
Улаанбаатар-Дархан-Уул чиглэлийн авто замын ажил үргэлжил буй. Гэвч сайжруулсан зам шаардлага хангахгүй байгаагаас иргэд эд хөрөнгөөрөө ихээхэн хохирч буйгаа илэрхийлсээр байна. Энэ сард салбарын сайдын “бөөрөнхий” тушаал гарсан ч нэмэр болоогүй л байна. Уг 233 дугаар тушаалд Улаанбаатар-Хөвсгөл-Булган-Орхон аймгийн чиглэлийн хот хоорондын зорчигч тээврийн авто замыг барилгын ажил, цаг агаарын нөхцөлд байдалтай уялдуулан зохицуулна. Өөрөөр хэлбэл, бороо, цас орж цаг агаарын байдал хүндэрч Улаанбаатар-Лүн-Дашинчилэн-Булган-Хөвсгөл-Орхон чиглэлийн авто замаар зорчих боломжгүй нөхцөлд тус аймгууд руу зорчих авто тээврийн хэрэгслэлийг Улаанбаатар-Дархан-Уул чиглэлийн түр замаар зорчуулна. Хэрэв хуурайшилттай бол Улаанбаатар-Дархан-Уул чиглэлийн түр замаар зорчуулахгүй гэсэн байсан юм.

Гэвч энэхүү тушаал бороо гэгч давагташгүй хүчин зүйлд “Тушаал” болж чадсангүй. Тус яамны мэргэжилтнээс түр замыг сайжруулах арга, авч буй арга хэмжээг асуухад хариу өгсөнгүй. Арга нь барагдсан бололтой.
