төгрөг, сард 1,000,000 төгрөг байхаар шинэчлэн тогтоолоо. 
2026-08-17

“COP 17” бага хурлын үеэр 10 цахилгаан автомашин зэрэг цэнэглэх "Ногоон өртөө" ашиглалтад орлоо

Засгийн газрын “Чөлөөлье” Үндэсний санаачилгын хүрээнд "Моннис" групп 10 цахилгаан автомашин зэрэг цэнэглэх боломжтой "Ногоон өртөө"-г Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн авто зогсоолын талбайд ашиглалтад орууллаа. Нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал болон Засгийн газрын гишүүд, нийслэлийн төлөөлөл оролцов. 
2026-08-17

Ц.Элбэгдорж: АТГ-аас утсаар “Та нэг ирээч” гэсний дагуу ирээд байна

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж мэдээлэл өглөө. Тэрбээр, "Ерөнхийлөгчөөр ажилласан сүүлийн хоёр жилд АТГ-аас тодорхой асуудлуудаар шалгасан. Нийт долоон жил шалгасны дараа хууль зөрчсөн зүйл алга, хэрэг тогтоогдохгүй байна гэж үзээд хилийн хориг тавьсан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон.
2026-08-17

Н.УЧРАЛ: COP17 бага хурлаар амлалтыг хэмжигдэхүйц үр дүн болгох хэрэгжилтийн орчныг хамтдаа бүрдүүлцгээе

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага (COP17) Монгол Улсад албан ёсоор өнөөдөр эхэллээ. Албан ёсны нээлтийн өмнө Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, Засгийн газрын гишүүд, НҮБ-ын төлөөллүүд далбаа мандуулах ёслолд оролцсон юм. Үүний дараа Ерөнхий сайд Н.Учрал тус бага хурлыг нээж хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
2026-08-17

“Интермед” эмнэлэгт тэсрэх бөмбөг суурилуулсан гэх мэдээллийн дагуу хяналт шалгалт хийж байна

"Интермед" эмнэлэгт тэсрэх бөмбөг суурилуулсан гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд тавигдлаа. Уг мэдээлэлтэй холбоотой  тус эмнэлгээс мэдэгдэл гаргаж "Интермед эмнэлэгт ирсэн гаас манай эмнэлгийн байранд шалгалт, хяналтын ажлыг гүйцэтгэж байна.
2026-08-17

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал эхэллээ

“НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17)” эхэллээ. Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенц нь газрын асуудлаарх дэлхийн хэмжээний хэлэлцээр юм.
2026-08-17

Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн НЭГ дүгээр ангийн элсэлтийн бүртгэл эхэллээ

2026–2027 оны хичээлийн жилийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл 2026 оны 8 дугаар сарын 17-ны 09:00 цагаас 8 дугаар сарын 28-ны өдрийн 23:59 цаг хүртэл “E-Mongolia” системээр зохион байгуулагдаж байна.
2026-08-17

ЭХЭМҮТ чих, хамар, хоолойн мэс заслын дэвшилтэт технологи нэвтрүүлнэ

Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв Бүгд Найрамдах Солонгос Улсын Чосун их сургуулийн эмнэлэгтэй хамтран ажиллах хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.
2026-08-14

Шатахуун борлуулагч ААН-үүд АИ-92 бензиний үнийг 200 төгрөгөөр нэмжээ

Шатахуун борлуулагч ААН-үүд АИ-92 бензиний үнийг 2840 төгрөгөөс 3040 төгрөг буюу 200 төгрөгөөр нэмжээ. Уг мэдээлэлтэй холбоотойгоор холбогдох албаныхаас тодруулахад "ОХУ 8.1 ээс эхлэн нэг тонн АИ92 ийн үнийг 851$ болгон нэмэгдүүлсэн. Суурь үнэ нь нэмэгдэж байгаа учраас ААН-үүдийн хувьд үнэ нэмэх асуудлыг илэрхийлж эхэлсэн
2026-08-14

Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ

2026-2027 оны хичээлийн жилийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл E-Mongolia системээр зохион байгуулагдана.
2026-08-14

Маргааш сондгой дугаартай автомашинууд хөдөлгөөнд оролцоно

Хичээлийн шинэ жилийн бэлтгэл, олон улсын COP-17 хуралтай холбогдуулан наймдугаар сарын 15-ны өдрөөс есдүгээр сарын 12-ны өдрийг дуустал 07:00-21:00 цагийн хооронд автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулна. Энэхүү зохицуулалт бүс харгалзахгүй, нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд үйлчлэх юм.
2026-08-14

Шатахууны түгээлт ирэх даваа гарагаас хэвийн болно гэв

Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Шатахууны хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах шуурхай штабаас өдөр бүр мэдээлэл хийж буй. Өнөөдрийн /2026.08.13/ ээлжит хэвлэлийн бага хурлаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас дараах мэдээллийг өглөө.
2026-08-13

Засвар шинэчлэлтийн ажлын улмаас энэ сарын 14-ний 23:00 цагаас Монелийн гудамжийн замыг хэсэгчлэн хаана

Засвар шинэчлэлтийн ажлын улмаас энэ сарын 14-ний 23:00 цагаас Монелийн гудамжийн замыг хэсэгчлэн хаана
2026-08-13

Умайн хүзүүний хорт хавдрыг оношлох, эмчлэх тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө

Өнөөдөр Япон Улс болон ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр умайн хүзүүний хорт хавдрыг оношлох, эмчлэх тоног төхөөрөмжийг холбогдох эрүүл мэндийн байгууллагуудад хүлээлгэн өглөө. Уг арга хэмжээнд Эрүүл мэндийн сайд Э.Батшугар, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ивагавара Масару, Монгол Улс дахь ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Доктор Сокорро Эскаланте болон эрүүл мэндийн салбарын төлөөлөл оролцлоо.
2026-08-13

Цэцэрлэг, сургуулийн засварт ашигласан будаг, барилгын материалд шинжилгээ хийж эхэлжээ

Боловсролын сургалтын байгууллагын барилга, байгууламжаас дэгдэмхий органик нэгдэл, хүнд металлын шинжилгээ авч эхэллээ. Тодруулбал, Боловсролын яамнаас цэцэрлэг, сургуулийн барилга байгууламж, засвар тохижилтын ажилд ашигласан будаг, барилгын материал хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, стандартын шаардлага хангасан байхад чиглэсэн цогц арга хэмжээг үе шаттайгаар зохион байгуулж  байна.
2026-08-13

Богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал /COP17/ наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдана. Энэ үеэр нийтийн тээвэрт хийгдэж буй зохицуулалтын талаар нийслэлийн Нийтийн тээврийн бодлогын газрын Сүлжээ төлөвлөлтийн мэргэжилтэн Л.Эрдэнэсувд мэдээлэл өглөө. 
2026-08-13