
АНУ-ын холбооны засгийн газар бараг 20 жилийн дараа анх удаа цаазын ял гүйцэтгэх шийдвэр гаргажээ. Энэ тухай тус улсын Хууль зүйн яам мэдэгджээ. Уг баримтад АНУ-ын Ерөнхий прокурор Уилльям Барр таван “хүний үнэргүй гэмт хэрэгтний” цаазын ялыг төлөвлөх тушаал өгсөн тухай заасан байна.Тэдгээр гэмт хэрэгтнүүд нь аллага үйлдсэн, хүүхэд болон өндөр настныг хүчиндсэн этгээдүүд аж. Тэдний “давж заалдах шатны болон өмгөөллийн бүх арга шавхагдсан тул ялыг гүйцэтгэхэд юу ч саад болохгүй" гэж мэдэгдэлд онцолжээ. Цаазын ялыг Индиана мужийн Терра-Хот хотын шоронд 2019 оны арванхоёрдугаар сар, 2020 оны нэгдүгээр сард гүйцэтгэхээр төлөвлөжээ. АНУ хамгийн сүүлд 2003 оноос хойш холбооны төвшинд цаазын ял оноогоогүй аж. Гэхдээ тус улсын 29 мужид цаазын ялыг зөвшөөрдөг бөгөөд одоогийн байдлаар АНУ даяар цаазын ялтай 2,673 хоригдол байгаа гэнэ. Тиймээс зарим мужуудад цаазын ялыг үе үе гүйцэтгэдэг аж. Энэ нь маш ховор тохиолдол аж. 2000 он хүртэл АНУ-д жилд 295 цаазын ял оноодог байсан бол 2018 оны байдлаар 43 болж буурсан байна.