Нийслэлд 11 хэм дулаан байна
21-22-нд ихэнх нутгаар, 23-нд нутгийн зүүн хагаст хүчтэй салхи, шороон шуурга шуурч, хуурайшилт нэмэгдэхийг анхааруулж байна.
2025-04-21
“Үерийн далан байгуулах нэрээр тооцоо, судалгаагүй ажил хийж байна
Хан-Уул дүүргийн III хорооны нутаг, Яармагийг “ДЦС-4”-тэй холбосон шинэ гүүрний баруун талд зөвшөөрөлгүй барьсан гүүрийг буулгаж, тухайн байршилд үерийн хамгаалалтын далан барихаар ажиллаж эхэлснийг “Геодез, усны барилга, байгууламжийн газар”-аас мэдээлсэн.
2025-04-20
Тусгай зориулалтын автомашиныг гаалийн татвараас чөлөөлдөг
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тусгай зориулалтын автомашиныг импортлоход гаалийн татвараас бүрэн чөлөөлдгийг та мэдэх үү. Ийм хуулийн зохицуулалт байдгийг Гаалийн ерөнхий газар (ГЕГ)-аас танилцуулав. Тодруулбал, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ялангуяа тэргэнцэртэй хүнийг суулгах, буулгах зам, тавцан, өргүүр, эсвэл өөрөө жолоодох зориулалттай, гар ажиллагаатай, удирдлагатай автомашиныг гаалийн татваргүй импортлохыг заажээ. Гэхдээ нэг хүн энэ боломжийг ганц удаа л эдлэх боломжтойг анхааруулсан.
2025-04-18
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: Дөрөвдүгээр сарын 18-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсэг, говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр, 19-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 20-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 21-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 22-нд нутгийн төв хэсгээр, 23-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 24-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас орж, зөөлөн цасан шуурга шуурна.
2025-04-18
Монголын сэтгүүлчдэд зориулсан орос хэлний курс ажиллуулна
2026 оны нэгдүгээр сарын 14-нөөс эхлэн Оросын хэвлэлийн өдөр, Улаанбаатар хотод Оросын шинжлэх ухаан, соёлын төв нээгдсэний ойг тохиолдуулан сэтгүүлчдэд зориулсан орос хэлний тусгай сургалтыг эхлүүлэхээр төлөвлөжээ. “Эхнээс нь” гэсэн бэлгэдлийн нэртэй энэхүү сургалтууд Монголын хэвлэл мэдээллийн салбарын сонирхсон бүх хүмүүст нээлттэй юм байна.
2025-04-18
"Эдүтэн”-ийг интернэтгүй орчинд ажиллуулна
Бага ангийн хүүхэдтэй эцэг, эхчүүд, багш нарын шандсыг чамгүй шавхдаг “Эдүтэн” системийг интернэтгүй орчинд ажиллуулахаар шинэчлэл хийж буйг Боловсролын яамнаас мэдээллээ.
2025-04-18