
Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг дэх Монелийн гудамжны авто замыг шинэчлэн засварлаж байна. Энэ хүрээнд тус замын хоёр километр хэсгийн цементээр бэхжүүлсэн суурь хийх болон асфальтбетон хучилт авах ажил хийгдэх тул энэ сарын 14-ний 23:00 цагаас эхлэн 17-ны 06:00 цаг хүртэл хэсэгчлэн хаахаар болжээ.
Иймд иргэд, жолооч та бүхэн зорчих замаа төлөвлөнө үү.