Их, Бага тойруу дахь түүхэн дурсгал бүхий 177 архитектурыг хамгаалалтад авах нь
Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчдийн ээлжит бус хуралдаан өнгөрсөн баасан гарагт болж, Бага тойруу хэсгийн хот байгуулалтын үйл ажиллагааг зохион байгуулах талаар хэлэлцэв. Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр “2040 хөгжлийн ерөнхий төлөвлөгөөгөөр Улаанбаатар хотын эдэлбэр газрыг 44 937 га талбайтай байхаар зурсан. Үүнээс 24 хувийг нь хэвээр хадгалж, шинэчлэх асуудлыг тусгасан. Ерөнхий төлөвлөгөөнд хотын түүхэн дурсгалт байгууламжийг хамгаалж, сэргээх талаар ч мөн оруулсан байдаг.
2025-09-22
Монголын залуу төгөлдөр хуурч Б.Ичинхорлоо АНУ-ын “Flower Piano” наадамд оролцжээ
Залуу төгөлдөр хуурч Б.Ичинхорлоо өнгөрсөн Бямба гарагт (9-р сарын 13-нд) АНУ-ын Калифорни мужийн Сан Франциско хотын алдарт Golden Gate Park-д зохион байгуулагдаж буй олон нийтийн “Flower Piano” хөгжмийн наадамд амжилттай оролцжээ. Тэрбээр Төрийн шагналт, Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Б.Шаравын “Сэтгэлийн эгшиг” бүтээлийг эгшиглүүлжээ.
2025-09-22
Хоёр настай хүүг тав дахь өдрөө эрэн хайж буй ч ямар нэг сэжүүр олсонгүй
Хөвсгөл аймгийн Тариалан сумын Баянхошуу багийн Сайхан мод гэх газарт бага насны хүүхэд сураггүй болсон тухай дуудлага онцгой байдлын газарт ирснээс хойш тав хоног өнгөрлөө. Монголчууд эдгээр өдөр алга болсон хүүг хурдан олдоосой хэмээн залбирч, сэтгэлээ чилээж сууна. Сумын төвөөс баруун хойд зүгт 30 км-т эцэг, эх нь ойд мод бэлтгэж байхдаа хоёр хүүхдээ автомашин дотроо унтуулж орхиод, буцаад ирэхэд хоёр настай хүү нь байгаагүй, алга болсон гэх мэдээлэл анх цацагдсан. Түүнээс хойш хүүгийн талаар ямар нэгэн сураг гаралгүй өдий хүрэв.
2025-09-22
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй
Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа. Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Монгол-Алтайн уулархаг нутаг, Эг, Үүр голын хөндийгөөр ялимгүй хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи: Ихэнх нутгаар баруунаас секундэд 4-9 метр. Дархадын хотгор, Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр +13…+18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +22...+27 градус, бусад нутгаар +17...+22 градус дулаан байна.
2025-09-22
Үндэсний номын баяр маргааш эхэлнэ
Жанжин Сүхбаатарын талбайд маргааш 38 дахь удаагийн Үндэсний номын баяр эхэлнэ. Энэ сарын 21 хүртэл үргэлжлэх уг баяраар бид сүүлийн үеийн шинэ ном, олон мянган хувь зарагдсан бестселлер зохиолуудтай танилцахаас гадна алдарт зохиолчидтой уулзах боломж тохиодог билээ.
2025-09-19
Ирэх оны “Coachella”-г чимэх хамтлаг, дуучид тодорлоо
“Coachella” урлагийн наадмыг АНУ-ын Калифорни мужийн Индио хотноо ирэх дөрөвдүгээр сарын 10-12-нд зохион байгуулах юм. Эл наадмыг поп, панк-рок, k-pop зэрэг олон төрлөөр бүтээлээ туурвидаг 150 гаруй хамтлаг, дуучин өнгөлөхөөр болжээ. Тухайлбал, АНУ-ын дуучин, ая зохиогч Сабрина Карпентер, Канадын поп од Жастин Бибер, Колумбийн уран бүтээлч Кароль Жи тэргүүтэй уран бүтээлчид ирэх оны “Coachella”-г чимэх аж.
2025-09-19
“Green iris” компанийнхан модны живхийг хэрэглээнд нэвтрүүлэв
“Green iris” компанийнхан модны живхийг хэрэглээнд нэвтрүүлжээ. Энэ нь модны үндсэнд ус хадгалагдах хугацааг уртасгаж, ургамлыг хангалттай хэмжээнд чийгтэй байхад нь тусалдгаараа онцлогтой бөгөөд элсэрхэг, эсвэл хад, чулуутай газар илүү үр дүнтэй аж.
2025-09-19
Эрчим хүчний гудамжны авто замыг бямба гарагт хаана
Баянгол дүүргийн XX хороо, Эрчим хүчний гудамжны 5.9 км авто замын өргөтгөл, их засварын ажил үргэлжилж буй юм. Үүний хүрээнд Наадамчдын гудамжны авто замыг Эрчим хүчний гудамжтай холбосон замын уулзвараас “Хөсөг трейд”-ийн баруун урд талын уулзвар хүртэл энэ бямба гарагт хаах юм байна.
2025-09-19
Булганд цагаан будааны сорт амжилттай нутагшуулж, нэг га-гаас 6-8 тонныг хураан авах нь
Ховд аймгийн Булган сумд 20-иод жилийн өмнөөс тутарга буюу цагаан будаа тариалах судалгаа хийж, өнөө жил тариалсан нь амжилттай болж анхны ургацаа хураан авах гэж буйг салбарын яамнаас мэдээллээ. Тодруулбал “Жи Ай Эм И Икс” ХХК-ийнхан уг туршилт, судалгааг өнгөрсөн 20 жил хийсний үр дүнгээ ийнхүү хүртэх гэж буй аж. Тэд БНСУын хилийн чанад дахь хөдөө аж ахуйн хөтөлбөр болох “КОПИА Монгол” төвтэй хамтран энэ оны дөрөвдүгээр сард Булган сумын нутагт 5.3 га талбайд туршилтын тариалалтаа эхлүүлжээ.
2025-09-19
ЦОБА ХХК-ийн менежерээс хахууль авсан газрын албаныхны ялыг хэвээр нь үлдээжээ
Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын II албаны зохион байгуулагч О.Сайнбаяр, тус албаны гэрээт ажилтан Э.Цэнгэлмаа, Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн бүртгэгч Э.Номинзул, Азийн хөгж¬лийн банкны Улаанбаатар хотын Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төслийн газар чөлөөлөлт, нүүлгэн шилжүүлэлтийн мэргэжилтэн М.Сэргэлэн, ЦОБА ХХК-ийн менежер М.Батбаяр, иргэн Ж.Эрдэнэсайхан, А.Сэсэнжав, Б.Давхарбаяр, Б.Анхбаяр нарт холбогдох хэргийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд өчигдөх хянан хэлэлцлээ. Анхан шатны шүүхээс хорих ял шийтгүүлсэн О.Сайнбаяр, Э.Цэнгэлмаа нар болон тэдний өмгөөлөгчид тус шүүхэд гомдол гаргасан аж.
2025-09-19
Эмч, багш нарын цалинг нэмэх талаарх иргэдийн саналыг хэлэлцэх нь
Эмч, багш нарын цалинг нэмэх асуудлаар ажлын хэсэг байгуулах тухай нийтийн өргөдлийг иргэн Б.Номингоос ирүүлснийг УИХ-ын системд долоодугаар сарын 1-нд нийтэлсэн юм байна. Энэ сарын 15ны өдөр уг өргөдлийг дэмжиж, саналаа өгсөн хүний тоо 33 мянгыг давжээ.
2025-09-19