Ус уух хувь
Саяхан Энэтхэгийн Ахмедабад хотоос Лондон орохоор нисэх хөдөлгөөнөө эхэлмэгц унаж сүйрсэн “Air India” компанийн онгоцоор зорчиж байсан 232 үйлчлүүлэгч, багийн 10 гишүүнээс Британийн иргэн Вишвакумар Рамеш ганцаараа амьд үлдсэн юм. Түүнд 11-ийн А буюу 11 дүгээр эгнээний эхний суудал таарсан байв. “Хамгаалах бүсээ тайлмагц ослын үед гарах хаалгыг хөлөөрөө тийрч нээгээд гадагш гулсан гарсан” гэж 40 настай Рамеш унасныхаа дараа Энэтхэгийн Төрийн мэдлийн DDNews хэвлэлийн сурвалжлагчтай ярилцахдаа хэлсэн байна.
2025-06-26
Найман хүн могойд хатгуулж эмчлүүлсний зургаа нь хүүхэд байна
Бамбай хоншоорт болон бусад төрлийнмогойд хатгуулсан тохиолдолд ямар арга хэмжээ авах, хэрхэн сэргийлэх талаар Гэмтэл согог судлалын үндэсний төв (ГССҮТ)-өөс өчигдөр мэдээлэл өгөв. Тус эмнэлгийн Түлэнхийн төвийн эрхлэгч Ц.Нарантунгалаг “Өнгөрсөн онд могойд хатгуулсан зургаан хүн манай төвд хэвтэн эмчлүүлсэн. Энэ жил найман хүн эмчлүүллээ.
2025-06-26
“Наадмаар хоолны үйлчилгээ үзүүлэх зөвшөөрлийг зөвхөн аж ахуйн нэгжүүдэд олгоно”
Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажил Төв цэнгэлдэх хүрээлэнд эхэлжээ. Үүнтэй холбогдуулан нийслэлийн ЗДТГ-ын дарга Д.Амгалан болон холбогдох албаныхан мэдээлэл өгөв. Тэрбээр “Өмнөх жилүүдэд Үндэсний их баяр наадмын үеэр Төв цэнгэлдэх хүрээлэнгийн орчим зах, худалдааны төв шиг эмх замбараагүй болдог байсан. Хувь хүн, албан байгууллага гэлтгүй бүгд нийтийн хоолны үйлчилгээ үзүүлж ирсэн. Харин энэ жил эмх цэгцтэй, зохион байгуулалттай, эрүүл ахуйн аюулгүй байдлыг ханган ажиллах зорилгоор зөвхөн аж ахуйн нэгжүүдэд хоол үйлдвэрлэл, үйлчилгээний зөвшөөрөл олгохоор төлөвлөж байна.
2025-06-26
Зээлийн хүүг бууруулах хэд хэдэн арга хэмжээ авах шаардлагатай гэв
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Зээлийн хүүг бууруулах стратеги батлах тухай УИХ-ын 2020 оны 21 дүгээр тогтоолын хэрэгжилт, үр дүнтэй танилцаж, ажлын хэсгийн санал, дүгнэлтийг хэлэлцэв. УИХ-ын гишүүн, тус ажлын хэсгийн ахлагч Л.Соронзонболд байнгын хорооны өмнөх хуралдаанд үйл ажиллагааныхаа явцын талаар танилцуулснаа дурдав.
2025-06-26
Б.Чойжилсүрэнгийн компани “UB Palace”-ын газарт зөвшөөрөлгүйгээр барилгын ажил эхлүүлжээ
Баянгол дүүргийн VI хорооны нутаг дэвсгэрт байрлах “UB Palace”-ын газрыг “Хурд стандарт” ХХК худалдаж авсан байна. Өөрөөр хэлбэл, тус газрыг энэ оны нэгдүгээр сарын 17-нд “Хурд стандарт” ком - панийн нэр дээр шилжүүлжээ. Барилгыг буулгаж, газарт нь “Наадам центр-2” үйлчилгээний төв барина гэх мэдээлэл цахим орчинд тархаад байв. “Хурд стандарт” ХХК нь УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн гэр бүлийн хамаарал бүхий компани бөгөөд эцсийн өмчлөгч нь түүний эхнэр Д.Энхгэрэл гэнэ.
2025-06-26
Уралдаанч хүүхэд мориноос унаж амиа алдсан хэрэгт уяачид хорих ял оноов
Наадам айсуй энэ өдрүүдэд хурдан морины уралдаанч хүүхдийн аюулгүй байдалд анхаарахгүй бол эрүүл мэнд, амиараа хохирох явдал гарсаар буй. Уяачид хүүхдийн аюулгүй байдлыг хангаж, стандартад нийцсэн хамгаалалтын хувцас өмсгөөгүйгээс амь, эрүүл мэнд нь хохирвол ялтан болж болзошгүй тохиолдол ч байна.
2025-06-26
Ган, зуд, үерийн “тойрог” улс орнуудыг сандаргаж байна
Хэт халалтаас үүдэлтэйгээр Японд хэд хэдэн хүн амиа алдсан тухай мэдээлэл түгэхтэй зэрэгцэн өмнөд хөршид үер, усны аюул сандаргаж буй талаар дуулдаж эхэллээ. Тодруулбал, Хятадад Монголын жилийн дундаж хур тунадаснаас хоёр дахин их буюу 516 мм бороо өнгөрсөн долоо хоногт ганцхан өдрийн дотор орсноос томоохон гол, нууруудынх нь усны түвшин эрс нэмэгджээ. Түүнчлэн тус улсын Гуандун мужид усархаг бороо хэд хэдэн өдөр үргэлжлэн орсны улмаас Хуайжи хотын Суй голын ус үерийн аюултай түвшнийг 11 метрээр давж, олон тооны барилга, байгууламж усанд автан, мянга мянган оршин суугчийг нүүлгэн шилжүүлэхээс аргагүйд хүрснийг олон улсын хэвлэлүүд мэдээлэв. Өчигдөр өглөөний байдлаар тухайн бүсэд үерийн улмаас таван хүн сураггүй алга болсон байв.
2025-06-26
Казахстан дахь НҮБ-ын суурин зохицуулагчаар Р.Сарангоог томиллоо
НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш Бүгд Найрамдах Казахстан Улсад суух НҮБ-ын суурин зохицуулагчаар манай улсын иргэн Р.Сарангоог томилсноо энэ сарын 22-нд зарлалаа. Уг томилгоог Казахстаны Засгийн газар дэмжиж, зөвшөөрсөн бөгөөд монгол хүн анх удаа НҮБ-ын ийм өндөр түвшний удирдах албан тушаалд очиж байна. Р.Сарангоог энэ албан тушаалд томилсон нь зөвхөн хувь хүний биш, Монгол Улсын мэргэжилтнүүдийг олон улсад хүлээн зөвшөөрч буйн илрэл гэж хэлж болох юм
2025-06-25
Энэ цагийн шидээврүүдийг “Монгол хөгжим” тоглолтоос сонордоорой
“Чингис хаан” одонт Морин хуур найрал “Монгол хөгжим” тоглолтоо энэ сарын 28-нд Улсын Филармонийн концертын танхимд толилуулах нь. Монголын үе үеийн хөгжмийн зохиолчдын шидээврүүдийг цувралаар хүргэдэг “Монгол хөгжим” тоглолтын тайзнаа энэ удаад Хөдөлмөрийн баатар, Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Н.Жанцанноров тэргүүтэй орчин цагийн мэргэжлийн хөгжмийн урлагийн шилдэг төлөөлөгчдийн бүтээлүүд эгшиглэнэ.
2025-06-25
УЗБЕКИСТАНД ОЮУТАН СУРАЛЦУУЛНА
Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Ш. Мирзиёев Монгол Улсад хийх айлчлалын хүрээнд өнөөдөр Монгол Улсын Боловсролын яам болон Бүгд Найрамдах Узбекистан Улсын Дээд боловсрол, шинжлэх ухаан, инновацын яам дээд боловсролын салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээрийг байгууллаа.
2025-06-25
Л.Мессигийн баг хасагдах шатанд шалгарлаа
АНУ-д үргэлжилж буй хөл бөмбөгийн Клубүүдийн ДАШТ-ий хэсгийн гуравдугаар тойргийн тоглолтууд явагдаж байна. Өчигдөр А хэсгийг тэргүүлэгч Бразилын “Сан-Паулу” болон АНУ-ын “Интер Майами” багууд тоглов.
2025-06-25