
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 10 дугаар хороонд “Хэв Хашмал” ХХК-ийн 9х6 метрийн хэмжээтэй будгийн цех, тоног төхөөрөмж, 600 литр будаг шатаж байна гэсэн дуудлагыг 07.29-ний өдрийн 17:08 цагт Онцгой байдлын газар хүлээн авсан байна.
Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 3 км замыг туулан 17:14 цагт хүрэлцэн очиход гал түймэр дэлгэрч байсан тул нэмэлтээр Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 10 км замыг туулан 17:27 цагт очиж, 01 цаг 30 минут ажиллаж унтраажээ.