Цагдаагийн байгууллагад 2025 оны тавдугаар сард Орхон аймагт оршин суудаг иргэн З гэх 36 настай эмэгтэйг сураггүй алга болсон гэх мэдээлэл ирсний дагуу улсын хэмжээнд эрэн сурвалжлах ажиллагаа эхлүүлжээ. Нэлээд удаан хугацаанд эрэн хайх ажиллагаа явуулсны дүнд түүнийг хамтран амьдрагч 57 настай Т нь хөнөөгөөд төрсөн хүүхэдтэйгээ нийлж цогцсыг нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын төвөөс 48 зайтай газарт булсныг ЭЦА-ны Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ажилтнууд энэ оны гуравдугаар сарын 20-нд илрүүлсэн байна. Мөрдөн шалгах ажиллагааг цагдаагийнхан явуулж дуусгаад тэдний гэм буруутай, эсэхийг нь дэнслүүлэхээр Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхэд саяхан шилжүүлсэн аж.