Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Өнөөдөр”-ийн сэдэв

Барилгын компаниудыг “боомилох” бодлого

Барилгын салбар сүүлийн арван хэдэн жилд эрчимтэй хөгжиж, улсын эдийн засгийн гол хөдөлгөгч хүчний нэг болсныг олон судалгаа харуулж байна. Улсын хэмжээнд шинэ суурьшлын бүсүүд нэмэгдэж, дагуул хот, дэд төвийн төслүүдийг төрийн болон хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар “түлхэж” эхэлсэн билээ. Замын түгжрэлийг бууруулах, эмнэлэг, сургууль, цэцэрлэг зэрэг төрийн үйлчилгээний ачааллыг багасгах, төвлөрлийг сааруулахын тулд хотыг дэд төвүүдэд хуваан тэлэх нь зөв.
2025-10-01

Зээлжих зэрэглэлийн оноо иргэдийг сүрдүүлэх “зэвсэг” болж хувирав уу

Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ өнгөрсөн тавдугаар сарын 16-нд баталсан. Үүний дагуу манай улс “хар жагсаалт” хэмээх ойлголтыг халж, нэмэлт, өөрчлөлт оруулсан Зээлийн мэдээллийн тухай хуулийг энэ сарын 10-наас албан ёсоор мөрдөж эхэллээ. Өөрөөр хэлбэл, хүн бүр зээлжих зэрэглэлийн оноотой болсон юм. Ингэснээр “хэвийн”, “анхаарал хандуулах”, “хэвийн бус”, “эргэлзээтэй”, “муу” гэх мэтээр иргэдийн зээлийн түүхийг хар, цагаан гэж ялгахгүйгээр эрсдэлийн интервалуудад хувааж, илүү бодитой үнэлгээ хийх боломж бүрдүүлсэн гэж ойлгож болно.
2025-09-30

Хэтийдсэн даалгавар хүүхдүүдийг сурах хүсэлгүй болгож байна

Нэгэн сургуулийн II ангийн сурагч Г-гийн хичээл нь 13.30 цагт ордог. Тэрбээр 17.15 цагт хичээлээ тараад, хотын түгжрэлд цагаа барж, ядарч сульдсаар гэртээ 19.00 цагийн үед харьдаг байна. Ирэнгүүтээ гэрийн даалгавартайгаа зууралдахгүй л бол бүгдийг нь бүрэн гүйцэд хийж ер амждаггүй гэнэ. Монгол хэлний даалгавар гэж хуудас дүүрэн хуулан бичлэг хийгээд, 3-5 дасгал ажил бодож, цээж бичиг, номоо унших, шүлэг цээжлэх гээд нэг өдөрт барахааргүй их даалгавар хийдэг байна. Үүгээр дуусахгүй “Эдүтэн” цахим системээр дамжуулан 200 орчим даалгавар гүйцэтгэх үүрэгтэй.
2025-09-25

 “Хөтөл”-өөр дахин оролдох сонирхол хэнийх вэ

Хөтөлийн “Цемент шохой” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ)-ийн 18 тоот тогтоолоор тус компанийн гүйцэтгэх захирал Д.Баттүвшинг ажлаас чөлөөлсөн тухай мэдээлэл саяхан олон нийтийн сүлжээгээр түгсэн билээ. Тэр өдөртөө тус компанийнхан албан ёсны цахим хуудсаараа дамжуулан мэдэгдэл гаргахдаа “Цемент шохой” компанийн Төлөөлөн удирдах зөвлөл 2025 оны есдүгээр сарын 2-ны өдөр хуралдаж, 2025 оны есдүгээр сарын 8-ны өдрөөс гүйцэтгэх захирлыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай тогтоол гаргасан байх боловч 2025 оны есдүгээр сарын 9-ний өдөр хуралдаж, Гүйцэтгэх захирлыг ажлаас чөлөөлсөн 18 дугаартай тогтоолоо хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэн, хүчингүйд тооцсон байна” хэмээн орон гаран, уймраа хөгшин шиг “аашлав”.
2025-09-23

Гүйцэтгэлийн санхүүжилт нэртэй “мөнгө хүүлэгч”-ээс салъя

Галуу дуурайж хэрээ хөлөө хөлдөөдгийн үлгэрээр гадаадынхны шинэ систем нэвтрүүлэх нэрээр улсынхаа хоёр ч том, чухал салбарыг дампуурал руу хөтөлжээ, бид. Одоогоос 3-4 жилийн өмнө эрүүл мэнд, боловсролын тогтолцоонд гүйцэтгэлийн үнэлгээ, санхүүжилт гэх гоё нэртэй, “мөнгө хүүлэгч” нэвтрүүлсний горыг өнгөрсөн хугацаанд эмч, үйлчлүүлэгч, багш, сурагчид хангалттай амссаар ирэв.
2025-09-18

Бага ангийнханд англи хэл заах гэж “гурилдаж” байна

Манай ерөнхий боловсролын сургуулиудын багш нарын ур чадвар орчин цагийн сургалтын хөтөлбөрийн хурдыг гүйцэхээ болиод удаж буй. Харьяа яам, боловсролын байгууллагууд нь сургалтын хөтөлбөрүүдээ арайхийн шинэчилж, хэрэгжүүлэх гэхээр багш нар нь буруу ишилсэн сүх шиг өнөөх л хоцрогдсон арга зүй, барилаа тавихгүй гэдийчихдэг гэж байгаа.
2025-09-16

Мэдээлэлд төөрсөн “толгойгүй” хүмүүс

Санхүүгийн залилан, луйварт монголчууд хэдэн зуугаараа өртөж, маш их хэмжээний мөнгө алдсан тухай бид өдөр болгон шахуу сонсдог. Цахим сүлжээг ашиглан залилуулсан иргэдийн хохирол 200 тэрбумыг давсан талаар өнгөрсөн онд цагдаагийн байгууллагаас мэдээлж байв. Тэр дундаа телеграм платформоор хохирсон иргэд 100 тэрбум төгрөгөө салхинд хийсгэжээ. Яагаад хүмүүс ганцхан хоногийн дотор 50 хувийн ашиг олно гэдэгт итгэдэг вэ. Энэ нь мэдээллийг боловсруулах чадваргүйтэй холбоотойг боловсролын судлаачид, багш нар ярих болов.
2025-09-15

Эзэнгүй хашаанаас эхлүүлэх тэмцлээ эзэнтэй барилга, байгууламжаар үргэлжлүүлбэл ямар вэ

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар Богдхан уулын дархан цаазат газарт уржигдар ажиллаж, хашааны стандарт, барилгажилт, газар олголтын нөхцөл байдалтай танилцан, холбогдох албаныханд үүрэг даалгавар өгчээ. Тэрбээр Бага тэнгэрийн аманд УИХ-ын гишүүн асан Ц.Анандбазарын хууль зөрчин барьсан гэгддэг “Бага тэнгэр сити” хэмээх нүсэр хотхоны өмнө зогсчихсон “Дархан цаазат газарт хурц үзүүртэй хашаа татаад, амьтны амь хороочхож байгаа нь хууль бус ан хийсэнтэй дүйцэхүйц хэрэг мөн биз.
2025-09-09

Боломж, сорилтын индэр COP17

Бразилийн Рио-де-Жанейро хотноо 1992 онд болсон дээд хэмжээний уулзалтын үеэр дэлхийн удирдагчид Уур амьсгалын өөрчлөлтийн, Биологийн олон янз байдлын, Цөлжилттэй тэмцэх тухай зэрэг байгаль орчны суурь гурван конвенцыг батлан тунхагласныг өдгөө бид “Риогийн тунхаг” хэмээн нэрлэдэг. Энэхүү гурвалын нэг болох Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенц (UNCCD)-ын талуудын 17 дугаар бага хурал (COP17) жил хүрэхгүй хугацааны дараа Монгол Улсад анх удаа болох гэж байна.
2025-09-05

Онцгой дэглэмээр шалтагласан онц “хортой” томилгоо

Нэгэн эдийн засагч “Монгол Улсын Засгийн газар “Мета” компанид онцгой дэглэм тогтоож, Бүрэн эрхт төлөөлөгчөө томилох л дутуу байна” хэмээн өгүүлсэн нь хэтийдсэн гэхээсээ илүү үнэнд дөхөм ёжлол байв. Төр, хувийн хэвшил гэлтгүй бүхий л салбарын бизнес, компанийн дотоод хэрэгт хутгалдсаар эцэстээ дэлхийн тэргүүлэх технологийн группийн ажилд хүртэл хошуу дүрж, бүс нутгийн үйл ажиллагаа хариуцсан захирлыг нь халуулна гэж даналзахдаа тулсан монгол дарга нарын “бадрангуй”, аархуу үйлдэл түүнийг ийн хошигноход хүргэсэн болов уу.
2025-09-03

Эрэлттэй, тэргүүлэх мэргэжлийг дэмжих “халамжийн бодлого” байгаа оносонгүй

Эрэлттэй, тэргүүлэх мэргэжлийг дэмжих “халамжийн бодлого” байгаа оносонгүй
2025-08-29

Орон сууцын санхүүжилтийн тусгай банк байгуулах нь шийдэл үү, чөдөр үү

Ерөнхий сайдаар томилогдсоныхоо дараа Г.Занданшатар УИХ-ын чуулганы индрээс иргэдийн амьдралын чанарыг сайжруулах, орлогод нийцсэн орон сууцын хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Орон сууцжуулалтын тусгай банк байгуулна гэж зарласан.
2025-08-26

Гурван ээлжийг хална гэсэн амлалтдаа Боловсролын яамныхан хүрсэнгүй

Өнөө, маргаашгүй хичээлийн шинэ жил эхлэх гэж байхад манай боловсролын байгууллагуудын бэлтгэл ажил зуун задгай, жаран хагархай. Сайд дарга нар ч энэ намар анх удаа л сургууль, цэцэрлэгт хүүхдүүд элсүүлэх гэж байгаа аятай түмэн зовлон, мянган шалтгаан тоочсоор.
2025-08-22

Сөөм урагшлаад, төө ухарсан Монголын аялал жуулчлал

Өнгөрсөн онд түүхэндээ анх удаа 809 мянган жуулчин хүлээж авсандаа баярлаж хөөрч байсан Монголын аялал жуулчлалын салбарынхан өнөө жил хий нь гарсан гүзээ шиг шалчийтлаа нурмайжээ. Ердөө жилийн өмнө буюу 2024 оны наймдугаар сард гэхэд л 139.6 мянга гаруй жуулчин хүлээн авч, 19-23 хувийн өсөлт үзүүлэн аархаж байсан бол одоо хамгийн эрэлттэй байх ёстой үедээ ноднингийнхоос хоёр дахин бага буюу 73 мянган аялагчидтай сууж байна.
2025-08-21

Бүтэлгүй дарга, бүтээмжгүй албат

Ухаангүй ноёнд урагшгүй албат гэдэг эртний монгол зүйр үгийг эдүгээ цагт “хувиргавал” бүтэлгүй даргад бүтээмжгүй ажилтан гэж тодорхойлж болохоор. Монголын төр засгийн удирдлагууд, дарга нар нь өөрсдөө бүтэлгүй, урагшгүй байсаар байвал “бүтээмжийн менежер” гээч өндөр цалинтай албан тушаалыг хэдэн зуу, мянгаар нь бий болгоод ч бүтээмж сайжрахгүй нь Пифагорын теорем шиг баталгаатай зүйл билээ.
2025-08-20

Багшийн орон тоог нөхөх гэж дахиад л оронцоглох вий

Жилийн жилд хичээл, сургалт эхлэхтэй зэрэгцээд манай дарга нар нойрноосоо гэнэт сэрсэн аятай багшийн сул орон тоог зарлаж, “Энэ салбарт ажиллах хүн олдохгүй нь” хэмээн хошуугаа унжуулцгаадаг. Өнөө жил ч энэ дүр зураг давтагдав. Сургууль, цэцэрлэгүүд хүний нөөцийн дутагдалд ороод өчнөөн олон жил болчхоод байхад одоо ийм улиглал хэнд ч хэрэггүй шүү дээ. Хамгийн гол нь хичээлийн шинэ жил өнөө, маргаашгүй эхлэх нь, хүүхдүүдэд мэргэжлийн ур чадвартай сайн боловсон хүчин “олж өгч” чадах юм уу, Боловсролын сайд аа.
2025-08-15

 ТЭЗҮ хэмээх захиалгат “зохиол”

Манай төр засаг төсөл, хөтөлбөрийн техник, эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ) боловсруулах компанийг сонгон шалгаруулах, тэдний хийсэн судалгаа, тооцооллыг “алх цохиж” батлах нөр их ажлын доороос толгой өндийх сөхөөгүй байна. 2010 оноос өмнө бол Засгийн газрын тэргүүн нь танхимын гишүүд, агентлагийн дарга нартайгаа томоохон төсөл, хөтөлбөрийн ТЭЗҮ боловсруулах ажлыг гардан хийх гэж зүдэрдэг, бичиг цаасны ажилд “умбан шумбан” оролцдог байж. Энэ нь олон улсын хөрөнгө оруулагчид, бизнесийн салбарынхан төдийгүй эдийн засагч, судлаачдын зүгээс ихээхэн шүүмжлэл дагуулж ирсэн бөгөөд эцэстээ даахгүй нохой булуу хураахын үлгэрээр төр мэдэхгүй, чадахгүйн үнэнд гүйцэгдээд ирмэгц арга буюу оролцоогоо хязгаарлажээ.
2025-08-13

Төрийн ордноосоо эхлээд хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй байя

Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч П.Бадарчид Үндэсний их баяр наадмын өмнөхөн Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээсэн билээ. Монгол эх орон, тусгаар тогтнолын үнэ цэн, дархан хилийг магтан дуулсан олон арван бүтээл туурвин, үндэсний соёл уламжлал, монгол ахуйгаа залуу хойч үедээ таниулж, оюун ухаан, авьяас билгээ зориулан хөдөлмөрлөж, уран зохиолын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсныг нь мэдэхгүй хүн үгүй биз ээ. Тиймдээ ч олон нийт ихэд талархан хүлээн авсан бөгөөд Хөдөлмөрийн баатар цолыг оройтож өглөө хэмээн зарим нь халаглаж байв.
2025-08-12