Сургуулийн сэтгэлзүйчдийг мэргэшүүлэх сургалтад хамруулна
Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаалаар өнгөрсөн хичээлийн жилээс сургуулиудад сэтгэлзүйч ажиллуулж эхэлсэн. Уг тушаалын дагуу 203 сэтгэлзүйчийг мэргэшүүлэн бэлтгэсэн бөгөөд тэд хэдийн ажлын байртай болсон байна. Тэгвэл тус яамны мэргэшүүлэх сургалтад хамрагдаагүй ч сургуулиудад ажиллаж байгаа сэтгэлзүйчдийг чадавхжуулахаар болжээ.
2023-03-24
99 орны иргэдэд цахим виз олгоно
Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан 34 орны иргэдийг визийн шаардлагаас чөлөөлсөн. Үүнд Европын орнууд болон Австрали, Шинэ Зеланд зэрэг улс багтаж буй юм. Уг шийдвэртэй холбоотойгоор цахим виз олгох улсын жагсаалтыг шинэчилж, 99 орны иргэдийг хамруулахаар болов.
2023-03-24
“Зуны цагийн хуваарьт шилжих нь ач холбогдолгүй”
Хамгийн сүүлд 2015 оны гуравдугаар сарын 9-нд Засгийн газраас 82 дугаар тогтоол гарган, зуны цагийн хуваарьт шилжүүлсэн байна. Харин уг зохицуулалт нь иргэдийн эрүүл мэнд, амьдралын хэвмаягт сөрөг нөлөөтэйгөөс гадна олон улсын нислэгийн болон төмөр замын хуваарьт өөрчлөлт оруулдаг гэсэн үндэслэлээр 2017 оны хоёрдугаар сарын 8-ны Засгийн газрын хуралдаанаар дээрх тогтоолыг хүчингүй болгосон аж. Тэгвэл энэ удаад зуны цагийн хуваарьт шилжих, эсэхийг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар эцэслэн шийдэх гэнэ.
2023-03-22
Аз жаргалын индексээр Монгол Улс 137 орноос 61-т эрэмбэлэгдэв
Дэлхийн аз жаргалын өдөр өчигдөр тохиолоо. Уг өдрийг тохиолдуулан жил бүр дэлхийн аз жаргалын индексийг танилцуулдаг. Бие даасан шинжээчдийн бүлэг уг индексийг гаргаж, аль улсын иргэд хамгийн аз жаргалтай амьдардгийг тодруулдаг юм байна.
2023-03-21
Нийслэлд барьж буй 669 барилгыг шалгана
Улаанбаатар хотын хэмжээнд энэ жил 669 барилга барьж буй гэнэ. Сүүлийн үед барилгын чанар, газар хөдлөх эрсдэлийг олон нийт хөндөх нь ихэссэн тул шинээр барьж байгаа барилгуудын чанар, аюулгүй байдлыг шалгахаар болсныг Хотын стандарт, хяналтын газраас өчигдөр мэдээлэв.
2023-03-21
УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнг Францын “Үндэсний гавьяа” одонгоор шагнажээ
Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эмманюэль Макроны зарлигаар УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнг “Үндэсний гавьяа” одонгоор шагнажээ. Монгол Улс дахь Францын Элчин сайд Сэбастиен Сүрүн өчигдөр уг одонг гардуулсан юм. Гишүүн Ж.Чинбүрэн нь Монгол, Францын парламентын бүлгийн даргаар ажилладаг бөгөөд үүнийхээ хүрээнд хоёр улсын харилцааг хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулж буйг нь ийнхүү үнэлснийг Францын Ерөнхийлөгчийн зарлигт дурджээ.
2023-03-16
Он гарснаас хойш долоон хүн ДОХ-оор өвчилснийг илрүүллээ
Энэ он гарснаас хойш ХДХВ/ДОХ-оор долоон хүн өвчилснийг илрүүлжээ. Үүнээс тав нь Улаанбаатарт, хоёр нь Баян-Өлгий аймагт бүртгэгдсэн аж. Уг тоог өнгөрсөн жилийн мөн үеийнхтэй харьцуулахад таван тохиолдлоор илүү байна.
2023-03-16
11 жилд 10 сайд “амраад” буцсан салбар
Эрүүл мэнд бол хүн амын амьдралын чанарыг тодорхойлдог хамгийн чухал салбар. Тийм ч учраас улс орнууд энэ салбартаа ихээхэн анхаарал хандуулдаг. Эрүүл мэндийн системийн олон эерэг үзүүлэлтээрээ дэлхийд дээгүүр бичигддэг ХБНГУ-д тус салбарын сайдаар эрүүл мэндийн бодлого болон менежментээр Харвардын их сургуульд магистр, докторын зэрэг хамгаалсан эрдэмтэн ажилладгийг Зүүн Финландын их сургуулийн нийтийн эрүүл мэндийн бодлого болон эрүүл мэндийн эдийн засгийн дэд профессор Д.Жавхланбаяр нийгмийн сүлжээнд бичжээ.
2023-01-17