Оросын “РИА Новости” агентлаг манай түүх, эзэн Чингис хааны талаар нэгөгүүлэлолны сонорт хүргэснийгсонирхуулъя. Голнь их хааны маань шарилонгоны тухай юм. Сергей Проскурин гэдэгхүн бичжээ. Чингисийн шарилыголон зуун жилхайжбуйгбид мэдэх бөгөөд түүнийгбитгий олдоосой, нууцыг хадгалсаар байгаасай гэх хүн бидний дотор улам бүр олширсоор байгаа билээ.
Казахстан улсын төв нутагт Улытау гэдэг газар байх бөгөөд энд олон домог хадгалж байдаг юм байна. Тэдгээрийн нэг нь Монголын эртний гүрний Алтан ордны гэх улсын анхны захирагч нэр цууд гарсан Зүчитэй холбоотой аж. Нас нэлээд ахисан үедээ Иуджи (Зүчийн нэрийн турк дуудлага) хаан эндхийн ууланд ан хийхээр яваад сүрэг бугатай тааралдав. Сумаа тавьж эхэлснээ тэдний араас хөөж яваад мориноосоо унаж, хүзүүгээ хугалан, өөд болжээ. Туркийн түүхч Жамаль аль-Карш өөрийн бүтээлдээ ийн бичсэн байх юм.
Оршуулахад нь оролцсон хүний гэрчилснээр хааныг уулын дэвсэгт нутаглуулжээ. Эртний заншлаар хэрхэн нутаглуусан нь тодорхой бус. Харин хожим нь тэр газар том гэгч булш-овоо босгосон байна. Уламжлал ёсоор уг булшийг Зүчийн дараагийн залгамжлагчид ер хөнддөггүй байв. Нууцыг задлахыг ч, үгүйсгэхийгч эрдэмтэн, судлаачид удаан хугацаанд зүрхэлсэнгүй. Гэтэл хэдэн жилийн өмнө Америк, Японы хамтарсан хайгуулынхан Улытауд ирсэн байна. Тэд Казахстаны мэргэжилтнүүдтэй хүч хавсран уг булшны түүхэн оньсгыг тайлахыг зорив.
Жамаль аль-Каршийн номд өгүүлснээр тэр газар орчимд үнэхээр хэд хэдэн оршуулга байдаг. Бүгд XIII зууны хоёрдугаар хагасаас өмнөх үед хамаарна. Зүчийг 1227 онд нас эцэслэсэн гэж үздэг юм.
Гэхдээ нэг чухал юм байдаг нь 20 жилийн өмнө генетикчид нийт Дундад Ази, Төв Евразийн хүмүүсийн генийн угшлын ДНК-V хромосын заримыг нь хөөн судалсан байна. Улытау дахь шарилыг ч судалж. Уг экспедицэд оролцсон АНУ-ын Висконсиний их сургуулийн биологийн профессор Мэдисон Айкен Аскупули “Энэ бол шүүхийн шинжилгээ шиг юм болсон. Үр дүнг нь дахин шалгах шаардлагатай” гэж үзсэн байдаг. Тэднийшинжилгээний эцэст Монголын их эзэнт улсыг үүсгэн байгуулагч Чингис хааны булш хаана байна гэдэг аугаа их нууцыг тайлахад эрдэмтэд нэлээд ойртож очсон гэнэ. Зүчи түүний ууган хүү шүү дээ.
Түүхийн сурвалжаар бол эцэг, хүү хоёр бараг нэг жил тэнгэрт хальсан гэдэг. Эцэг нь өв залгамжлуулахаас үүдэн ам муруйснаас ууган хүүгээ алс газар илгээсэн гэх яриа таамаг ч байдаг. Үүнээс нэг жилийн өмнө Хятадын Си Ся гэх хүчирхэг улсыг байлдан дагуулах их аян дайныг Чингис хаанөөрөөудирдсан аж. Си Ся улсын нийслэлийг яг буулгаж авдгийн даваан дээр түүнийг үхэл тосож байж. Эндээс хамгийн сонирхолтой үйл явдал эхэлнэ. Нэг таамаглалаар хортой суманд оногдож хаан хорвоог орхисон гэдэг. Хоёр дахь таамаг нь эцсийн мөчид хөлний шарх нь сэдэрсэн гэж үзсэн байдаг.
Гурав дахь таамаг бас бий. Си Ся ялагдсанаар эзнийхнь нэг хатан Кюр-Белдишин барьцаалагджээ. Нэгэн шөнө энэ хатан уур хилэнгээсээ болсон уу, эсвэл нөхрийг нь цаазалсны өшөөг авч буй нь тэр үү, Тэмүүжин (Чингис хааны төрөлх нэр)-ий хоолойг хазаж орхижээ. Ямар ч байлаа гэсэн Чингисийн залгамжлагчид эзнээ нэр хүндтэй, ёслол хүндэтгэлтэй оршуулсан байна. Шарилыг нь алт, мөнгөөр доторлосон царс модон авсанд хийжээ. Чингис хааны өөрийнхнь захиснаар нутаглуулсан газрыг нууцлах ёстой. Тиймээс XIV зууны Персийн түүхч Рашид-ад-Динийн бичсэнээр оршуулахаар явах замд тааралдсан хүн бүрийн толгойг авсан байна. Оршуулсан газар дээгүүр нь адуу хөөж, хөрсийг ньтэгшилжээ. Оршуулгад оролцсон хүмүүсийг ч хороов. Онголсон газарт байнгын харуул гаргаж, эзэнт улс цус урсгасан дайн хийж байхад ч тэд үүргээ гүйцэтгэж байв.
Үүнээс нэлээд хэдэн жилийн дараа Монголд очсон Иоанн де Плано Карпини ламтан энэ харуул хамгаалалтын талаар эндхийн хүмүүс огт сонсож дуулаагүй байсан тухай тэмдэглэжээ.
Чингисийн шарилыг тал нутагт 2000 гаруй жил оршин тогтносон хүннү нарын ёс заншлын дагуу онголсон гэж Монголын өнөө цагийн угсаатан зүйчид үздэг. Хаад, эздийнхээ цогцсыг оршоохдоо нүүдэлчид 20 метр орчим гүн нүх ухдаг байж. Цогцостой хамт их хэмжээний алт, мөнгө булна.
2001 онд хайгуулчид анх удаа ийм нэг оршуулгыг ухсан гэнэ. Тэндээс хятад их тэрэг, эртний шил олжээ. Тэгээд талийгаачийг амьд сэрүүн ахуйдаа ямар хүн явсныг нь гэрчлэх эд зүйлийг нөгөө ертөнц рүү хамт илгээдэг байж гэсэн дүгнэлт хийсэн байна. Тэгэхээр Чингис хааныцогцсыг байлдан эзэлж байхдаа хурааж хуримтлуулсан эд баялагтай нь хамт оршоосон байхад эргэлзэх юмгүй. Гэлээ ч хэдэн арван метрийн гүнд нуугдсан уг эд баялгийг ямар нэг таних томьёолох тэмдэггүй бол олно гэдэг хэцүү. Түүгээр ч барахгүй хаана хайх нь ч төвөгтэй.
Нэрд гарсан аялагч Марко Поло залуудаа Чингис хааны ач, их хаан Хубилайн ордонд гурван жил алба хашсан гэдэг. Домогт байлдан дагуулагчийн шарилыг эзэнт улсын нутгийн умардад “их уулсын” хормойд оршуулсан гэж тэр нотолсон байдаг. Тэр газрын нэрийг “Алхай” гэсэн байх юм. Тэгэхээр мөр улбаа Орос руу хөтлөөд байгаа юм биш үү. Гэвч дорно дахиныг судлаач, хэл шинжлэгчид эртний Алхай гэдэг нь Орос газар байх уулсыг биш, Хятадын зүүн хойт нутгийн Их Хянганыг хэлдэг байсан гэж үздэг. Гэтэл тэнд томоохон малтлага ер хийж байсангүй.
Түрүүнд нэрийг нь дурдсан Рашид-ид-Динийн бүтээлд өөр сонирхолтой юм бас бий. Залуу Чингис хаан ан ав хийж яваад нэгэн уулын хормойд амрахаар шийдэж тэр газар түүнд их аятайхан санагдаж, өөрийг нь энд нутаглуулахыг захисан аж. Персийн энэ бичээч их хааны шарил Хэрлэн, Онон, Туул гол эх авдаг Бурхан Халдун уулаас зургаан өдрийн газар бий гэж мэдээлсэн байдаг. Онон голын адагт домогт байлдан дагуулагч мэндэлсэн юм гэнэ лээ.
Бурхан Халдун уулыг Хэнтийн нуруутай зүйрлэсээр, Хан Хэнтийн ноён оргил гэж үзсээр ирсэн байдаг. 1990-ээд оны эцсээр дэлхийн өнцөг булан бүрээс хайгуулчид энэголуудын ай савыг судалсан ч Чингис хааны шарил биш, хүрэл зэвсгийн үеийн оршуулга л олсон байдаг.
Америкийн мэргэжилтнүүд Улаанбаатараас 350 километр зайд байх Өглөгчийн хэрэм гэдэг газар малтлага хийгээд Монголын нэг алдар цуутай хүний оршуулгын асар том цогцолбор түүнээс холгүй ах дүү дайчдын оршуулгатай тааралджээ. Харамсалтай нь, Монголын төр засаг эрдэм шинжилгээний угтөслийн явцыг удалгүй зогсоосон байна. Чингисийн шарил одоо хэр нь илрүүлэх эздээ хүлээсээр буй.
Р.Жаргалант