Шатахуун борлуулагч ААН-үүд АИ-92 бензиний үнийг 2840 төгрөгөөс 3040 төгрөг буюу 200 төгрөгөөр нэмжээ. Уг мэдээлэлтэй холбоотойгоор холбогдох албаныхаас тодруулахад "ОХУ 8 дугаар сарын 1- ээс эхлэн нэг тонн АИ92 ийн үнийг 851$ болгон нэмэгдүүлсэн. Суурь үнэ нь нэмэгдэж байгаа учраас ААН-үүдийн хувьд үнэ нэмэх асуудлыг илэрхийлж эхэлсэн. Одоогоор үнийн зөвлөл хуралдах тов гараагүй байна. Мөн дугаарын хязгаарлалттай олгох болон 50000 хязгаарлалттай олгох зохицуулалт 15 ны өдрийг дуустал үргэлжлэх бөгөөд 16 буюу ням гарагаас эхлэн хэвийн байдалд шилжинэ" гэх мэдээллийг өглөө.