Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монголын ард түмэн, тэдний төлөөллөөс уучлалт гуйх хэрэгтэй гэв
УИХ дахь АН-ын бүлэг хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл мэдээлэл өглөө. Тэрбээр, "Ерөнхий сайд парламентад ёсыг үгүйсгэсэн байж болох мэдээллийг бид өнгөрсөн долоо хоногт сонссон. Энэ бол зөвхөн хувь хүний асуудал биш. Ард түмний төлөөллийг хэн нэгэн хүний төлөөлөл мэтээр УИХ-ын индэр дээрээс мэдээлж байгаа нь үнэхээр зарчимгүй үйлдэл хэмээн үзэж байна.
2025-04-28
Талибуудын үеийн афганчууд
Өрнөдийн чиг баримжаатай Засгийн газар 2021 онд унахад ойрын ирээдүйд Афганистанд ямарваа аялал жуулчлал хийх боломж олдоно гэж төсөөлөхөд бэрх байжээ. Алан хядах үйлдлийнхээ улмаас НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн түвшинд хоригт орсон “Талибан” хөдөлгөөн тус улсын эрх мэдлийг авснаас тэртэй тэргүй нэвтрэхэд төвөгтэй байсан Афганистан гадаадынхны хувьд удаан хугацаанд хаалттай боллоо гэж санагдсан биз. Энэхүү “Талибан” 20 жилийн өмнө анх засаглахдаа улс орноо хувааж, айхтар тогтворгүй байдалтай болгосон аж. Харин энэ удаад тус хөдөлгөөн өөрийн эрх мэдлийг баттай тогтоож, дараа нь хэний ч хүлээж байгаагүй алхам хийж, улсынхаа нутаг дэвсгэрийг бүхэлд нь аялагч жуулчлагчдад нээж өгчээ.
2025-04-28
28, 29-нд нохой устгал болох тул иргэдийг Богд ууланд гарахгүй байхыг анхаарууллаа
Зуслангийн бүс, ногоон бүсэд амрагч иргэдээс ирсэн гомдлын дагуу зэрлэгшсэн нохой, муур барих ажлыг эхлүүлээд байна. Энэ сарын 28, 29-нд Богд ууланд зэрлэгшсэн нохой устгал болон барих ажлыг хийж гүйцэтгэнэ. Иймд иргэдийг өнөөдөр, маргааш Богд ууланд гарахгүй байхыг Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанаас анхаарууллаа.
2025-04-28
Найман байршилд зам засварын ажил үргэлжилж байна
Энэ онд нийслэлийн хэмжээнд 41 байршилд 74 км авто замыг засаж, шинэчилнэ. Зам засвар, шинэчлэлийн ажил дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс эхэлсэн. Өнөөдрийн байдлаар найман байршилд зам засварын ажил үргэлжилж байна.
2025-04-28
Эрх чөлөөний хуулиа эрх баригчдад “тушаалаа”
Засгийн газраас санаачлан боловсруулсан Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх, эсэх асуудлыг УИХ-аар дэмжсэн нь өнгөрсөн долоо хоногийн анхаарал татсан гол сэдвүүдийн нэг байлаа. ХЗДХ-ийн сайд уг хуулийн төслийг “гал атгасан” мэт зүтгүүлсээр парламентын босгыг давуулсны учир нь “Алсын хараа-2050” хөтөлбөрийн Хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн нийгэм бүтээх зорилгын хүрээнд 5.5.9-д “Хэвлэлийн эрх чөлөөг бүх талаар хангаж, ёс зүйтэй, мэргэшсэн сэтгүүл зүйг хөгжүүлнэ” гэж, мөн Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 4.1.2.1-т “Хэвлэл мэдээллийн хэрэгслийн чөлөөт, хараат бус, бие даасан байдлыг хангах, тэдгээрийн редакцыг эздийн нөлөөллөөс гаргах, сэтгүүлчдийн хэвлэн нийтлэх эрх чөлөө болон мэргэжлийн ёс зүйг баримтлан хариуцлагатай ажиллах эрх зүйн орчныг бүрдүүлнэ” гэж заасантай холбоотой болохоос бус, сэтгүүлчдэд хайртайдаа, хэвлэлийн эрх чөлөөг дээдэлсэндээ байсангүй.
2025-04-28
“Торгоны зам” ралли уралдаанд оролцогчид “GO MONGOLIA” брэндийг сурталчилна
Энэ оны долдугаар сард “SILK WAY RALLY” олон улсын авто ралли уралдаан болж манай улсын нутаг дэвсгэрээр дайран өнгөрөх юм. Энэ хүрээнд “Торгоны зам” буюу “SILK WAY RALLY” олон улсын авто ралли уралдааныг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх, бэлтгэл ажлыг хангах ажлын хэсгийн анхдугаар хуралдаан /2025.04.24/ боллоо. Хуралдаанаар “Торгоны зам” Олон улсын Ралли уралдааныг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх, бэлтгэл ажлыг хангах ажлын хэсгийн даргаар Соёл, спорт, аялал, жуулчлал, залуучуудын сайд Ч.Номинг томилсон юм.
2025-04-28
“Урвагчдын Засгийн газар огцор”
Ардчилсан хувьсгалын анхны зүтгэлтнүүдийн нэг Э.Бат-Үүл, Д.Сосорбарам тэргүүтэй хэсэг хүн АН-ыг Үндсэн хууль зөрчиж бүрдсэн хуйвалдааны Засгийн газраас гарах шаардлага хүргүүлэх жагсаалыг өчигдөр Хэлмэгдэгсдийн хөшөөний урд зохион байгуулав. Ардчилсан хөдөлгөөний жагсаалыг дурсах нь тэдний нэг зорилго хэмээгээд “Урвагчдын Засгийн газар огцор” гэх уриа лоозон барьжээ.
2025-04-28
Нийслэлд 23 хэм дулаан байна
Дөрөвдүгээр сарын 28-нд нутгийн зарим газраар, 29-нд нутгийн зүүн хагаст салхи секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурахыг анхааруулж байна.
2025-04-28