Харааны бэрхшээлтэй иргэд зөвшилцөлд хүрч, өлсгөлөнгөө зогсоожээ
Хараагүй иргэдийн сургалт, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвийн үйл ажил лагааг хэвийн үргэлжлүүлэх, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир болон холбогдох дарга нарыг огцруулахыг шаардаж, хараагүй иргэд энэ сарын 20-нд Тусгаар тогтнолын орны гаднах талбайд жагсаал зохион байгуулсан.
2026-08-26
Д.Нацагдоржийн өгүүллэг дэх ухамсрын байгууламжийн асуудал
XXI зууны уран зохиол судлалын томоохон өөрчлөлтийн нэг нь бүтээлийг зөвхөн агуулга, үзэл санаагаар бус, хүний ухамсар, хүртэхүй, танин мэдэхүйн үйл явцаар нь шинжлэх арга зүй эрчимтэй хөгжиж буй явдал юм. Өөрөөр хэлбэл, уран зохиолыг хүн судлалын шинэ түвшинд авч үзэх чиг хандлага төлөвшиж байна. Миний илтгэлийн сэдэв бол “Д.Нацагдоржийн өгүүллэг дэх ухамсрын байгууламжийн асуудал” юм.
2026-08-26
Сири улсыг терроризмыг ивээн тэтгэгч орнуудын жагсаалтаас хасав
АНУ өнгөрсөн даваа гарагт Сирийг терроризмыг ивээн тэтгэгч улс ор нуудын жагсаалтаас хаслаа. Ингэснээр уг жагсаалтад Куба, Иран, БНАСАУ л үлдсэн байна . Эл шийдвэрийн үр дүнд Вашингтон тус улсын Засгийн газартай харилцаагаа улам гүнзгийрүүлэх нөхцөл бүрдэж буй аж.
2026-08-26
Банкнуудын аппликэйшнийг дуурайлган хийж, цахимаар залилж байсан хүмүүсийг саатууллаа
ХААН банкны 35 жилийн ойн урамшуулал болон бусад арилжааны банкны судалгаанд хамруулах зэрэг аргаар иргэдийн анхаарлыг татах мэдээлэл бэлтгэн фэйсбүүк, олон нийтийн сүлжээ, цахим орчинд байршуулж, түүнд хандвал нэвтрэх нэр, нууц үгийг хуулбарлан дансанд нь халддаг байсан хүмүүсийг ЦЕГ-ын Цахим гэмт хэрэгтэй тэмцэх албаныхан уржигдар баривчиллаа.
2026-08-26
Багш, ажилтны хүүхдийн сургалтын төлбөрийн 1.4 тэрбум төгрөгийг олгоно гэв
Боловсролын ерөнхий хуульд төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсрол, мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллежид 15-аас доошгүй жил тасралтгүй ажилласан багш , ажилтны нэг хүүхдийг тэргүүлэх, эрэлттэй мэргэжлээр төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагад үнэ төлбөргүй, хөнгөлөлттэй нөхцөлөөр суралцуулахаар заа сан. Хуулийн заалтыг хэрэгжүүлэх хүрээнд Засгийн газрын 2024 оны 103 дугаар тогтоолоор холбогдох журам баталсан билээ.
2026-08-26
Дүүгээ аврахын тулд долоон настай охин голоо тасартал тэмцжээ
Сар шинийн өмнө Увс аймгийн Цагаанхайрхан сумын Хунт багт эгч, дүү хоёр төөрч, нэг нь осгож амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Долоон настай эгч нь бүх хувцсаа дүүдээ тайлж өмсгөөд, өөрөө осгожээ. Харин таван настай дүү нь эгчдээ дээлийг нь буцааж өгөх гэж байсан болов уу гэмээр ухаан алдсан байдалтай олдсон гэдэг. Дүүгийнхээ төлөө голоо тасартал зүтгэсэн баатарлаг охины талаарх дэлгэрэнгүй сурвалжлагыг хүргэж байна.
2026-08-26
Ээлжит бус чуулган ирэх сард хуралдана
Засгийн газраас энэ оны төсвийн тодотголыг УИХ-д өргөн барьсан. Ингэхдээ 1.4 их наяд төгрөгийг сайд нарын багц дахь урсгал зардлаас хэмнэж, улмаар инфляц, үнийн өсөлтөөс иргэдээ хамгаалах зорилгоор арваннэгдүгээр сарын 1-нээс эрүүл мэнд, боловсролын болон төрийн үйлчилгээний салбарынхны цалинг нэмэх, өвлийг өнтэй давахын тулд цахилгаан, дулааны станцуудад засвар хийх, тоног төхөөрөмжийг шинэчлэхэд анхаарах, шатахууны нөөц бүрдүүлэхэд эл мөнгөө зарцуулахаар тусгасан юм.
2026-08-26
Богд уулын хагарал дээрх “бетонон” хотхонуудын аюул
Монгол, Японы эрдэмтэд одоогоос найман жилийн өмнө Улаанбаатар хотод гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх явцдаа нийслэлийн суурьшлын бүс дундуурх 50-иад км газрыг хамарсан шинэ хагарал илрүүлсэн билээ. Нийслэл орчимд судлаачдын өмнө нь илрүүлсэн идэвхтэй зургаан хагарал хотын төвийн суурьшлын бүсээс зайдуу, хүн амын төвлөрөл, хөдөлгөөн харьцангуй сийрэг газруудад байсан бол 2018 онд нээсэн долоо дахь голомт Улаанбаатарыг зүүнээс баруун руу хөндлөн гулд “туучсан” байршилтай байв.
2026-08-26
Иргэд хүнсний захуудаас шинэ ургацын ногоо хямд үнээр авч байна
“Алтжин бөмбөгөр” худалдааны төвийн гадна талбайдахь “Алтан намар” шинэ ургацын ногооны өргөтгөсөн үзэсгэлэн, худалдаанд нарийн болон өргөн хэрэглээний ногоог жижиглэнгийн үнээс ялимгүй хямдаар борлуулж байна. Иргэд “Тариаланчид дундын зуучлагчгүй, түрээсний төлбөргүй шууд борлуулж байгаа тул ногоо нь шинэ, чанартай, үнэ боломжийн юм” хэмээн өгүүлж байв.
2026-08-25
Хүүхдийг усанд оруулахдаа хором ч бүү холд
Ахуйн осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх талаар Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газраас зөвлөгөө өгчээ. Энэ удаа хүүхдийг усанд оруулахдаа ганцааранг нь хэзээ ч орхиж болохгүй талаар эцэг, эх, асран хамгаалчид анхааруулсан байна.
2026-08-25
Барилгын өргөгчийн татлага тасарснаас 50 настай хүн унаж, амиа алдав
Улаанбаатар хот баруун урд болон хойд талдаа барилга олноор барьж буй. Хан-Уул дүүргийн нутаг, Нисэх, Яармаг орчимд барилга сүндэрлүүлэх болсон. Гэвч Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, түүнийг дагалдуулан баталсан дүрэм, журмыг мөрдөөгүйгээс хүний амь, эрүүл мэнд хохирох явдал байнга гарсаар буй юм.
2026-08-25
100 сая төгрөгийн хахууль авсан татварын байцаагч нарыг шалгаж дуусжээ
Нийслэлийн татварын газрын хяналт, шалгалтын улсын байцаагч А.Бадам, Б.Цогт-Очир нарт холбогдох их хэмжээний хахууль авсан гэх хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн нэмж шалгаж дуусжээ. Тиймээс дээрх хоёр байцаагч болон хахууль өгсөн хүмүүст дахин яллах дүгнэлт үйлдүүлэхээр Нийслэлийн прокурорын газар (НПГ)-т шилжүүлсэн байна.
2026-08-25
Гадаадын жуулчид байгалиа хайрлахыг уриалж, хог түүжээ
Өвөрхангай аймгийн Уянга сумын нутаг, Хүйсийн найман нуурт аялж явсан гадаадын жуулчид хог түүж буй бичлэг цахим орчинд түгсэн юм. Тэд “Монголчууд аа, танай улс үнэхээр гайхамшигтай сайхан юм. Бид алхах зуураа хоёр уут хог түүлээ. Цаашид хогоо байгальд хаяхаа болино уу. Үнэнийг хэлэхэд та бүхэн хогоо хаясаар байвал танай сайхан орон манайхаас илүү бохир, заваан болохыг анхаараарай” хэмээн ярьсан байна.
2026-08-25
Зүүн өмнөд Азиар аялах зардлын хөтөч
Үүргэвчтэй аялагч Марек Брон есөн сар Зүүн өмнөд Азийн орнуудаар явахдаа аль улсадхэдий хэр зардалтай аялж болох талаар сайтарсудалжээ. Тэрбээр аян замын тэмдэглэл, аяллын зөвлөгөөний блог болох “Indie Traveller”-т энэ талаар дэлгэрэнгүй нийтэлж, “Та урт хугацаагаар аялах бол өдөрт дунджаар 35, сард 1000 ам.доллар зарцуулна гэж төлөвлөөрэй.
2026-08-25
Гутерришийг хэн орлох бол
НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерришийн хоёр дахь таван жилийн бүрэн эрхийн хугацаа энэ оны арванхоёрдугаар сарын 31-нд дуусах юм. Тиймээс түүний халааг авах хүнийг тодруулах сунгаа өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын сүүлчээс эхлээд байна
2026-08-25