
Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт цоохор ирвэсийн хатаасан арьс худалдаж байсныг илрүүлжээ. Тус хэргийг долдугаар сарын 22-ны өдөр 52 настай эрэгтэй Э, 50 настай эрэгтэй Б нар нь үйлдсэн байна.
Энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээдийг Монгол Улсын эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 2-т Нэн ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүй агнасан, барьсан, зориудаар гаршуулан тэжээсэн, амьдрах орчныг алдагдуулсан тэдгээрийн түүхий эдийг бэлтгэсэн, тээвэрлэсэн, хадгалсан, худалдсан, худалдан авсан, гадаад улсад гаргасан, ховор амьтны чихмэл, түүхий эд, эд эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох/нэг нэгж 1,000 төгрөг/, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэнэ гэж заажээ.
Ташрамд дурдахад, Цоохор ирвэс нь Монгол Улсын амьтны тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан нэн ховор амьтны жагсаалтад багтсан байдаг.