Ахуйн осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх талаар Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газраас зөвлөгөө өгчээ. Энэ удаа хүүхдийг усанд оруулахдаа ганцааранг нь хэзээ ч орхиж болохгүй талаар эцэг, эх, асран хамгаалчид анхааруулсан байна. Ам, хамар нь усаар дүүрснээр хормын төдийд живэх эрсдэлтэй. Савтай усанд хүүхэд унаад эндсэн харамсалтай тохиолдол ч нэг бус удаа цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна.
•Хүүхдийг усанд оруулж байхдаа гар утсаа оролдох, хаалга тайлах, алчуур авахаар өөр өрөө рүү орох зэргээр анхаарлаа сарниулж огт болохгүй. Шаардлагатай зүйлсийг (саван, алчуур, хувцас) усанд оруулахаасаа өмнө бэлдсэн байх хэрэгтэй.
•Усан доторх зориулалтын суудал, цагариг зэрэг нь хүүхдийг осолдохоос бүрэн хамгаалж чадахгүй. Эдгээр нь хөмрөх, эсвэл хүүхэд мултранунах эрсдэлтэй тул байнгын гараар тулах, эсвэл дэргэд нь байх шаардлагатай.
•Бага насны хүүхдийг ах, эгчид нь даатганүлдээх нь аюултай. Тэд аюулыг бүрэн ухамсарлаж, шуурхай арга хэмжээ авч чадахгүй.
•Усанд оруулж дууссан даруйдаа ванны усыг асгаж хэвших хэрэгтэй. Мөн гэрт ус хийсэнсав, хувинг таглаатай байлгах, эсвэл усыг даруй асгах нь зүйтэй.
•Бага насны хүүхэд суултуур луу толгойгоороо унаж аюулд орохоос сэргийлж тагийг нь тогтмол хааж, түгжигч хэрэглээрэй
Ч.Цэлмэг