Шигшээ багийнхан бэлтгэлээ эхлүүлжээ
“Лос-Анжелес-2028” олимпын циклийн бэлтгэлийг удирдан явуулах шигшээ багийн дасгалжуулагчид сонгогдсоноор Азийн АШТ-д оролцох тамирчдынхаа бэлтгэл сургуулилалтыг эхлүүлжээ.
2025-02-27
С.Ариунханд III байр эзэлжээ
Киргиз улсын Бишкек хотод болсон рубик шооны “Central Asian tour Bishkek-2025” тэмцээнд Монголын өсвөр үеийн баг оролцсон. Тэднээс зургаан настай С.Ариунханд гурвалжин шооны (Pyraminx) төрөлд III байр эзэлж, медалийн тавцанд зогсжээ. Тэрбээр дээрх тэмцээнд хурд, нарийвчлал, авхаалж самбаагаа сорьсон тамирчдаас хамгийн залуу нь байв.
2025-02-27
Г.Наранхүү “Турин-2025” олимпод Зүүн Азийг төлөөлнө
Италийн Турин хотод тусгай олимпын өвлийн наадмыг гуравдугаар сарын 8-15-нд зохион байгуулна. Дэлхийн 190 улсыг эгнээндээ нэгтгэсэн Тусгай олимпын хорооны гишүүн орнуудын төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагаас сонгогдсон төлөөлөл олимпын бамбарыг Турин, Маллан, Венец зэрэг 10 гаруй хотоор өнөөдрөөс буухиалан гүйх нь.
2025-02-27
Б.Мөнгөнтуул гран прид дэд байрт жагсаж байна
Олон улсын шатрын холбооны 2024-2025 оны эмэгтэйчүүдийн гран при тойргийн тэмцээний III цуврал Монакогийн Хант Улсын Монте-Карло хотод үргэлжилж байна. Энэ сарын 28-нд өндөрлөх тус гран при нь зургаан цувралтай.
2025-02-27
Б.Нарантуяа Ази тивийн аваргаар тодорлоо
Катарын Доха хотод энэ сарын 15-22-нд зохион байгуулсан снүүкер биллиардын Азийн АШТ-д оролцсон ОУХМ Б.Нарантуяа эмэгтэйчүүдийн 15 улааны төрөлд алтан медалийн төлөө Хонконгийн тамирчин, дэлхийн зургаан удаагийн аварга Он И Нгийг буулган авснаар тивийн аварга боллоо.
2025-02-24
Эхний гурван байрт шалгарсан нь “Дэлхийн цом”-д өрсөлдөнө
Өсвөр үеийнхний шатрын улсын аварга шалгаруулах хөвгүүдийн 56, охидын 50 дахь удаагийн шигшээ тэмцээний 7-8, 9-10, 11-12, 13-14, 15-16, 17-18 насны ангилалд нийслэлийн 378, 21 аймгийн 882, нийт 1260 тоглогч оролцохоор шалгарсан билээ.
2025-02-20
М академийнхан тэргүүн байр эзэлжээ
“Билэгт” клубийнхний Монголын ширээний теннисний холбоотой хамтран зохион байгуулсан өсвөр үеийнхний лигийн анхдугаар тэмцээнд таван баг өрсөлдөв.
2025-02-20
Б.Гүндэгмаа, Х.Маралмаа нар Европын аваргаар тодров
Словак улсын Саморин хотод болсон Европын өсвөр үеийнхний нээлттэй цомын аварга шалгаруулах тэмцээнд зодоглосон манай улсын жүдочдоос Орхон аймгийн “Хангарьд” клубийнхнээс Б.Гүндэгмаа 52, “Гүрү” дэвжээний тамирчин Х.Маралмаа 63 кг-ын жинд тэргүүлжээ.
2025-02-20
Хан-Уул дүүргийн баг хагас шигшээд өрсөлдөх нь
“Мөрөөдлийнхөө төлөө шударгаар өрсөлдье” уриатай Монголын хүүхдийн спортын өвлийн VIII наадмын шайфтай хоккейн тэмцээнд нийслэлийн таван дүүрэг, дөрвөн аймгийн 227 тамирчин 12, 16 хүртэлх насныхны ангилалд өрсөлдөж байна.
2025-02-20
Т.Эгшиглэн, Б.Байгалмаа нар тивийн аварга болов
Тайланд улсын Бангкок хотод эхэлсэн жиү жицүгийн Азийн АШТ-д Монголын тамирчид хүч сорьж байна. Тус тэмцээний дөрөв дэх өдөр тэднээс 18 хүртэлх насныхны ангилалд эмэгтэйчүүдийн 70 кг-ын жинд “Thunder Bjj” академийн тамирчин Т.Эгшиглэн, “Баялаг” клубийн Б.Байгалмаа нар түрүүлж, алтан медаль хүртлээ
2025-02-19
Э.Цэндбаатар Педро Берналыг ялж аваргын бүсээ хамгаалав
Төв Азийн мэргэжлийн боксын аваргын бүсний төлөөх “Night of сhampions Ulaanbaatar-2025” тулаан “Аса арена”-д өнгөрсөн амралтын өдөр болж өндөрлөлөө. Дээрх тэмцээнд оролцсон Монголын найман боксчноос Х.Энх-Амар Филиппиний тамирчин Майкл Эскобиаг ялж, тулааны салхийг хагалан үзэгчдийг огшоов
2025-02-17