Зураач Н.Насанбат “Хэрэглээ” хэмээх бие даасан үзэсгэлэнгээ “SAV/САВ” арт галерейд олны хүртээл болгож байна. Эл үзэсгэлэнд зураачийн найман шилмэл бүтээлийг дэлгэсэн бөгөөд энэ сарын 12-ныг хүртэл үнэ төлбөргүй толилуулах юм.
Тайванийн Тайчун хотын нэрэмжит “Дадун” олон улсын үзэсгэлэнгээс 2023, 2025 онд тусгай байрын шагнал хүртсэн тэрбээр энэ удаа бидний өдөр тутамдаа анзааралгүй хэрэглээд хаядаг гялгар уут, сав баглаа боодлыг уран бүтээлчийн мэдрэмжээр дамжуулан урлаг болгон амилуулжээ. Мөн тэрбээр материалын тунгалаг чанар, гэрлийн ойлт, гаднах төрх байдлыг хэт реалист (hy¬per-realism) арга барилаар нарийвчлан дүрсэлсэн нь уран зураг гэхээс илүүтэй бодит биет мэт сэтгэгдэл төрүүлж буйгаараа онцлог юм.
Хуримтлагдсан эд зүйлсийн эмх замбараагүй байдал нь хүний дотоод ертөнцийн тусгал төдийгүй материаллаг соёлоос гадна бидний оршихуй, сонголтын тухай өгүүлэх гэнэ. Түүний чимхлүүр дүрслэлүүд нь үзэгчдэд “Бид эд зүйлсийг хэрэглэж байна уу, эсвэл хэрэглээ биднийг удирдаж байна уу” хэмээх асуултыг үлдээж, хэрэглээний соёлыг эргэцүүлэн тунгаах боломж олгож буй аж.
У.Сүрэн