
Өнгөрсөн сард сагсан бөмбөгийн Монголын шигшээ багийн тамирчин О.Дөлгөөн АНУ-ын Сан Франциско хотод NBA-ийн тоглолт үзэхээр эх орноосоо мордсон боловч элэгний дутагдалд орж тус улсад эмчлүүлж байсан билээ. Түүний амь насыг аврахаар монголчууд нийтээрээ #Pray4Dulguun хандивын аянд нэгдэж хэсэгтээ шуугисан. Харамсалтай нь О.Дөлгөөнийг таалал төгссөн болохыг зарим эх сурвалж мэдээлж байна.
Түүний дасгалжуулагч О.Баярцогт "Шавь минь чамайгаа үүрд санан дурсах болно. Ум сайн амгалан болтугай" гэсэн эмгэнэлт мэдээг фэйсбүүк хуудаснаа нийтэлжээ.
Талийгаачийн гэр бүл, төрөл төрөгсөд, найз нөхөд, багийн дасгалжуулагч, хамт олонд гүн эмгэнэл илэрхийлье.
Ум сайн амгалан болтугай!