
Өчигдөр буюу энэ сарын 25-ны өдөр 18 болон 37 настай хоёр залуу өндрөөс үсэрч, амиа хорлохоор завдсан хэргүүд цагдаагийн газарт бүртгэгджээ. Тодруулбал, Хан-Уул дүүргийн аравдугаар хороонд долоон давхар барилгын зургаан давхраас 37 настай эрэгтэй Ч амиа хорлохоор үсрэх гэж байсныг онцгой байдлын аврагчид буулгаж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.
Үүнээс гадна 19 цагийн үед Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд “Хүннү 2222” хотхоны байрны дээврээс нийслэлийн Баянгол дүүргийн иргэн, 18 настай эрэгтэй М амиа хорлох зорилгоор үсрэх гэж байсныг эсэн мэнд буулгаж, цагдаагийн байгууллагад мөн хүлээлгэн өгсөн байна.