
Яаралтай, цаг нь тулсан хугацаатай ажилтай аймгийн төв рүү явж байтал сууж явсан машины маань дугуй хагарч, сүлжээгүй газар гайхаад зогсож байхад Тарагт сумын (уучлаарай нэр, албан тушаалыг буруу бичсэн байж магадгүй) хэсгийн төлөөлөгч н.Ишдорж гэдэг энэ залуу таарч өөрөө ажилтай яарч явсан хэдий ч аймгийн төв орж, дугуйг нөхүүлж, буцааж авчирч өглөө. (2019.07.19-нд)
Заримд нь энгийн, жижигхэн мэт санагдаж магадгүй ч бидэнд "тэвдэж явахад тэмээн чинээ" тус болов.
Ард иргэдийнхээ амар амгалан, аюулгүй байдлыг сахин хамгаалахын жишээ энэ байх...
Үнэхээр их баярласнаа (хожимдсон ч гэсэн) Тайвань орноос илэрхийлж байна.
Дүүд болон Өвөрхангай аймгийн цагдаагийн газрын нийт бие бүрэлдэхүүнд түүхт 80 жилийн ойн баярын мэнд хүргэж, ажлын амжилт, амьдралын сайхан бүхнийг хүсэн ерөөе!