
Гарал үүсэл нь тодорхойгүй, хадгалалтын горим зөрчсөн түргэн гэмтэх хүнсний бүтээгдэхүүн худалдан авахгүй байхыг анхаарууллаа.
Энэ сарын 18-22 хооронд ХӨСҮТ-д ТҮЦ-ээр худалдаалагдаж байсан хаяг шошгогүй, хавчуургатай талхнаас 22 иргэн хоолны хордлогоор өвчилсөн.
Иймд иргэд гарал үүсэл нь тодорхойгүй, хадгалалтын горим зөрчсөн, тасалгааны температурт ил худалдаалж буй хавчуургатай талх, кимбаб, пирошки, хуушуур, ороомог гэх мэт түргэн хүнсний бүтээгдэхүүн худалдан авахгүй байхыг сэрэмжлүүллээ.