Д.Тогтохсүрэнгийн хэргүүдийг шалгаж дууслаа
УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга зэрэг албан тушаал хашиж байсан, өдгөө “Эрдэнэс критикал минералс” төрийн өмчит үйлдвэрийн газар (ТӨҮГ)-ын захирлаар ажиллаж буй Д.Тогтохсүрэнд холбогдох хэргүүдийг АТГ-ын Мөрдөн шал гах хэлтсийнхэн шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр Нийслэлийн прокурорын газарт шилжүүллээ.
2026-04-15
“Эрдэнэт, Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн албан тушаалтнуудыг шүүхэд шилжүүлэв
“Эрдэнэт, Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн хэд хэдэн албан тушаалтан эрх мэдлээ урвуулж, их хэмжээний хахууль авсан хэрэгт холбогдсон юм. Тэднээс хоёрт Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, Орхон аймаг дахь Сум дундын шүүхэд шилжүүлжээ. Тодруулбал, тус компанийн гүйцэтгэх захирал В.Адъяа, ерөнхий инженер Б.Эрдэнэцогт, төслийн инженер Х.Азжаргал нарын үйлдлийг хууль сахиулах байгууллагынхан илрүүлсэн билээ.
2026-04-14
Монголд сураггүй болсон солонгос иргэний цогцсыг олжээ
Манай улсад жуулчны виз авч ирсэн Өмнөд Солонгосын иргэний цогцсыг иргэд олж цагдаагийнханд мэдэгджээ. БНСУ-ын 57 настай иргэн энэ оны нэгдүгээр сарын 12-нд “Чингис хаан” олон улсын нисэх буудалд Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ганцаараа аялахаар ирсэн аж. Гэвч түүнээс хойш буцаж гараагүй бөгөөд хэрхсэн нь тодорхойгүй болсон гэнэ.
2026-04-13
Б.Насантогтохын 6.9 тэрбумын үнэтэй 17 үл хөдлөх хөрөнгийг битүүмжилжээ
Зам, тээврийн яам (ЗТЯ)-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Насантогтоход холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд АТГ-ынхан нэлээд эд хөрөнгө хурааж, битүүмжилсэн талаараа мэдээллээ. Тэрбээр Эрчим хүчний яам (ЭХЯ)-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар ажиллаж байхдаа “М Си Эс интернэйшнл” ХХК-ийн цахилгаан хангамж, техникийн нөхцөлийг өдөрт нь баталж, эхнэрийнхээ нэр дээр байгуулсан аж ахуйн нэгжтэй 5.5 тэрбум төгрөгийн үнийн дүнтэй гэрээ байгуулах нөхцөлийн бүрдүүлсэн хэрэгт холбогдон өнгөрсөн хоёрдугаар сараас хойш яллагдагчаар татагдан шалгуулж буй билээ.
2026-04-09
Д.Тогтохсүрэнд хэзээ яллах дүгнэлт үйлдүүлэх вэ
УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга асан, саяхныг хүртэл “Эрдэнэс критикал минералс” ТӨҮГ-ын захирлаар ажиллаж байсан Д.Тогтохсүрэнг өнгөрсөн хоёрдугаар сард АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн саатуулан шалгаж эхэлсэн билээ. Түүнд холбогдох нэг үйлдлийнх нь мөрдөн шалгах ажиллагаа тун удахгүй дуусаж, яллах дүгнэлт үйлдүүлэхэд бэлэн болж буй гэнэ.
2026-04-08
“Эрдэнэ зам” ХХК-ийн гүйцэтгэх удирдлагад дахиад яллах дүгнэлт үйлдэв
“Бишрэлт холдинг”-ийн охин компани болох “Эрдэнэ зам”-ыг залилж авсан гэх хэрэг олон жил шүүх, прокурор, мөрдөх байгууллагын дунд “шидэгдэж” байсан. “Бишрэлт холдинг”-ийнхон уг компанийн гүйцэтгэх захирлаар 2013 онд Г.Өлзийдүүрэн гэх хүнийг томилсон гэдэг. Түүнээс хойш удалгүй Г.Өлзийдүүрэн нь “Компанийн 100 хувийн хувьцааг над руу шилжүүлчих.
2026-04-07
45 сая төгрөгийн орлогоо нотолж чадаагүй албан тушаалтны хөрөнгийг хураажээ
АТГ-аас нийтийн албан тушаалтны хөрөнгө, орлого нэмэгдсэн нь хууль ёсных, эсэхэд хяналт шалгалт хийдэг. Энэ хүрээнд Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын албан тушаалтнуудын хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг АТГ-ын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийнхэн шалгахад Худалдаж авах ажиллагааны албаны ахлах мэргэжилтэн А.Алтангэрэлийн хөрөнгө нэмэгдсэн байжээ. Үүнийг нь уг албан тушаалтнаас тодруулахад үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй гэнэ.
2026-04-07
100 саяын хахууль авсан татварын байцаагчдыг шүүхэд шилжүүлэв
Нийслэлийн татварын газрын хяналт шалгалтын улсын байцаагч А.Бадам, Б.Цогт-Очир нарын албан тушаалаа урвуулж, бусдаас их хэмжээний хахууль авсан хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж, Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ. Барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Дарцагт ноёд групп” ХХКийн татвар төлөлтөд дээрх хоёр байцаагч шалгалт хийсэн аж.
2026-04-07
Өөрийнхөө болон хурлынхаа эсрэг үйл хөдлөл хийгээд байгаа А.Баяр юунд шунаад байна вэ
Өнгөрсөн сонгуулиар нийслэлийн ИТХ хэн ч мэдэхгүй А.Баяр гэдэг даргатай болсон билээ. Намтар түүхийг нь харвал эмч мэргэжилтэй гэх ч чагнуур зүүж, өвчтөн эмчилж байсан, эсэх нь эргэлзээтэй. Аав Мээрэнгийн Амарбаясгалан нь 2007 оноос хойш БНХАУ-ын иргэн Hurilesha буюу Сайннамарын Хүрэл гэгчтэй “Умардын ган” ХХК-ийг хамтран эзэмшиж ирсэн.
2026-04-07
Хил зөрчсөн хятад эрд торгох ял оноосон нь шийтгэл үү, шагнал уу
Үндэсний их баяр наадмын амралтыг тохиолдуулан Монгол Улс хил дээрх авто замын боомтуудынхаа зорчих хөдөлгөөнийг хааж, цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага өндөржүүлсэн бэлэн байдал зарлан, харуул хамгаалалтаа чангатгадаг. Энэ үеэр манай улсын хилийг зөрчин Хятадын талаас явган хүн орж ирсэн байдаг.
2026-04-06
“Жижиг” Тавантолгойг тойрсон бүлэглэлийн төлөөлөгч Н.Наранбаатар
Монгол Улсын ес дэх парламент бүрдэж, анхны 126 гишүүн тангаргаа өргөөд байна. Дөрвөн нам, нэг эвслийн төлөөллөөс бүрдсэн эл парламентад иргэд биднийг хэн хэн төлөөлж байна вэ. Ардчилсан засаглалыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн амьдралд хөгжил дэвшил авчрах үүрэг, зорилгоо биелүүлэх нөөц боломж, туршлага тэдэнд бий юү.
2026-04-06
Монголчуудад захиалга өгч нутаг нэгтнүүдээ дарамтлуулсан хятад эрд ял оноов
Монгол Улсад хөрөнгөө оруулан уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг нутаг нэгтнүүдээ бусдад захиалга өгч дарамтлуулж байсан БНХАУ-ын иргэнийг шүүх гэм буруутайд тооцлоо. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд өмнөд хөршийн иргэн Чен Ганзу гэх хүнд холбогдох хэргийг өнгөрсөн долоо хоногт хэлэлцсэн юм.
2026-04-03
Богд хааны ордон музейн эзэмшил газарт татварын хөнгөлөлтөөр объект барихаар хөөцөлдөж явна гэв үү
Монгол Улсыг 270-аад жилийн турш эрхшээлдээ байлгаж, дарласан Манж чин гүрнээс туурга тусгаарлан эрх чөлөөгөө олж авах тэмцлийг оройлон оролцсон хүний нэг бол VIII Богд Жавзандамба гэдгийг түүхчид дуу нэгтэй баталдаг билээ. Шашин төрийг хослон баригч, наран гэрэлт, түмэн наст VIII Богд Жавзандамба хааныг хуучин тогтолцооны үед элдвээр гоочилж, муулж байсан ч өнөө цагийн түүхчид түүний гавьяаг бодитоор үнэлэн гаргаж ирсээр буй юм.
2026-04-02
Хамтран амьдрагчаа хөнөөж шүүгээнд нуусан эрийг 23 жил хорино
Хамтран амьдрагч, 30 настай эмэгтэйгээ хэрцгийгээр хөнөөж, цогцсыг нь шүүгээнд нуусан хэрэг 2025 оны есдүгээр сард Баянзүрх дүүрэгт гарсан юм. Цагдаагийн байгууллагад тухайн үед “Миний ах хамтран амьдрагчийнхаа амийг бүрэлгэсэн гээд 2-3 хоног архи уугаад байна” гэсэн мэдээлэл хэрэгт холбогдогчийн дүү өгсний дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулсан юм.
2026-04-01
Төрийн нууцыг үрэгдүүлсэн гэх албан тушаалтны гэм буруутай, эсэхийг дэнсэлнэ
Хууль зүй, дотоод хэргийн яам (ХЗДХЯ)-ны Мэдээллийн технологийн газрын даргаар ажиллаж байсан, дараа нь УИХ-ын Тамгын газрын Мэдээллийн технологийн газарт албан тушаал хаших болсон Д.Ган-Эрдэнэд холбогдох хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх дөрөвдүгээр сарын 10- ны 10.00 цагт хэлэлцэхээр товлолоо.
2026-03-31
Сураггүй болсон хилчнийг эсэн мэнд оллоо
Өмнөговь аймаг дахь хилийн цэргийн 0131 дүгээр ангид 2025 оны нэгдүгээр ээлжээр татагдан ирж, алба хааж байсан хилчин энэ сарын 25-нд сураггүй болжээ. Тус ангийн малын сууринд үүрэг гүйцэтгэж байсан 19 настай С гэх байлдагч 6-8 км зайд бэлчиж байсан тэмээн сүргийг эргүүлэхээр албаны мотоциклтой яваад алга болж, эрлийн ажиллагаа зохион байгуулж буй талаар Хил хамгаалах ерөнхий газар (ХХЕГ)-аас өнгөрсөн бямба гарагт мэдэгдсэн юм. Тус газрын Олон нийттэй харилцах хэлтсийн дарга, дэд хурандаа С.Пүрэвсүрэн “Сураггүй болсон хугацаат цэргийн алба хаагч С нь 2025 оны нэгдүгээр ээлжээр Өвөрхангай аймгийн Уянга сумаас татагдсан, нэг сарын дараа халагдана.
2026-03-30