
Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний их хурлын дарга Мустафа Шентопын өнөөдөр Монгол Улсад айлчилна. Айлчлалын үед зочид төлөөлөгчдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор Амарын гудамж, Их сургуулийн гудамж, Залуучуудын гудамж, Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Их Монгол улсын гудамж зэрэг авто замуудыг тодорхой цагуудад хаана хэмээн Тээврийн цагдаагийн албанаас мэдэгдлээ.
Иймд замын хөдөлгөөнд оролцогч иргэдийг цагаа зөв тохируулан төв замыг сонгон зорчихгүй байхыг зөвлөлөө.