“Хусдаг сугалаа” зохион байгуулсан хэрэгт 23 хүнийг яллагдагчаар татжээ
Олон нийтийн сүлжээнд “Хусдаг сугалааны азтан шалгаруулна” хэмээн шууд бичлэг (live) хийж, иргэдийг залилдаг байсан гадаад, дотоодын иргэдийн хамтарсан бүлэглэлийг цагдаагийнхан илрүүлэн шалгаж буй билээ. Эл хэрэгт Чингэлтэй дүүргийн Прокурорын газрынхан хяналт тавьж байгаа аж. Мөрдөн шалгах ажиллагааны явцад 23 хүнийг яллагдагчаар татсан бөгөөд тэдний нэр дээрх эд хөрөнгийг битүүмжилж, захиран зарцуулах эрхийг нь тус прокурорын газраас хязгаарласан гэнэ. Уг 23 яллагдагчийг 1700 гаруй хүнд таван тэрбум гаруй төгрөгийн хохирол учруулсан гэж буруутгаж байгаа юм.
2026-06-11
“Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал асан Ц.Даваацэрэнд зургаан жил есөн сар хорих ял шийтгэлээ
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ерөнхий захирал асан Ц.Даваацэрэн, түүний хүргэн С.Мөнхтөр нарт холбогдох хэргийг Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ц.Алтангадас даргалан хэлэлцэж, өнгөрсөн долоо хоногт эрүүгийн хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон юм. Улмаар шүүгдэгчид, тэдний өмгөөлөгч нар хохирол төлбөр төлөхийн тулд тав хоногийн завсарлага авах санал гаргасныг шүүх бүрэлдэхүүн хүлээн авсан билээ. Уг завсарлагын хугацаа өчигдөр дуусаж, эрүүгийн хариуцлага оноох шүүх хурлыг үргэлжлүүлэн хийв.
2026-06-11
Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Баяртсайханыг шалгаж дуусав
Монголбанкны ерөнхийлөгчөөр 2016 оны долдугаар сараас 2019 оны арваннэгдүгээр сарын хооронд ажиллаж байсан Н.Баяртсайханд холбогдох хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж дуусжээ. Түүнийг Эрүү гийн хуулийн 22.1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон” гэх үндэслэлээр яллагдагчаар татан 2021 оноос шалгасан юм.
2026-06-10
Улсын хилээр бичиг баримтгүй нэвтэрсэн вьетнам иргэнийг шүүхэд шилжүүлэв
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын нэгэн иргэн энэ оны хоёрдугаар сарын 22-нд улсын хил зөрчиж яваад баригджээ. Тэрбээр Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрээр, хилийн шалган нэвтрүүлэх боомтгүй газраар нууцаар, ямар ч баримт бичиггүйгээр Монгол Улсын хилээр нэвтрэн гарсан аж. Улмаар Хятадын хилээр нэвтрэн орсон байна.
2026-06-09
Штабын даргаараа “туг тахисан” ч Дотоодын цэрэгт харилцааны зөрчил гарсаар
Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагын анги, салбарт иргэний үүргээ биелүүлэхээр ирсэн алба хаагчдын дунд гарсан элдэв зөрчил маргааныг жил бүрийн цэрэг татлагатай зэрэгцээд олон нийтийн сүлжээнд “сэвж” хандалт авах нь их болсон. Нэг талаасаа харвал цэргийн албанд залуус, эцэг эхчүүдийг итгэлгүй болгох, цаашлаад зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэргийг хүчгүйдүүлэх гэсэн бодлого явагдаж байхыг үгүйсгэхгүй.
2026-06-08
Мялзангийн вакцины хөрөнгө завшсан гэх хэрэгт дахиад яллах дүгнэлт үйлдлээ
Мал эмнэлгийн ерөнхий газар (МЭЕГ)-ын дарга асан, дараа нь ХХААХҮЯ-ны Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны даргаар ажиллах болсон Д.Түмэндэмбэрэлд холбогдох хэрэгт Нийслэлийн прокурорын газраас дахиад яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүллээ.
2026-06-05
Т.Мөнхдалайг ах Т.Даваадалайгийнхаа хамжигч хэмээн саатуулжээ
Нийслэлийн төсөв, хөрөнгийн бусад эх үүсвэрээр хэрэгжүүлж буй төслүүдийн санхүүжилтийн зарцуулалтыг шалгах, худалдан авах ажиллагаа, сонгон шалгаруулалтыг хуулийн дагуу явуулсан, эсэх, авлигын гэмт хэргийн шинжтэй үйлдэл байгаа, үгүйг тогтоохоор тагнуул, цагдаа, АТГ-ын хамтарсан ажлын хэсгийн мөрдөгчид ажиллаж буй билээ.
2026-06-04
Т.Даваадалай, Н.Билгүүн нарын өмгөөлөгчдийн гомдлыг шүүх хүлээн авахаас татгалзав
Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийг АТГ-ынхан өнгөрсөн сарын 19-нөөс хойш шалгаж буй билээ. Энэ хүрээнд Эрүүгийн хуулийн 22.1-1 дэх хэсгийн албан тушаалаа урвуулан ашигласан гэх заалтын дагуу хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, тусгай ажлын хэсэг байгуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулах болсон.
2026-06-03
“Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн салбарын даргын гэм бурууг дэнслүүлнэ
“Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн БаянӨлгий аймаг дахь салбарын дарга М.Кадирбект холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдүүлэхээр болжээ. Эрчим хүчний салбарын удирдах албан тушаалтнуудын авлига, хээл хахуулийн хэргийг АТГ-ынхан өнгөрсөн нэгдүгээр сард шалгаж эхлээд түүний үйлдлийг илрүүлсэн юм. Улмаар тухайн үед Баян-Өлгийд хоёр, Улаанбаатарт гурван объектод нэгжлэг хийж, үнэт эдлэл, багагүй хэмжээний гадаад валют хураан авсан байдаг.
2026-06-03
Шүүхүүдийн цахим хуудсыг нэгдсэн стандартад шилжүүллээ
Шүүхийн цахимжилтын бодлогын хүрээнд хэргийн оролцогчид болон иргэд, олон нийтэд зориулан шүүхүүд цахим хуудсаа шинэчлэн нэгдсэн загвартай болгожээ. Үүнийг Шүүхийн ерөнхий зөвлөл (ШЕЗ)-өөс албан ёсоор танилцуулсан юм. Өмнө нь шүүхүүд тус бүрдээ өөр загвар, бүтэц бүхий цахим хуудас ашиглаж байв.
2026-05-29
ГТЛ-ийн захирал О.Даваасамбууд яллах дүгнэлт үйлдүүлэхээр болжээ
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийнхэн өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 993 хэргийг мөрдөн шалгаснаас тавыг нь шүүхэд шилжүүлэхээр Нийслэлийн прокурорын газарт хүргүүлсэн юм. Тэдний дунд ямар ч гэрээ байгуулалгүйгээр их хэмжээний мөнгийг иргэдийн данс руу шилжүүлсэн үйлдэл багтсан байв.
2026-05-29
“Эрдэнэт үйлдвэр”-ийн албан тушаалтан асан Ж.Ганзориг нарт ял шийтгэлээ
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Худалдан авалт, хангамжийн хэлтсийн орлогч дарга Ж.Ганзориг, мэргэжилтэн М.Жамбал, Н.Гантулга, Н.Ганболд нарт холбогдох хэргийг Орхон аймаг дахь Сум дундын шүүх хэлэлцэн шийдвэрлэлээ. НПГ-аас дээрх хүмүүст эрүүгийн хуулийн 22.1-1 дэх хэсэгт заасан албан тушаалаа урвуулан ашиглаж, аж ахуйн нэгжүүдэд давуу байдал бий болгосон, 22.4-ийн хахууль авсан, 22.10-1-ийн үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх заалтын дагуу яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлснээс хойш хэлэлцэлгүй нэлээд удсаны эцэст өнгөрсөн долоо хоногт гэм буруутай гэж дүгнэн эрүүгийн хариуцлага ногдуулжээ.
2026-05-28
БЗС-гийн Д.Гардийг шалгаж дуусжээ
Боловсролын зээлийн сан (БЗС)-гийн Ажлын албаны даргаар ажиллаж байсан Д.Гардид холбогдох хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж дуусаад, яллах дүгнэлт үйлдүүлэхээр Нийслэлийн прокурорын газарт хүргүүлжээ. Түүнд холбогдох хэргийг анх 2022 оны наймдугаар сараас шалгаж эхэлсэн бөгөөд гадаадаас зарим шаардлагатай нотлох баримт гаргуулах ёстойгоос шалтгаалан удааширч, дөрвөн жил орчмын дараа ийнхүү прокурорын хяналтад шилжүүлж буй нь энэ.
2026-05-28
“Соёл”, “Өлзийт” зуслангийн хувьчлалыг хүчингүй болгуулна
Ерөнхий сайд Н.Учрал өчигдөр болсон Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн хурлын үеэр зарим хүүхдийн зуслангийн хувьчлалтай холбоотой асуудлыг сөхсөн юм. Тэгвэл АТГ нэр бүхий зуслангуудын хувьчлал, эргэн тойрны газрыг эрх мэдэлтнүүд эзэмшилдээ авсан асуудлыг өнгөрсөн нэгдүгээр сараас шалгаж эхэлжээ.
2026-05-27
Хүлээлт үүсгэсэн хэргүүдийн хүлээсийг хэзээ тайлах вэ
Дуулиан тарьсан баривчилгаатай шуугиан тарьсан хэргүүдийг Авлигатай тэмцэх газар (АТГ)-ын Мөрдөн шалгах, Гүйцэтгэх ажлын хэлтсийнхэн илрүүлдэг нь тэр даруйдаа олны анхааралд өртдөг. Хамгийн сүүлд гэхэд Замын-Үүдийн гаалийн байцаагчдаас улбаатай Улаанбаатар хотын гаалийн болон Гаалийн ерөнхий газрын ажилтнууд багтсан 36 албан тушаалтны бугшсан сүлжээг хууль сахиулагчид илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
2026-05-27
Хамгаалах байрныхны хариуцлагагүйгээс хохирогчид нэмж хохирсоор байх уу
Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн хохирогч болсон хүүхэд, эмэгтэйчүүдийг түр хамгаалах байранд тодорхой хугацаанд байрлуулж, айдас түгшүүрээс холдуулдаг. Гэвч энэ байранд оччихоод өөр гэмт хэргийн хохирогч болох явдал гарсаар байна. Хэдхэн хоногийн өмнө буюу энэ сарын 19-нд нийслэлийн хүн ам ихтэй нэг дүүргийн нутаг дахь Түр хамгаалах байранд бага насны хүүхдүүд нэгнийгээ хүчиндсэн хэрэг гарчээ. Өдгөө нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллага Эрүүгийн хуулийн 12.2, 12.5 дугаар зүйлд заасны дагуу бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан, 16 насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орсон гэх заалтыг үндэслэн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.
2026-05-25
“Омни капитал” ББСБ-ын салбарын захиралд яллах дүгнэлт үйлдүүлнэ
“Омни капитал” банк бус санхүүгийн байгууллага (ББСБ)-ын Сонгинохайрхан салбарын захирлаар ажиллаж байсан Н.Шинэбаярыг АТГын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр Нийслэлийн прокурорын газарт хэргийг нь шилжүүлжээ.
2026-05-22
Т.Даваадалайг цагдан хорих саналыг шүүх хойшлуулсаар байх уу
“Нийслэл Улаанбаатар хотын төсвийн хаалттай, үр ашиггүй зарцуулалт, түүний нийт зарлага 1.2 их наядаас 5.8 их наяд төгрөг болж огцом өссөн ч бодит хэрэгжилт, нийгэмд үзүүлж буй үр нөлөө, төсвийн зарцуулалтын ил тод байдал, хяналтгүй байна. Өндөр дүнтэй хөрөнгө оруулалтын төслүүдийн үр ашиггүй, гүйцэтгэл дутуу, төлөвлөгөөний биелэлт хангалтгүй байгаа нь төсвийн хариуцлагын зарчим алдагдсан эсэхэд санхүү, хууль зүйн үнэлгээ өгөх шаардлагыг бий болгосон.
2026-05-21
“Соёл вилнесс төв”-ийн хяналтын камер хүний эрх зөрчсөнийг шүүх тогтоолоо
Иргэд алжаал, ядаргаагаа тайлахаар үйлчлүүлдэг “Соёл вилнесс төв” буюу МЧБС ХХК-д шүүх торгох шийтгэл оноолоо. Тус компанийнхан хяналтын камер суурилуулахдаа хүний эрх зөрчсөн учраас эрх бүхий албан тушаалтны шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн дагуу найман сая төгрөгөөр торгосон аж.
2026-05-20