Эрэн хайх ажиллагаа ямар түвшинд, ямар чиглэлээр явсан талаар одоогоор мэдээлэлгүй байна гэв
Эрэн хайх ажиллагаа ямар түвшинд, ямар маршрут чиглэлээр явсан одоогоор миний хувьд мэдээлэлгүй байна. Тодорхой чиглэл бүхий албан хаагч нар ахлан ажилласан. Дээрх ажиллагаанд нутгийн иргэд болон бусад төрийн чиг үүрэг бүхий албан хаагч нар оролцсон. Яг эрэн хайх ажиллагаа болон нас барсан шалтгаан зэрэг нь мөрдөн шалгах ажиллагааг явуулсны дараа тодорхой болох байх. Тухайн үед нь мэдээлэл өгвөл зохимжтой" гэв.
2025-09-25
Хууль бус хөрөнгийг буцаахад AI технологи нэвтрүүлж байна
Ази, Номхон далайн бүсийн хөрөнгө буцаах байгууллагууд хоорондын сүлжээ (ARIN-UP)-ний Удирдах зөвлөлийн хурал болон 10 дугаар Бүгд хурал энэ өдрүүдэд Монгол Улсад болж байна. Энэ хурлаар “Цахим хөрөнгийг буцаан авах ажиллагаа болон хөрөнгийн менежментийн зохицуулалт” үндсэн сэдвийн хүрээнд оролцогчид мэдээлэл хийж, хэлэлцүүлэг өрнүүлж буй юм. Өөрөөр хэлбэл, цахим хөрөнгийг буцаан авахад AI технологи хэрэглэх, хэрэгт холбогдогчийг яллахгүйгээр хөрөнгө хураан авах эрх зүйн зохицуулалт, хөрөнгийн менежментийн шинэ тренд зэрэг нэвтрүүлсэн арга туршлагаасаа зарим орныхон хуваалцав.
2025-09-25
Увс аймгийн Давст суманд газар хөдөллөө
Увс аймгийн Давст сумын нутагт өнөөдөр /2025.09.25/ өглөө газар хөдөлсөн талаар ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгээс мэдээллээ. Тодруулбал, газар хөдлөлт өглөө 09:55 цагт болсон бөгөөд 4.5 магнитудын хүчтэй байжээ.
2025-09-25
Эх орондоо хүний амь бүрэлгээд Монголд орогнож байсан хятад эрийг албадан гаргалаа
Эх орондоо хүний амь бүрэлгэн зугтаж манай улсад орогнож байсан өмнөд хөршийн иргэнийг өчигдөр ГИХГ-ынхан албадан гаргалаа. БНХАУын иргэн Ли Шиү Фэн (Li Xue Fen) гэгч нь 2010 онд өөр хүний нэр, бичиг баримт ашиглан Монгол Улсын хилээр нэвтэрсэн аж. Манай улсад ирмэгцээ хилээр нэвтэрсэн баримт бичгээ устган, хууль бусаар оршин сууж байсныг ГИХГ-ынхан хяналт шалгалтаараа илрүүлсэн байна.
2025-09-25
Дэлхийн Засгийн газрын нас 80 хүрэв
НҮБ-ын 80 жилийн ойд зориулсан хуралдаан өнгөрсөн даваа (есдүгээр сарын 22- нд) гарагт Нью-Йорк хотноо Ерөнхий Ассамблейн танхимд эхлэв. Уг арга хэмжээ залуучуудын “Singfor Hore” хамтлаг болон Метрополитен-оперын дуучид, төгөлдөр хуурч Дэвид Уоткинс, удирдаач Тильман Михаэль нарын тоглолтоор эхэлсэн байна. Гэхдээ Ерөнхий Ассамблейн дарга Анналена Бербок “Өнөөдөр баярын өдөр биш, харин түүхийн сургамжийг эргэн харж, итгэл найдварын замыг дахин олох агшин юм” гэж хэлээд тус байгууллага үүсэн бий болсон ээдрээ төвөгтэй нөхцөл байдлыг сануулсан аж.
2025-09-25
Самар түүж яваад сураггүй алга болсон эмэгтэйг дөрөв дэх өдрөө хайж байна
Хөвсгөл аймгийн Тариалан сумын ДавааныАр багийн Дуургын нуруу хэмээх газарт самар түүж яваад сураггүй алга болсон эмэгтэйг дөрөв дэх өдрөө эрэн хайж байна. Тус газарт дөрвөн хүн самар түүж байсан бөгөөд тэдний нэг болох 46 настай иргэн Э нь энэ сарын 21-ний 15.00- 16.00 цагт цуглуулсан самраа сахин үлдэхээр отгоосоо нэг км-ийн зайд хоцорсон байна. Хамт явсан хүмүүс нь самраа түүгээд буцаж ирэхэд тэрбээр алга болсон аж.
2025-09-25
Яллагдагчаар татах тогтоолоо УИХ-ын гишүүн С.Ганбаатар гардаж авчээ
УИХ-ын гишүүн С.Ганбаатарт яллагдагчаар татах тогтоолыг нь гардуулах гэж АТГын хоёр мөрдөгч Төрийн ордонд орсныг паламент дахь АН-ын бүлгийнхэн “Гүйцэтгэх ажиллагаа явууллаа” хэмээн худлаа тайлбарлаж, чуулганы үйл ажиллагааг өнгөрсөн долоо хоногт тасалдуулсан. Тэгвэл өчигдөр С.Ганбаатар Нийслэлийн прокурорын газарт очиж, яллагдагчаар татах тогтоолоо гардаж авчээ. Үүнийхээ дараа тэрбээр АТГ-т очиж, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг шалгуулахаар болсноо хэвлэлийнхэнд мэдээлсэн юм. Тэрбээр “Ерөнхийлөгч У.Хүрэлсүх саунаас хууль, хяналтын байгууллагыг удирдаж байна. Түүний эсрэг гомдлыг АТГ-т гаргаж байгаа юм. “Тэрбум мод” хөтөлбөр, утааны мөнгө хаачив. Энэ болгоныг адилхан шалгаарай” гэв.
2025-09-25
Нийслэлийн 39, 139 дүгээр сургуулийн авто замд хурд сааруулагч байршуулав
Тээврийн цагдаагийн алба ХААН банктай хамтран “1000-0” аяныг 2022 оноос хэрэгжүүлж байна. Аяны хүрээнд замын хөдөлгөөнд оролцож буй хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах, хамгаалах, ослын эрсдэлийг бууруулах зорилгоор Чингэлтэй дүүргийн 39, 139 дүгээр сургууль орчмын авто замд хурд сааруулагч байршуулжээ. Эдгээр нь жолооч нарын хамгийн их хурд хэтрүүлдэг байршил аж. Мөн энэ үеэр дээрх сургуулиудын бага ангийн 1200 сурагчид замын хөдөлгөөний дүрмийн анхан шатны мэдлэг олгосон байна.
2025-09-25
Гурван гол цом хүртсэн 10 шилдэг тоглогч
Францын шигшээ болон ПСЖ багийн тоглогч У.Дембеле энэ жилийн “Алтан бөмбөг”-ийн эзэн болсноор агуу хөлбөмбөгчдийн эгнээнд хөл тавьлаа. Тодруулбал, хөлбөмбөгийн түүхэнд ДАШТ, “Аваргуудын лиг”, “Алтан бөмбөг” хүртсэн ердөө 10 тоглогчийн нэг нь У.Дембеле болж байна.
PS: Европын аваргуудын цом тэмцээнийг давхар тооцов. Мөн тухайн хөлбөмбөгчийн анх удаа “Алтан бөмбөг” хүртсэн оныг орууллаа.
2025-09-24
Дэлхийн шилдэг У.Дембелегийн тухай сонирхолтой баримтууд
2025 оны дэлхийн шилдэг хөлбөмбөгчийн нэр тодорч, “Алтан бөмбөг” шагналыг Францын шигшээ болон ПСЖ багийн тоглогч Усман Дембеле хүртлээ. Эл нэр хүндтэй шагналыг хүртэх тоглогчийн нэр эцсийн мөч хүртэл нууц байсан агаад санал асуулгаас үзвэл гол өрсөлдөөн У.Дембеле болон “Барселона” багийн залуу од Л.Ямалын хооронд өрнөсөн байна.
2025-09-24
Зүрх, судасны тусламж, үйлчилгээ 2030 онд 2.6 дахин нэмэгдэх нь
Монгол Улсад сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаан нь зүрх, судасны өвчин хэвээр байна. Өнгөрсөн онд эл өвчний улмаас 5789 хүн нас баржээ. Энэ нь нийгмийг айдаст автуулдаг хорт хавдрын шалтгаант нас баралтаас даруй 27 хувиар өндөр байгаа юм. Зүрх, судасны өвчний улмаас нас барсан хүмүүсийн 36.3 хувь нь 45-65 насныхан байна.
2025-09-24
Гомдол, мэдээллийн 60-70 хувь нь халдашгүй эрхтэй холбоотой байжээ
Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК) Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх олон улсын нийгэмлэгийн төлөөлөлтэй уулзав. Уулзалтад тус комиссын дарга Д.Сүнжид болон албаныхан, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх олон улсын нийгэмлэгийн Ази-Номхон далайн бүсийн ерөнхий нарийн бичгийн дарга Николь Хогг, ахлах зөвлөх Н.Сатжипанон, Б.Бакланд болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Ш.Үнэнтөгс нар оролцсон байна.
2025-09-24
Далайн шуурганы улмаас “Улаанбаатар-Хонконг-Улаанбаатар” чиглэлийн нислэгийг цуцаллаа
Далайн хүчтэй хар шуурга илиппиний хойд хэсгийг дайран өнгөрчээ. Энэ нь 2025 онд бүртгэгдсэн хамгийн хүчтэй хар салхины нэгд тооцогдож буй бөгөөд үүний улмаас олон мянган иргэнийг нүүлгэн шилжүүлсэн байна. Тэгвэл энэхүү хар салхи, аадар бороо нь Хонконг, Тайванийг чиглэж буй тул орон нутгийн онцгой байдал, цаг уурын байгууллагууд бэлэн байдал зарлаж, иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг өчигдрөөс зохион байгуулж, галт тэрэг болон хот хоорондын тээврийн хэрэгслүүдийг зогсоон, сургуулиудыг түр хаах зэрэг арга хэмжээ авч эхэлжээ.
2025-09-24
Хагас коксон шахмал түлшийг нэг шуудайг 5000 төгрөгөөр худалдана
2025-2026 оны галлагааны улиралд нийслэлд 40 орчим мянган тонн мидлинг буюу сайжруулсан шахмал түлш, мөн импортоор 306 мянган тонн хагас коксон шахмал түлш авч, нийт 350 мянган тонн түлшийг 400 борлуулалтын цэгээр худалдаална. Хагас коксон шахмал түлшний борлуулалт аравдугаар сарын 1-нээс эхлэх бөгөөд нэг шуудай нь 5000 төгрөгөөр худалдаална.
2025-09-24
“Ус мөрөн байвчиг говийг минь тойрно”
Монголын сэтгүүл зүйн “Их хурд” буюу БАЛДОРЖ шагнал жил бүр шилдгүүдээ тодруулдаг байсан 2008-2018 оны хоорондох 10 жил бол шинэ үеийн сэтгүүл зүйн хөгжил, шинэчлэл, өөрчлөлт, төлөвшилд томоохон түлхэц өгсөн үсрэнгүй дэвшлийн түүхэн мөчлөг байсныг салбарын мэргэжилтнүүд, судлаачид, багш нар, “гал тогооныхон” маань ил, далд ярьдаг, дурсдаг хэвээр.
2025-09-24