Дилав хутагт Жамсранжав: Монгол хүний нэрийг хугалчихгүйг хичээдэг
Энэхүү өгүүлэл нь Монгол Улсын архивын эх сурвалж болон Дилав хутагтын бичсэн Ар Монголын улс төрийн дурдатгал зэрэг баримт бичгүүдэд тулгуурлан, Монголын сүүл чийн Эзэн хаан наймдугаар Богд Жавзандамба хутагт болон ХХ зууны эхэн үеийн улс төрийн нөлөө бүхий хувилгаан лам нарын нэг тавдугаар Дилав хутагт (Жамсранжав, 1884-1965) нарын харилцааг судалж, зарим нэгэн шинэлэг санаа дэвшүүлэхийг зорьсон болно.
2026-05-12
Хантавирусээр гурван хүн нас барж, найман иргэн халдвар авчээ
Атлантын далайд аялж явсан “MV Hondius” хөлөг онгоц дээр энэ сарын эхээр хантавирусний халдвар дэгдсэн юм. Аргентинаас Кабо-Верде рүү аялсан тансаг зэрэглэлийн хөлөг онгоцоор 210 хүн зорчиж явснаас уг халдварын улмаас гурван иргэн нас барж, найман зорчигч халдвар авчээ.
2026-05-12
Т.Пүрэвжаргал “Мөнгөн хазаарын чимээ”-д тэргүүлэв
Дорнын их яруу найрагч, Төрийн соёрхолт, Соёлын гавьяат зүтгэлтэн Бэгзийн Явуухулангийн нэрэмжит “Мөнгөн хазаарын чимээ” яруу найргийн наадам уржигдар болж, шилдгүүдээ тодруулав. Наадмын тэргүүн байрт Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, яруу найрагч Т.Пүрэвжаргал шалгарсан бол Соёлын гавьяат зүтгэлтэн П.Нямлхагва удааллаа.
2026-05-12
Охид олз олох “хэрэгсэл” биш
Хэвлэлд мэдээлснээс үзвэл хүүхдүүдийг гэр бүл болгосны шууд үр дагавраас өнөөдөр дэлхий дээр 650 сая гаруй эмэгтэй хүн шаналж байдаг гэнэ. Цар тахлын өмнөх үеийн байдал хэвээр үргэлжилбэл 2030 он гэхэд насанд хүрээгүй 150 сая охин нөхөрт гарах төлөвтэй юм байна.
2026-05-12
Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ нарыг хамжигч биш гэж дүгнэв
16 настай Ч.Ш гэх охиныг хөнөөн цогцсыг нь чемоданд хийж нуухыг завдсан болон 32 настай эмч бүсгүй Т.З-ын амийг хөнөөсөн Ц.Дагвадоржид холбогдох хэргийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх өчигдөр хаалттай хянан хэлэлцлээ. Хохирогчийн Ч.Ш-гийн хууль ёсны төлөөлөгч буюу ээж Г.Отгонтуяа, түүний өмгөөлөгч нар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн энэ оны нэгдүгээр сарын 23-ны шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан юм
2026-05-12
Иогийн фестиваль энэ сарын 16-17-нд болно
Эрүүл амьдралын хэв маягийг эрхэмлэгч, иог сонирхогчдын хүсэн хүлээдэг “Монголын иогийн фестиваль-2026” арга хэмжээг “Блю скай” зочид буудалд энэ амралтын өдрүүдэд зохион байгуулах нь.
2026-05-12
Стратегийн ордуудын 60 хувийн өгөөжид ямар төлбөр, татвар оруулахыг тодорхой хуульчилна
Ерөнхий сайд Н.Учрал өчигдөр стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд эзэмшигчидтэй уулзах үеэрээ Засгийн газар стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд, түүний үүсмэл ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоон, Үндэсний баялгийн санд хуваарилж, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийн дийлэнхийг ард түмэнд хүртээх зорилгоор хуулийн төсөл боловсруулж, УИХ-д нэн яаралтай горимоор өргөн мэдүүлнэ гэдгээ илэрхийлэв.
2026-05-12
НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссар Монголд 26 жилийн дараа зочиллоо
НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссар Фолькер Түрк Монгол Улсад айлчиллаа. Түүнийг УИХ-ын дарга С.Бямбацогт өчигдөр хүлээн авч, хүний эрхийг хамгаалах чиглэлээр хийж хэрэгжүүлж буй эрх зүйн бодлого, цаашлаад парламентын засаглалыг бэхжүүлэх чиглэлээр санал солилцлоо.
2026-05-12
Ховдод зургаа, долоон сартай хоёр хүүхэд улаанбурхнаар энджээ
Улаанбурхан өвчний дэгдэлт манай улсад 440 дэх өдрөө үргэлжилж байна. Уг халдварын улмаас өнгөрсөн долоо хоногийн сүүлээр хоёр хүүхэд эндэж, нас барсан хүний тоо 20-д хүрснийг Халдварт өвчин судлалын үндэсний төв (ХӨСҮТ)- өөс мэдээлэв.
2026-05-12
“Туулын хурдны зам” төслийг нууцаар үргэлжлүүлж байжээ
Засгийн газрын өнгөрсөн дөрөвдүгээр сарын 22-ны өдрийн хуралдаанаар Ерөнхий сайд Н.Учрал “Туулын хурдны зам” төслийг хууль хяналтын байгууллагынхан шалгалт дуустал зогсоох шийдвэр гаргасан. Гэвч Иргэд, олон нийттэй харилцах “11-11” төв болон цахим орчинд “Туулын хурдны замын ажлыг нууцаар үргэлжлүүлж байна” гэх гомдол, мэдээлэл иргэдээс тасралтгүй ирсээр байжээ.
2026-05-12