Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Өнөөдөр сонин

Морьт харвааны адуу хулгайлсан залуусыг дахиж шалгуулахаар боллоо

Монголын үндэсний морьт харвааны тамирчдын унадаг 18 агтыг хулгайлсан Н.Ганзориг, Э.Болд-Эрдэнэ, Э.Эрдэнэбат, Б.Уртнасан, Б.Пүрэвнанзад, М.Баасандорж нарын хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хурлыг өчигдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Энхмандах удирдан явууллаа.
2026-05-06

Хот, хөдөөний сургуулиудын сургалтын чанарын ялгаа 1.8 жилд хүрэв

Ерөнхий боловсролын сургуулиудын хот, хөдөөний сургалтын чанарын ялгаа 1.5-1.8 жилд хүрээд буйг Боловсролын яамнаас өчигдөр мэдээллээ. Уг судалгааг хийхдээ 2022 оны PISA олон улсын шалгалтын үнэлгээнд үндэслэсэн бөгөөд үүгээр манай сурагчид математикийн мэдлэгээр дэлхийн хүүхдүүдээс 2-3, унших чадвараар таван жил хоцрогдолтой байгаа нь тогтоогдсон юм.
2026-05-06

Монгол хэл бичгийн шалгалтад оролцогчдын 13 хувь нь бүдэрчээ

Монгол хэл бичгийн шалгалтыг улсын хэмжээнд өнгөрсөн сарын 9, 10-нд зохион байгуулав. Боловсролын үнэлгээний төвийн өгсөн мэдээллээр монгол хэл бичгийн шалгалтад 10-12 дугаар ангийн 89 мянга гаруй шалгуулагч бүртгүүлснээс 88 мянга орчим нь хамрагдсан байна. Үүнээс 13 хувь нь босго оноо буюу 400 оноог даваагүй бүдэрсэн аж.
2026-05-06

“Бодит амьдралаас сэдэвлэв” цуврал

Монголын сэтгүүл зүйн “Их хурд” буюу БАЛДОРЖ шагнал жил бүр шилдгүүдээ тодруулдаг байсан 2008-2018 оны хоорон дахь 10 жил бол шинэ үеийн сэтгүүл зүйн хөгжил, шинэчлэл, өөрчлөлт, төлөвшилд томоохон түлхэц өгсөн үсрэнгүй дэвшлийн түүхэн мөчлөг байсныг салбарын мэргэжилтнүүд, судлаачид, багш нар, “гал тогооныхон” маань ил, далд ярьдаг, дурсдаг хэвээр.
2026-05-06

“Ирэх өвөл 150 МВт-ын чадлын дутагдал үүснэ”

Эрчим хүчний сайд Б.Найдалаа салбарынхаа асуудлаар өчигдөр мэдээлэл хийв. Манай улсын хэмжээнд эрчим хүчний суурилагдсан хүчин чадал 1936 МВт байгаа бөгөөд үүний 82 хувийг нүүрсний цахилгаан станцаас үйлдвэрлэж байна. Цахилгааны хэрэглээ жил бүр 7-8 хувиар өсөж ирсэн ч шинэ эх үүсвэрийг ашиглалтад оруулж чадахгүй байгаагийн улмаас ирэх өвөл гэхэд 150 орчим МВт цахилгаан сох дутах аж.
2026-05-06

“UB post” сониныхондоо 30 жилийн ойн мэнд хүргэе

Монголын хэвлэл мэдээллийн салбарт англи хэлээрх, чөлөөт сэтгүүлзүйн орон зайг анхлан нээж, дотоодод болж буй үйл явдлыг дэлхий нийтэд таниулах эрхэм үүргийг нэр төртэйгээр биелүүлж ирсэн “UB post” сонины 30 жилийн ойн өдөр тохиож байна. 
2026-05-06

Хүүхдийн хөгжлийг дэмжих анхдагч хуулийн төслийг өргөн барив 

УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн, М.Ганхүлэг, Б.Заяабал, Л.Мөнхбаясгалан, Б.Мөнхсоёл, Б.Уянга нар Хүүхдийн хөгжлийг дэмжих тухай анхдагч хуулийн төслийг өчигдөр өргөн мэдүүллээ.
2026-05-06

Төр циркээ “устгасан” шигээ сургуулийг нь ч хөсөр хаяжээ 

Монгол Улсад орчин цагийн циркийн урлаг үүсэж хөгжсөний 85 жилийн ой энэ онд тохиож буй. Гэвч Монголын циркийн урлагийнхан алтан манежнаасаа “хөөгдөж”, актлагдсан барилгын мухар сахин, арай ядан амь зууж байна. Өөрөөр хэлбэл, энэ урлаг эцэг, эхгүй өнчин хүүхдүүд мэт хөсөр хаягдаж, төрийн бодлогын гадна үлдсэн гэсэн үг.
2026-05-06

Орон нутгийн “Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлыг шалгаж дууслаа

Орон нутгийн “Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Доржсүрэнд холбогдох хэргийг АТГ-ынхан шалгаж дуусжээ. “Нүүрсний” гэх дуулианы хүрээнд шалгасан уг хэрэгт Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
2026-05-06

Зураач Н.Насанбат “Хэрэглээ” хэмээх үзэсгэлэнгээ толилуулж байна

Зураач Н.Насанбат “Хэрэглээ” хэмээх бие даасан үзэсгэлэнгээ “SAV/САВ” арт галерейд олны хүртээл болгож байна. Эл үзэсгэлэнд зураачийн найман шилмэл бүтээлийг дэлгэсэн бөгөөд энэ сарын 12-ныг хүртэл үнэ төлбөргүй толилуулах юм.
2026-05-05

Өсвөр насны хөвгүүдийнхээ эрүүл мэндийг хамгаалаарай

Хүүхдийн өсвөр нас бол бие махбод болон сэтгэл зүйн хувьд эрчимтэй өөрчлөгддөгчухал үе нь юм. Тэр дундаа хөвгүүдийн биед олон өөрчлөлт илэрдэг бөгөөд түүнд хэрхэн дасан зохицож, эрүүл мэндийг нь хамгаалах талаар Улсын гуравдугаар төв эмнэлгээс дараах зөвлөмжийг хүргэжбайна.
2026-05-05

“Улаанбаатар марафон”-оор шоудахаа боль

Дэлхийн томоохон хотууд өөрийн нэрийн хуудас болсон марафоноор дамжуулан спортын соёл, зохион байгуулалтын чадамж, улсынхаа нэр хүндийг олон улсад тунхагладаг. Уг нь манай хотын байршил буюу далайн түвшнээс дээш 1350 метрийн өндөрлөг цэг нь дэлхийн шилдэг гүйгчдийн тэсвэр хатуужлыг сорих томоохон шалгуур, сонирхолтой талбар болдог аж.
2026-05-05

Илрүүлэх эздээ хүлээсээр буй их онгон

Оросын “РИА Новости” агентлаг манай түүх, эзэн Чингис хааны талаар нэгөгүүлэлолны сонорт хүргэснийгсонирхуулъя. Голнь их хааны маань шарилонгоны тухай юм. Сергей Проскурин гэдэгхүн бичжээ. Чингисийн шарилыголон зуун жилхайжбуйгбид мэдэх бөгөөд түүнийгбитгий олдоосой, нууцыг хадгалсаар байгаасай гэх хүн бидний дотор улам бүр олширсоор байгаа билээ.
2026-05-05

Хамтран амьдрагчаа хөнөөж, хүүтэйгээ хамт цогцсыг нь нуужээ 

Цагдаагийн байгууллагад 2025 оны тавдугаар сард Орхон аймагт оршин суудаг иргэн З гэх 36 настай эмэгтэйг сураггүй алга болсон гэх мэдээлэл ирсний дагуу улсын хэмжээнд эрэн сурвалжлах ажиллагаа эхлүүлжээ.
2026-05-05

Байгаль орчинд хохирол учруулсан иргэдийг 253.3 сая төгрөгөөр торголоо 

Байгаль орчны салбарынхан энэ оны эхний дөрвөн сард иргэдээс ирүүлсэн 210 гомдол, мэдээллийг шалган, шийдвэрлэжээ. Эдгээрээс 164-ийг нь хялбаршуулсан журмаар шийдвэрлэн, зөрчлийн шинжтэй 13 асуудалд хэрэг нээсэн аж. Харин гэмт хэргийн шинжтэй нэг үйлдлийг харьяалах байгууллагад шилжүүлсэн гэнэ. Одоогоор 20 гомдол, мэдээллийг шалгаж буй юм.
2026-05-05

Б.Мөнхзаяа, Д.Гантулга нар “Эрдэнэт марафон-2026”-д түрүүллээ

Эрдэнэт хотын 50 жилийн ойн хүрээнд Орхон аймгийн Засаг даргын Тамгын газраас “Хичээллэе-Өрнүүлье-Хэвшье” аяны хүрээнд “Эрдэнэт марафон-2026” бүх нийтийн гүйлтийг өнгөрсөн амралтын өдөр зохион байгууллаа.
2026-05-05

Нийт нутгийн 60 гаруй хувьд бэлчээрийн ургамал муу, ногоо цухуйгаагүй байна 

Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс Монгол орны бэлчээрийн ургамлын ургалтад өнгөрсөн сарын 20-30-нд дүн шижнилгээ хийснээ өчигдөр танилцууллаа. Судалгаагаар нийт нутгийн 20 гаруй хувьд бэлчээрийн ургамал маш муу, өвс, ногоо цухуйгаагүй байгаа аж. Түүнчлэн 40 гаруй хувьд нь буюу Дундговь, Сүхбаатар аймгийн нийт, Завхан, Өвөрхангай, Говьсүмбэрийн ихэнх, Увс, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Архангай, Өмнөговь, Хэнтийн зарим, Төв, Дорноговийн цөөн сумын нутгаар ургамал муу гарчээ. 
2026-05-05

204.6 мянган жуулчин Монголд ирсэн ч өмнөд солонгосчуудын тоо огцом буурав 

Монгол Улс 2026 он гарсаар нийт 204 600 гаруй жуулчин хүлээн авсныг Аялал жуулчлалын мэргэжлийн холбооноос мэдээллээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 15, 2024 оныхоос 53.9 хувиар өссөн үзүүлэлт болж байна.
2026-05-05

Эдийн засаг 2027-2029 онд 5.8-6.3 хувиар өсөх төлөвтэй гэжээ

Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлжээ. Манай улсын ДНБ ирэх онд 5.8, 2028 онд зургаа, 2029 онд ойролцоогоор 6.3 хувиар өсөх төлөвтэйг Эдийн засаг, хөгжлийн яамнаас танилцуулав.
2026-05-05

Дорнод Монголын талд 60 гаруйжилийн дараа хулангийн сүрэг нутаглаж эхлэв

Манай орны зүүн бүс нутагт сүүлийн 60 гаруй жилийн турш үзэгдээгүй хулангийн сүрэг эргэн ирж, популяц нь тогтвортой сэргэж эхэлснийг Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг (WCS)-ээс мэдээллээ.
2026-05-05