Үүргэвчтэй аялагч Марек Брон есөн сар Зүүн өмнөд Азийн орнуудаар явахдаа аль улсадхэдий хэр зардалтай аялж болох талаар сайтарсудалжээ. Тэрбээр аян замын тэмдэглэл, аяллын зөвлөгөөний блог болох “Indie Traveller”-т энэ талаар дэлгэрэнгүй нийтэлж, “Та урт хугацаагаар аялах бол өдөрт дунджаар 35, сард 1000 ам.доллар зарцуулна гэж төлөвлөөрэй. Энэ нь бага мөнгө биш ч та тухайн бүс нутагт очсон хойно дэлхийн бусад оронтой харьцуулахадхарьцангуй хямд гэдгийг ойлгох болно. Өөрөөр хэлбэл, урт хугацаагаар аялах тусам зардал бага” хэмээсэн байна. Түүнчлэн болзошгүй эрсдэлд бэлэн байхын тулд заавал даатгуулахыг зөвлөсөн юм.
Тайландад зорчиход өдөрт 25-30 ам.доллар хэрэгтэй төдийгүй Ко Фи Фи, Ко Самуи, Пүкэт зэрэг алдартай аялал жуулчлалын төвөөр зочлоход нэмэлтээр 10-20 ам.доллар шаардлагатайгэнэ. Орон нутгийн рестораны болон гудамжны хоол 7000-15 000 төгрөгийн хооронд аж. Харин Лаос, Вьетнам, Камбож, Малайз, Филиппинд хоногт 25-40 ам.доллар хэрэгтэй ба хостелын нэг орыг ердөө таван ам.доллароор авах боломжтой байна. Тэрбээр эдгээр улсыг “Гудамжны хоолны диваажин” хэмээжээ. Мөн 2023 онд визийн шинэ журам нэвтрүүлснээр ихэнх жуулчин 90 хүртэлх хоногийн цахим визээр аялах боломжтой болсныг онцолсон.
Зүүн өмнөд Ази дундаа Сингапур л өдрийн 40-50 ам.долларын зардалтай буй нь хамгийн өндөрөртөгтэйд багтаж байна. Түүнчлэн архи, согтууруулахундаанд багагүй татвар ногдуулдагтул шөнийн цэнгээнийгазраар үйлчлүүлэхээс зайлсхийхийг зөвлөсөн. Филиппинд байрны үнэ бусад Зүүн өмнөд Азийн оронтой харьцуулахад өндөр талдаа, хямд аялах боломж харьцангуй хомс гэдгийг дурдсан юм. Эцэст нь тэрбээр адал явдалт аялалд дуртай бол ахиу мөнгө зарцуулахад бэлэн байх хэрэгтэйг сануулжээ.
Д.Хэрлэн