
Калифорнийн “Gilroy” сармисны наадмын үеэр зэвсэгт этгээд гал нээжээ.
Тус арга хэмжээний үеэр буутай этгээд гал нээснээс гурван хүн амь үрэгдэж, 15 хүн шархаджээ.
Цагдаа нар гал нээсэн этгээдийг бууджээ. Юунаас болж гал нээсэн нь одоогоор тодорхойгүй байна. Гэрчүүдийн хэлж буйгаар тус аллагад холбоотой дахин нэг сэжигтэн байгаа аж. Эрх баригчид сэжигтэн болоод хохирогч хэн болохыг мэдээлээгүй байна.

Тус сармисны наадам буюу хоолны баярыг анх 1979 онд зохион байгуулж, жил бүр Калифорнийн хойд хэсэгт гурван өдрийн турш сармисаар хийсэн хоол хүнс, ундаа зооглож, сармисаар хоол хийх уралдаануудыг зохион байгуулан тэмдэглэдэг байна. Энэхүү үйл ажиллагааг сайн дурынхан зохион байгуулдөг бөгөөд дэлхийн хамгийн том зуны хоолны баяр гэж тодорхойлдог ажээ.
Эх сурвалж: The Guardian