Автомашины дугаарын хязгаарлалтын талаар Хотын дарга Б.Пүрэвдавга мэдээлэл өглөө. Тэрбээр, "Түгжрэлийн асуудлыг шат дараатай шийдэх шаардлагатай. Бид байгаа нөөц бололцоондоо тааруулж тэгш, сондгойгоор явах шийдвэр гаргасан. Энэ нь сайн шийдвэр биш. Тэгш, сондгой хязгаарлалт бол бүгдээрээ зогсож байснаас ээлжилж ажлаа амжуулъя гэсэн л логик шүү дээ. Хязгаарлалтай холбоотойгоор автомашины татвартай холбоотой асуудлууд гарч ирнэ. Өөрөөр хэлбэл, Наймдугаар сарын 15-наас есдүгээр сарын 12 хүртэлх хугацаанд нэг машин 12 өдөр автомашины замын хөдөлгөөнд оролцохгүй. Тухайн хугацаанд тохирох автомашины татварыг хасах талаар бид тооцоолол хийж байна. Энэ нь илүү шударга гэж бодож байна" гэв.