
Энэ жил 16 000 тонн мах нөөцөд бэлтгэхээр ХХААХҮЯ-наас төлөвлөжээ. Уг ажлыг гүйцэтгэх 25 компанийг шалгаруулаад буй юм байна. Мал төхөөрч, бэлтгэх үйлдвэр, эрүүл ахуйн шаардлага хангасан зоорьтой байх зэрэг цөөнгүй шалгуур тавьсны үндсэн дээр аж ахуйн нэгжүүдийг сонгон шалгаруулсан аж. Компаниуд энэ өвөл орон нутгаас мах бэлтгэж, нөөцлөөд ирэх оны 3-7 дугаар сард Дархан-Уул, Орхон аймаг, Улаанбаатар хотын иргэдэд борлуулна. “Нөөцийн махны үнэ ханшийг өмнөх жилийнхээс хямдаар тогтооно” гэж ХХААХҮЯ-ныхан хэллээ. МХЕГ, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Монголын махны холбоо, арилжааны банкууд хамтран мах бэлтгэх ажил болон борлуулалтад хяналт тавих аж.