
Арваннэгдүгээр сарын 30-ны пүрэв гариг. Билгийн тооллын 12. Хотол чуулган барилдлагатай цагаагчин өдөр. Өглөө нар 08.19 минутанд мандан, орой 17.02 минутанд жаргана.
Уг өдөр могой жилтнүүдийн ажил үйлс бүтэмжтэй сайн бөгөөд үхэр, луу, хонь, нохой жилтэнд сөрөг муу нөлөөтэй тул бүхий л үйлд хянамгай хандаж, элдэв гэнэтийн гай барцадаас сэргийл. Эл өдөр арилжаа наймаа хийх, хуримтлалын сан байгуулах, үнэт эд эдлэл худалдан авах, өр зээл авах, зар сурталчилгаа явуулах, шинэ санаа, бүтээгдэхүүн үйлчилгээгээ бусдаар хүлээн зөвшөөрүүлэх зэрэг бусдыг өөртөө эрхшээх үйл болон дэлгэрүүлэх үйлийг эхлэх, мэргэ төлөг тавих, мэс засал хийлгэх, угаал үйлдэх, зүүн зүгт явах, буг зэтгэрийг дарах, газрын үүд боох зэрэг үйлд сайн. Мал агтлахад муу.
Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Үсээ засуулбал өвчин эмгэг ирнэ. Нүд, гарын алга, үсний завсартаа мэс бүү хүргэ.